НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧИЙН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ
2015 оны 10 дугаар сарын 12
№ |
НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн
заалтын нэр |
Хэрэгжилтийн явц |
Хувь |
3.4. Аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр: |
3.4.1. |
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний
нэр төрлийг олшруулахад
орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлнэ. |
Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын жишиг суурин болгох зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
- БОНХАЖЯ-ны удирдлагуудтай 2 удаагийн уулзалт зохион байгуулж, “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” төслийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийг Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргадаар ахлуулан байгуулав.
- Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх төслийн хүрээнд Зуун ламын агуй, Мэлхий хад, Арьяабалын хийдийн орчимд амралтын цэгүүдийг тохижуулах ажлыг бага үнийн санал ирүүлж тендерт шалгарсан “Төмөрт хос Бэрс” ХХК-иар гэрээ байгуулан гүйцэтгүүлэв.
- Горхи-Тэрэлжийн БЦГ-т хувиараа аялал жуулчлал эрхлэгч, морь тэмээ унуулдаг, орон нутгийн хөтчөөр ажилладаг иргэдэд зориулсан 6 бүлэг 92 зүйл бүхий зөвлөмж гарын авлагыг гэрээ байгуулан бэлтгүүлж байна.
- Тус газраас Налайх дүүргийн Засаг даргад 159 тоот албан бичгээр хүсэлт хүргүүлсний дагуу Горхи, Мэлхий хад орчимд цагдаагийн хэсгийн кабон байр шинээр байгуулах, 6 дугаар хорооны иргэдийн хурлын дэмжлэгтэйгээр нэг автомашиныг эргүүлийн цагдаагийн албан хэрэгцээнд явуулах, Горхи, Тэрэлжийн чиглэлд хяналтын 12 камер суурилуулахаар шийдвэрлэсэн байна. Цагдаагийн үйл ажиллагаанд туслах зорилгоор 6 дугаар хорооны иргэдэд түшиглэсэн эргүүлийг тогтмол ажиллуулж эхэлсэн.
- Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийг “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх төслийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол адууны соёлыг харуулсан музей, сургалт, морин аяллын үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах төслүүдийг газар олголтын бодлогоор дэмжих асуудлаар БОНХАЖЯ-д уулзалт зохион байгуулав. Уулзалтаар Монгол адууны соёлыг харуулсан морин аяллын үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх газрын асуудлыг шийдэх, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хамгаалалтын захиргаа хамтран тогтоосон Горхи-Тэрэлжийн бүсэд аялах маршрутуудыг сайдын тушаалаар батлуулахаар тогтов.
- 6. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн 6 дугаар хорооны иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх мэдлэг олгох зорилгоор “Аж ахуй эрхлэх ур чадвар” сургалтыг зохион байгуулж аж ахуй эрхэлдэг, эрхлэх сонирхолтой орон нутгийн иргэдийг хамруулав.
- Монголын зочид буудлын холбоо, “Биг скай лодж” амралтын газартай хамтран Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйлчилгээний чанар, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээний технологи, стандарт” үзүүлэх сургалтыг зохион байгуулж нийт 45 менежер, удирдах албан тушаалтан хамрагдав.
|
90% |
3.4.2. |
Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах ажлуудыг эхлүүлнэ. |
Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах ажлын даалгаврыг боловсруулан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан. Тендерт “Арт констракшн” ХХК шалгарч зураг, төслийн ажлыг гүйцэтгэсэн. Тус газрын зүгээс хамаарах ажил бүрэн хийгдсэн. |
100% |
ДУНДАЖ ОНОО |
95% |
ХЯНАЖ ТАНИЛЦСАН:
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
ГАЗРЫН ДАРГА Э.БАТТУЛГА
огноо…………………………………
БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН Б.АМАРЗАЯА
огноо………………………………