Хүй долоон худагт жуулчдад зориулсан “Эртний нүүдэлчид” үзэсгэлэн амжилттай зохиогдлоо.

Хүй долоон худагт жуулчдад зориулсан “Эртний нүүдэлчид” үзэсгэлэн амжилттай зохиогдлоо.

20120707_133304Тус газраас 7-р сарын 10-наас 7-р сарын 12-ны хооронд Хүй долоон худагт жуулчдад зориулсан “Эртний нүүдэлчид” амьд үзэсгэлэнг “Монгол Номадик” компанитай хамтран амжилттай зохион байгууллаа. “Эртний нүүдэлчид” үзэсгэлэнгээр нүүдэлчин монгол айлын амьдрал ахуй, ердийн хөсөг ашиглан нүүдэллэж буй үйл явдлыг бодитоор үзүүлсэн. Монгол гэр нь уламжлалт хийцтэй ба гэрийн тавилга эд хогшил, сав суулга, хувцас хэрэгсэл нь бүгд 20-р зууны эхэн үеийн төв халхын хэв шинжийг хадгалсан  хуучны эдлэлүүд байсныг жуулчид ихээр сонирхож байв. Энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулж аялал жуулчлалын хуанлид оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр жуулчид хурдан морины уралдааныг гараанаас бариа хүртэл үзэх, чөлөөт цагаа сонирхолтой, үр дүнтэй  өнгөрүүлэх боломжтой болно.