Амралт, аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран байгаль орчноо хамгаалах, байгальд ээлтэй ул мөргүй, хариуцлагатай аяллыг дэмжих зорилгоор “Хоггүй аялал гоё” аяныг эхлүүлээд байна.
Уг аяны хүрээнд өнөөдөр Зунжин худалдааны төв, Жигжидийн уулзвар Амгалан дахь Оргил худалдааны төв, Сансар үйлчилгээний төв, Яармаг дахь Сансар үйлчилгээний төв, Петровисийн 16, 29-р шатахуун түгээх станцууд, Энхтайваны гүүр нарны зам дагуу аянг өрнүүлж, жолоочдод хогийн уут тарааж, авто машинд стикер нааж, хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, хогоо хогийн уутанд хийж зориулалтын цэгт хаяхыг зөвлөж, хоггүй аяллыг уриалан ажиллалаа.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР