“ХӨДӨӨ ГЭР” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО

“ХӨДӨӨ ГЭР” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО

Тогтвортой, өсөх ирээдүйтэй аялал жуулчлалын үйл ажиллагаанд ойн нөхөрлөлүүд-малчдын оролцоог нэмэгдүүлэх, сурган чадавхижуулах, тэднийг хамарсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгон зах зээлд амжилттай нэвтрүүлэх зорилгоор Технож Бизнес Инкубатор төв ТББ-ын захирал Г.Галаарийдий, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн дарга Д.Жавхлан, НҮБ-ын Даян Дэлхийн байгаль хамгаалах сангийн төслийн зохицуулагч Ганбаатар болон Ойн нөхөрлөлийн төлөөллүүд өнөөдөр буюу 08-р сарын 03-ны өдөр НҮБ-ын байрнаас мэдээлэл хийлээ.

20623839_1552379634782975_908803835_n

Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалиа харж хандахад ойн нөхөрлөл, малчдын төлөөллийн орлогыг аялал жуулчлалаар дамжуулан нэмэгдүүлэх ажил чухал байгаа юм. Ой хээрийн түймрийн 96 хувь нь хүний хүчин зүйлээс шалтгаалсан байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд ойн нөхөрлөлөө дэмжих нь чухал юм гэж Технож Бизнес Инкубатор төв ТББ-ын захирал Г.Галаарийдий ярилаа.

НҮБ-ын Даян Дэлхийн байгаль хамгаалах сангийн төслийн зохицуулагч Ганбаатар: 2003 оноос НҮБ-ээс Монгол улсад тус төслийг хамтран хэрэгжүүлж байгаа  бөгөөд тус төсөл дэлхийн 125 оронд хэрэгжиж байна. Энэхүү төсөлд иргэний нийгмийн байгууллагууд, хөдөө нутгийн нөхөрлөлүүд, малчид хамрагддагаас 1200 ой хамгаалах нөхөрлөлүүд байна. Төрөл бүрийн төслүүд хэрэгжүүлж байгаагийн нэг хөдөө нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлал бөгөөд үүнийг илүү сайжруулах, нэгдсэн зохион байгуулалттай болгох шаардлагатай байгааг онцлов.

Монгол улсын Засгийн Газрын 2015 оны тогтоолд Үндэсний аялал жуулчлалын хөтөлбөрийн Монгол улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгыг тусгасан байдаг. Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас 2017 оныг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд энэхүү хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна. Тогтвортой аялал жуулчлалд байгалийн, эко, нутгийн иргэдэд түшгэлсэн гэх мэт жуулчлалын хэлбэрүүд багтана. НАЖГ-аас нийслэлийн иргэдийг хөдөө орон нутгаар аялахдаа орон нутгийн иргэдийг дэмжин, байгаль орчноо хайрлаж хамгаалан аялахыг уриалж байна.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах болон лавлах зүйл байгаа бол доорх утсаар холбогдох боломжтой:

700 00 700, 88606146, 99071204

20156045_448989212149956_1364191630118275505_n