3.4.1. |
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний
нэр төрлийг олшруулахад
орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлнэ. |
Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын жишиг суурин болгох зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
- Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын жишиг суурин болгон хөгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэгтэй “Ажлын хэсэг” байгуулах тухай санал, сайдын тушаалын төслийг хүргүүлж, БОНХАЖ-ын сайдын 2015 оны А/254 дүгээр тушаалаар ажлын хэсгийг байгуулав.
- Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт тохижуулах амралтын цэг, замын тэмдэг, тэмдэглэгээ, мэдээллийн байгууламжуудын талаар БОНХАЖЯ, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хамгаалалтын захиргаа оролцсон уулзалтыг 2 удаа зохион байгуулав. Жуулчдын гол чиглэлд тэмдэг, тэмдэглэгээ, амрах цэг байгуулах зорилгоор Горхи-Тэрэлжид үлгэр жишээ мэдээллийн байгууламж, амрах цэг байгуулах газрыг Зуун ламын агуй, Мэлхий хад, Арьяабалын хийдийн орчим байгуулах санал гарсны дагуу нийслэлийн Засаг даргын 2015 оны А/198 дугаар захирамжаар батлагдсан “Хот орчимд явган аяллын чиглэлийг тогтоон тэмдэгжүүлэх, амралтын цэг тохижуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог тус газрын даргын 2015 оны А/54 дүгээр тушаалаар байгуулав. Ажлын нийт төсөв Засгийн газрын 2013 оны “Босго үнэ шинэчлэн батлах тухай” тогтоолын дагуу 50 саяын босох үнэ даваагүй учраас харьцуулалтын аргаар явуулахаар тогтож Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3 -д заасны дагуу бүх тендерийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Төмөртхос бэрс” ХХК-ийг шалгаруулан гэрээг байгуулан 3 амралтын цэгүүдийг тогтоосон солбилцолд барих тохижилтын ажлыг 13,526,962 төгрөгийн төсөвтэйгөөр 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөрт багтаан хийж гүйцэтгүүлэн хамгаалалтын захиргаанд актаар хүлээлгэж өгөв.
- Тус газраас Налайх дүүргийн Засаг даргад 159 тоот албан бичгээр хүсэлт хүргүүлсний дагуу Горхи, Мэлхий хад орчимд цагдаагийн хэсгийн байр шинээр байгуулах, 6 дугаар хорооны иргэдийн хурлын дэмжлэгтэйгээр нэг автомашиныг эргүүлийн цагдаагийн албан хэрэгцээнд явуулах, Горхи, Тэрэлжийн чиглэлд хяналтын 12 камер суурилуулахаар шийдвэрлэсэн байна. Цагдаагийн үйл ажиллагаанд туслах зорилгоор 6 дугаар хорооны иргэдэд түшиглэсэн эргүүлийг тогтмол ажиллуулж эхэлсэн.
- Монгол улсын Дэд бүтцийн сайдын 2002 оны 258 дугаар тушаалаар батлагдсан “Жуулчны аюулгүй байдлыг хангах удирдамж”, “Жуулчдын аюулгүй байдлын зөвлөмж”-д тулгуурлан хувиараа аялал жуулчлал эрхлэгчид, морь тэмээ унуулдаг, шувуу үзүүлдэг, орон нутгийн хөтөч хийдэг иргэдэд зориулсан А6 хэмжээтэй гарын авлага бэлтгэн гаргаж, Налайх дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт жуулчдад морь, тэмээ унуулах үйлчилгээ үзүүлдэг иргэдтэй 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уулзалт зохион байгуулж аюулгүй байдлын зөвлөмжийг танилцуулан саналыг тусгаж, зохион байгуулалтад орж хуваарийн дагуу ээлжээр ажиллах, үнээр өрсөлдөхгүй байх, нөхөрлөлүүдэд хуваагдан хантаазаар ижилсэх, үйлчилгээний соёлыг нэвтрүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмжийг өгч ажиллаа.
- Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн 6 дугаар хорооны иргэдэд ЖДҮ эрхлэх мэдлэг олгох зорилгоор “Аж ахуй эрхлэх ур чадвар” сургалтыг зохион байгуулж аж ахуй эрхэлдэг, эрхлэх сонирхолтой орон нутгийн иргэдийг хамруулав.
- Монголын зочид буудлын холбоо, “Биг скай лодж” амралтын газартай хамтран Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйлчилгээний чанар, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээний технологи, стандарт” үзүүлэх сургалтыг зохион байгуулж нийт 45 менежер, удирдах албан тушаалтан хамрагдав.
|
100% |