МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ  ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ    ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТ

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2015 ОНД ХӨГЖҮҮЛЭХ

ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ

  ЖИЛИЙН ЭЦСИЙН БИЕЛЭЛТ

 

2015 оны 12 дугаар сарын 14                                                                                                                                                         Улаанбаатар хот

д/д Урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичиг Зорилт, арга хэмжээ Биелэлт Хариуцах байгууллага Хувь
Зорилт 7. Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр бодлого, стратеги, хөтөлбөр боловсруулна.

 

7.1. ЗГҮАХХАХТ-ний 79.2, 79.4, 79.5, 86.1, 86.2 дахь заалт “Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлэх НИТХ-ын 2014 оны 09 дүгээр 22-ны өдрийн 19/24 дугаар тогтоолоор нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлуулав. Хөтөлбөрт аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох чиглэлээр 86 асуудал тусгагдсан. Жил бүрийн нийслэлийн төсвийн 5%-ийг уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулж байх шийдвэр гарсан. 2015 онд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 47 заалт бүхий арга хэмжээний төлөвлөгөөг нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөлөөр батлуулав.  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2015 оны төсвөөс 4,6 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. “Найрсаг УБ” хөтөлбөрийн биелэлт жилийн эцсийн байдлаар 97%-тай ба тус газраас хариуцсан хэрэгжүүлсэн төлөвлөгөөт ажлын биелэлт 100% байна. ССАЖЯ БОНХЯ ЭЗХЯ 100%
7.2. ҮХЦБ-ын 5.2.1.5 дахь заалт, ЗГҮАХХАХТ-ний 81, 83 дахь заалт Аялал жуулчлалыг бүс нутгийн онцлогт тулгуурлаж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах чиг үүрэг бүхий  “Нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/02 дугаар захирамжаар шинэчлэн батлуулав. Аялал жуулчлалын салбарын төрийн бус байгууллагууд, төмөр зам, агаарын тээврийн салбарын төлөөлөл орсон 11 гишүүнтэй уг зөвлөлөөр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг тухайн жилд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, нийслэлийн аялал жуулчлалд тулгамдаж буй цаг үеийн асуудлуудыг шуурхай хэлэлцэн шийдвэрлэдэг. Энэхүү зөвлөлийг байгуулсан нь хувийн хэвшилд тулгуурлан явагддаг аялал жуулчлалын салбарын хувьд анхных бөгөөд бизнес эрхлэгчид хяналт тавих, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх, бодлого төлөвлөлтөд хувийн хэвшлийн оролцоог бодитой хангасан ажил болов.

Зөвлөлийн анхдугаар хуралдааныг 2015 оны 1-р сарын 09-нд зохион байгуулж “Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г баталсан бөгөөд төлөвлөгөөнд тусгагдсан 47 ажлын 37-г нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж ажиллав.

ССАЖЯ

БХБЯ

100%
НИЙТ 100%

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                           Э.БАТТУЛГА

 

 

огноо…………………………………

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА