БНХАУ-ЫН ВЭЙХАЙ ХОТЫН ВЭНДЭН ДҮҮРГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

БНХАУ-ЫН ВЭЙХАЙ ХОТЫН ВЭНДЭН ДҮҮРГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Өнөөдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Вэйхай хотын Вэндэн дүүргийн Аялал жуулчлалын газар “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд Улаанбаатар хот болон Вэйхай хотууд аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, соёл, урлагийн солилцоо зэрэг үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор санамж бичиг байгуулав.

IMG_5131

Санамж бичгийн хүрээнд талууд дараах үндсэн чиглэлийн хүрээнд хамтран ажиллана. Үүнд:

  • Талууд хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны хүрээнд ард иргэдэд хоёр орны түүх, уламжлалт соёлын өв, орчин үеийн хотуудын хөгжлийг танилцуулах зорилгоор аялал, сургалтыг тогтмол зохион байгуулах
  • Талууд хоёр орны Аялал жуулчлалын холбоо болон аялал жуулчлалын байгууллагаар дамжуулан аяллыг хамтран зохион байгуулж эдийн засгийг идэвхжүүлэх
  • Талууд хоёр орны аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийг дэмжин хамтран ажиллах
  • Талууд аялал жуулчлалын солилцоог дэмжин ажиллаж, хамтран сургалт зохион байгуулах зэрэг ажлыг хамтран хэрэгжүүлэх юм.

 

IMG_5138

Тус санамж бичгийн хүрээнд Вэндэн дүүргийн Аялал жуулчлалын газрын дарга Liang Xiang Dong Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшинтэй уулзаж аялал жуулчлалын чиг хандлага болон өнөөгийн байдлын талаар санал солилцов. Тус уулзалтын хүрээнд харилцан аялал жуулчлалын тур операторуудыг хоёр улсаар аялуулж аяллын маршрут гаргах, эрэлт ихтэй аяллын төрөл болон зэрэглэлийг тогтоох тал дээр хамтран ажиллахаар болов.

Вэндэн дүүрэг нь эртний түүхтэй бөгөөд МЭ 568 онд Чинь Ши хаан Дорно зүгийг чиглэсэн “Уулын өөд” гэсэн утгыг билэгдэж Вэндэн нэрийг өгсөн. Зохион байгуулалтын хувьд 1988 онд хот, 2014 онд дүүрэг болж өөрчлөгдсөн. 1400 гаруй жилийн түүхтэй Шаньдуны хойгийн эртний газруудын нэг юм. Тус улс нь 156 км үргэлжлэх далайн эрэг, өндөр зэрэглэлийн халуун рашаанууд, Күнь Юй уул, ой мод, цэцэрлэгт хүрээлэн бүхий Тиан Фү уул, Даогийн шашны ариун уул, Хуй Лун уул зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаараа жуулчдыг хамгийн ихээр татдаг байна.

 

d0aed23323144594a179453d25677b66