“Дээлтэй Монгол Наадам”-ын танилцуулга
Монгол түмний уламжлалт соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол Наадам” уламжлал ёсоор 7-р сарын 13-ны өдөр 11.00 цагаас Д.Сүхбаатарын талбайд болно.
Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, монгол гэрийн үзэсгэлэн, үндэстэн ястны болон нийтийн цэнгээнт бүжиг явагдана.
Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан “Дээлтэй Монгол Наадам”-ын үйл ажиллагааны үндсэн хэсэг болох Монгол үндэсний хувцастай баярын жагсаалд 2012 онд нийслэлийн дүүргүүдийн төлөөлөл, загварын салон, урлаг соёлын байгууллагууд, хүүхэд багачууд нийлсэн 12,000 гаруй хүн оролцсон.
Үндэсний хувцсаараа гоёсон наадмын шилдгүүдийг
• Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос
• Үндэсний хувцастай хамгийн бяцхан оролцогч
• Нийтийн бүжгийн шилдэг хос
• Хамгийн сайхан дээлтэй хос
• Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага
• Сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон дүүрэг гэсэн номинацаар шалгаруулна.
Шилдэг оролцогчдын шалгаруулалтад оролцох иргэдийг Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Аялал жуулчлалын холбоон дээр бүртгэж байна. 2 хувь зураг, бичиг баримттай ирнэ.
Холбоо барих утас: 70108687, 327820
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ
• Соёл, спорт, аялал жуулчлалын яам
• Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
• Нийслэлийн Аялал жуулчлалын газар
• Монголын Аялал жуулчлалын холбоо
ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ:
• “Монголиан Адвенчер Турс” ХХК
ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ДЭМЖИГЧ БАЙГУУЛЛАГУУД:
• Нийслэлийн Соёл урлагийн газар
• Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар
• “Саунд оф Монголиа” ХХК
• “Түмэн-Эх” чуулга
• “Монгол костюмс” ХХК
• “Шилмэл загвар” ХХК
• “Торго” загвар ХХК
МЭДЭЭЛЛИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ:
Улаанбаатар телевиз
Монгол үндэсний олон нийтийн телевиз
SBN телевиз