НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
“МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2012-2016 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НИЙ БИЕЛЭЛТ
/2015 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР/
2015 оны 12 дугаар сарын 24 Улаанбаатар хот
№ | Арга хэмжээний дугаар | Хэрэгжүүлэх арга хэмжээ | Хэрэгжүүлэх хугацаа | Биелэлт | Хувь |
1 |
30.4
Аялал жуулчлалын салбарт ажлын байр нэмэгдүүлэх, үндэсний соёлын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд орон нутгийн иргэд, ААН-ийг дэмжих бодлого баримтлана.
2015
Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах зорилгоор “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт” хөдөлмөрийн яармагийг нийслэлийн Хөдөлмөрийн газар, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж нийт 400 гаруй БААН-ийн 2464 ажлын байр зарлагдаж 22 ААН-д нийт 412 хүн түр болон байнгын ажлын байранд ажиллахаар болов.100%Нийслэл хотын зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээний чанар, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор 2015 онд зочлох үйлчилгээний салбарын эрхлэгч, менежер, ажилтнууд, жуулчидтай шууд харилцдаг төрийн байгууллагын ажилтнуудад зориулж үйлчилгээний чанар, стандарт, эрсдлийн менежмент, аюулгүй байдал, харилцааны соёл, англи хэлний, хөтөч-тайлбарлагчийн зэрэг нийт 14 удаагийн сургалт зохион байгуулж нийт 1127 үйлчилгээний ажилтныг хамруулав.100% 100%279.4Орон нутагт тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.2015НИТХ-ын 2014 оны 09 дүгээр 22-ны өдрийн 19/24 дугаар тогтоолоор нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна. тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг 2015 онд зохион байгуулав. Үүнд:
- Бизнес жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн, “Хорека 2015” аялал жуулчлалын үзэсгэлэнг 4 дүгээр сард 2 үе шаттайгаар зохион байгуулж 4 улс, 5 хотын 80 гаруй мэргэжлийн ажилтнууд оролцож шилдэг тогооч, үйлчилгээний менежер, зочин хүлээн авагч, зөөгч, угаалгын ажилтны мэргэжлийн аваргуудыг шалгаруулав.
- Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/08 дугаар захирамжаар “Улаанбаатарын өвлийн наадам-2015” аялал жуулчлалын арга хэмжээг 2 дахь жилдээ Туул гол дээр зохион байгуулж гадаад, дотоодын 4500 гаруй иргэд оролцов. Мөсөн шагай, мөсөн сурын тэмцээн, нохойтой чарганы уралдаан, шүхрийн үзүүлбэр, урлагийн тоглолт, загварын үзүүлбэр бүхий өвлийн наадам нь өвлийн аялал жуулчлалын гол арга хэмжээ болоод байна.
- Гастраном жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор НАЖГ, НСУГ, Монголын тогооч нарын холбоо, MCS пропертис компани хамтран Хан-Уул дүүргийн Вива сити хороололд “Улаанбаатарын олон үндэстний хоолны өдөрлөг” арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулав. Улаанбаатар хотын шилдэг зоогийн газар, ресторан, жуулчны үйлчилгээний 60 гаруй байгууллагууд оролцсон.
- Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын соёлыг дэлгэрүүлэх зорилгоор “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн өдрүүдийг 2015 оны 09 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Урчуудын эвлэл, Пийпл Репаблик ХХК хамтран зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд нийт 11 галерей, 2 музей, 2 урлан оролцож, 2000 гаруй шилдэг бүтээлүүд оролцов.
- Шашин, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, зорилгоор 7-р сарын 10-ны өдөр “Дээлтэй Монгол наадам”, 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд ”Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээний аялал жуулчлал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж ажиллав.
- Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон 32 соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын арга хэмжээний гадаад маркетинг, сурталчилгааг хариуцан ажиллав.
