Зорилго, зорилт

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь нийслэл хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг мэргэжлийн удирдлага, дэмжлэгээр хангах; нийслэл хотыг гадаад дотоодод сурталчлах чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг юм.

АЛСЫН ХАРАА

Аялал жуулчлалын олон талт бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий Монгол Улсын аялал жуулчлалын гол зангилаа хот байна. 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэл Улаанбаатар хотыг үндэсний онцлог бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ өндөр хөгжсөн, олон улсад өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхэд оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Стратеги зорилго: Улаанбаатар хотын аялал жуулчлалын эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлнэ. Стратегийн зорилгын хүрээнд дараах зорилтыг хэрэгжүүлнэ.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТУУД

Стратеги зорилго 1:

Жуулчдад зориулсан соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж аяллын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгоно.

Стратеги зорилго 2:

Албан бизнес болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Стратеги зорилго 3:

Худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын зориулалт бүхий төрөлжсөн явуулын үйлчилгээг бий болгож, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллана.

Стратеги зорилго 4:

Зочлох үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангуулж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Стратеги зорилго 5:

Аялал жуулчлалын салбарт инновацыг нэвтрүүлж, гадаад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлж, сурталчилгаа, маркетингийн ажлыг нэмэгдүүлнэ.

Стратеги зорилго 6:

Улаанбаатар хотыг олон улсад сурталчлах чиглэлээр гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Стратеги зорилго 7:

Байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, зохион байгуулалт, хүний нөөцийн бодлогыг сайжруулна.

НАЙМ. СТРАТЕГИЙН ЗОРИЛГО БА БҮТЦИЙН УЯЛДАА

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/52 дугаар захирамжаар тус газрын бүтэц, орон тооны хязгаарыг 20, үүнээс дарга-1, Захиргаа, санхүүгийн хэлтэс /7/, Бодлогын хэрэгжилтийн хэлтэс /7/, Мэдээлэл сурталчилгааны хэлтэс /5/ гэсэн зохион байгуулалтын гурван нэгжтэй байхаар баталсан. Мөн Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/155 дугаар захирамжаар “Газрын дүрэм”-ийг шинэчлэн баталж үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна.

Зураг-1. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг аялал жуулчлалын газрын бүтцийн схем

Зураг-2. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын стратегийн зорилго ба бүтцийн уялдаа

Захиргаа, санхүүгийн хэлтэс стратегийн 7 дахь зорилтыг,  Бодлогын хэрэгжилтийн хэлтэс стратегийн 1, 2, 3, 4  дахь зорилтуудыг, Мэдээлэл сурталчилгааны хэлтэс нь стратегийн 5, 6 дахь зорилтуудыг тус тус удирдан зохион байгуулж ажиллана.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын стратеги зорилгыг хэрэгжүүлэхэд зохион байгуулалтын нэгж тус бүр өөрсдийн чиг үүргийг хэрэгжүүлэхээс гадна нэгж хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж ажиллана.

           

Холбогдох мэдээллийг эндээс авна уу.

Захиргаа, санхүүгийн хэлтэс

Бодлогын баримт бичгийн тайлан, тогтоол шийдвэр, үйл ажиллагааны хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Нямбат

Холбогдох утас 70148687