Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зохион байгуулж буй “НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР” өдөрлөг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт 11 цагт эхэлсэн.
Залуучуудыг ажлын байраар хангах тэдний боловсрол мэдлэг чадварыг нийслэлийн хөгжилд нэмэрлэх зорилгоор ийнхүү нээлттэй ажлын байр өдөрлөгийг зохион байгуулсан. Мөн манай мэдээллийн ажилтны мэдээлснээр иргэд идэвхтэй оролцож санал бодлоо солилцсон.
Мөн манай Нийслэлийн Аялал жуулчлалын газар үйл ажиллагаа болон арга хэмжээнийхээ талаарх мэдээллийг иргэдэд танилцууллаа.
Уг өдөрлөгт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нээж үг хэлсэн төдийгүй тэрээр салбар бүрийн ажлын байдалтай танилцсан юм.