100%
100%386.2Горхи Тэрэлж, Хөвсгөл, Говь гурван сайхан зэрэг тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.2013-2016Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын жишиг суурин болгох зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
- Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/198 дугаар захирамжаар батлагдсан “Хот орчимд явган аяллын чиглэлийг тогтоон тэмдэгжүүлэх, амралтын цэг тохижуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж “Төмөртхос бэрс” ХХК-иар 13,526,962 төгрөгийн төсөвтэйгээр 3 амралтын цэгүүдийг тогтоон тохижлтын ажлыг хийж гүйцэтгүүлэв.
- Монгол улсын Дэд бүтцийн сайдын 2002 оны 258 дугаар тушаалаар батлагдсан “Жуулчны аюулгүй байдлыг хангах удирдамж”, “Жуулчдын аюулгүй байдлын зөвлөмж”-д тулгуурлан хувиараа аялал жуулчлал эрхлэгчид, морь тэмээ унуулдаг, шувуу үзүүлдэг, орон нутгийн хөтөч хийдэг иргэдэд зориулсан А6 хэмжээтэй гарын авлага бэлтгэн гаргав. Налайх дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт жуулчдад морь, тэмээ унуулах үйлчилгээ үзүүлдэг иргэдтэй 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уулзалт зохион байгуулж аюулгүй байдлын зөвлөмжийг танилцуулан саналыг тусгаж, зохион байгуулалтад орж хуваарийн дагуу ээлжээр ажиллах, үнээр өрсөлдөхгүй байх, нөхөрлөлүүдэд хуваагдан хантаазаар ижилсэх, үйлчилгээний соёлыг нэвтрүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмжийг өгч ажиллаа.
- Налайх дүүргийн иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Горхи, Мэлхий хад орчимд цагдаагийн хэсгийн кабон байр шинээр байгуулах, 6 дугаар хорооны иргэдийн хурлын дэмжлэгтэйгээр нэг автомашиныг эргүүлийн цагдаагийн албан хэрэгцээнд явуулах, Горхи, Тэрэлжийн чиглэлд хяналтын 12 камер суурилуулахаар шийдвэрлэсэн ба цагдаагийн үйл ажиллагаанд туслах зорилгоор 6 дугаар хорооны иргэдэд түшиглэсэн эргүүлийг тогтмол ажиллуулж байна.
- Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт гаргасны дагуу нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт Монгол адууны соёлыг сурталчилсан музей, морин аялал бүхий цогцолбор байгуулах 50.0 га газрыг тусгуулан НИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/32 дугаар тогтоолоор батлуулав.
- Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн 6 дугаар хорооны иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх мэдлэг олгох зорилгоор “Аж ахуй эрхлэх ур чадвар” сургалтыг зохион байгуулж аж ахуй эрхэлдэг, эрхлэх сонирхолтой орон нутгийн иргэдийг хамруулав.
- Монголын зочид буудлын холбоо, “Биг скай лодж” амралтын газартай хамтран Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйлчилгээний чанар, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээний технологи, стандарт” үзүүлэх сургалтыг зохион байгуулж нийт 45 менежер, удирдах албан тушаалтныг хамруулав.
100% 100%488.2Гар урлал, өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжинэ.2013-2016Гар урлал, өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 2015 онд дараах сургалтыг зохион байгуулав. Үүнд:
- Налайх дүүргийн 6 дугаар хороог нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын жишиг суурин болгох зорилгоор Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус хорооны иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх мэдлэг олгох зорилгоор “Аж ахуй эрхлэх ур чадвар” сургалтыг зохион байгуулж аж ахуй эрхэлдэг, эрхлэх сонирхолтой орон нутгийн 15 иргэнийг хамруулав.
- Гар урлал үйлдвэрлэгчдэд зориулж гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дунд “Улаанбаатарт үйлдвэрлэв” сургалтыг зохион байгуулж нийт 28 гар урлалын бүтээлч, үйлдвэрлэгчдийг хамруулав.
100%
НИЙТ100%
ХЯНАЖ ТАНИЛЦСАН:
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
ГАЗРЫН ДАРГА Э.БАТТУЛГА
огноо…………………………………
БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН Б.АМАРЗАЯА
огноо………………………………