Тал нутгийн марафонд оролцохыг урьж байна.
Улаанбаатар хотод ирэх гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг ард иргэдэд сурталчлах зорилготой “Тал нутгийн марафон-2013” гүйлтийн тэмцээн бөгөөд 7-р сарын 21-ний өдрийн Ням гаригт нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэр Мандал жуулчны баазад болно. 17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээнд марафон гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчдаас эхлээд жирийн иргэд, жуулчид оролцоно. Тэмцээнийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Биеийн тамир спортын газар, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Япон улсын Элчин сайдын яам, Монголын марафон гүйлтийн холбооноос хамтран зохион байгуулж байна. Хэвлэл мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр “Улаанбаатар” телевиз ажиллана. Тэмцээнд оролцох иргэдийг 2013 оны 7 дугаар сарын 20-ны хооронд Спортын төв ордны 25 тоотод бүртгэж байна.