Жуулчдад зориулсан “Ертөнц” цомгийн тоглолт өдөр бүр явагдаж байна.

2013 оны 1-р сард худалдаанд гарснаасаа хойш хамгийн их борлуулалттай байгаа “Ертөнц” цомгийн тоглолтыг жуулчдад зориулсан хэлбэрээр 7-р сарын 6-наас эхлэн Брос рекордс, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна. Нүүдэлчдийн мартагдсан хөгжмийн зэмсгийг /товшуур, хэц, хэл хуур, ятга, хобис, лимбэ/ сэргээж орчин үеийн хөгжим, байгалийн дуу чимээ, гэрэлтүүлгийн шийдлээр  хослуулсан уг тоглолт 8-р сарын 18-ныг дуустал явагдана. Гадаадын жуулчдын аяллын хөтөлбөрт тусгах, мэдээлэл, сурталчилгааны ажлыг нь тус газар хариуцсан.