“Ромео Жулиет” мюзиклийг жуулчдад зориулан дахин тоглов.

“Ромео Жулиет” мюзиклийг жуулчдад зориулан дахин тоглов.

2013-07-14 22.04.55Хотын аялал жуулчлалын үндсэн бүтээгдэхүүн нь соёлын үзмэр, үйлчилгээ байдаг тул Улаанбаатар хотын соёл, урлагийн байгууллагуудын менежмент, сурталчилгааг сайжруулах ялангуяа Азид тэргүүлэх байр суурьтай Монголын сонгодог урлагийг идэвхтэй сурталчлах замаар нийслэлийн аялал жуулчлалын нэг гол брэнд болгохоор ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд алдарт зохиолч В.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн Францын хөгжмийн зохиолч Ж.Перусгурвичийн “Ромео Жулет хоёр” мюзиклийг зохиогчийн эрхтэйгээр “Классик мюзикл” продакшнаас Азид анх удаа өөрийн хэлнээ хөрвүүлэн тавьсныг Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 2013 оны 7 дугаар сарын 14-ны өдөр “UB Palace”-д тоглов. Дэлхийн театрын сонгодог бүтээлийг гадаадын жуулчид, Монголд суугаа гадаадын иргэдэд хүргэж, улс орныхоо урлаг соёлыг сурталчлах уран бүтээлчдийн  саналыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар талархан хүлээн авч мэдээлэл, сурталчилгааны ажилд нь дэмжлэг үзүүлсэн.