“ХОГГҮЙ АЯЛАЛ ГОЁ” АЯН ӨРНҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Амралт, аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч байгаль орчноо хамгаалах, байгальд ээлтэй хариуцлагатай аяллыг дэмжих зорилгоор “Хоггүй аялал гоё” аяныг эхлүүлээд байна.

Аяны хүрээнд аялагч, амрагчдад хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, хогийн уутанд хийж зориулалтын цэгт хаяхыг зөвлөж, хогийн уут тарааж ажиллалаа.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР