НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2015 ОНЫ ЗОРИЛТЫГ  ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ  /ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР/

НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2015 ОНЫ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ /ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР/

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2015 ОНЫ ЗОРИЛТЫГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

/ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР/

 

2015 оны 12 дугаар сарын 24                                                                                                                                                                    Улаанбаатар хот

НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтын нэр Хариуцах байгууллага

 

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

 

Хэрэгжилтийн явц

 

 

 

Хамтран хэрэгжүүлэх байгууллага

 

Хувь

 

 

3.4. Аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр
3.4.1

 

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулахад орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх

 

НАЖГ

 

Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгох төслийг эрчимжүүлэн хэрэгжүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын жишиг суурин болгох зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

  1. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/198 дугаар захирамжаар батлагдсан “Хот орчимд явган аяллын чиглэлийг тогтоон тэмдэгжүүлэх, амралтын цэг тохижуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж “Төмөртхос бэрс” ХХК-иар 13,526,962 төгрөгийн төсөвтэйгээр 3 амралтын цэгүүдийг тогтоон тохижлтын ажлыг хийж гүйцэтгүүлэв.
  2. Монгол улсын Дэд бүтцийн сайдын 2002 оны 258 дугаар тушаалаар батлагдсан “Жуулчны аюулгүй байдлыг хангах удирдамж”, “Жуулчдын аюулгүй байдлын зөвлөмж”-д тулгуурлан хувиараа аялал жуулчлал эрхлэгчид, морь тэмээ унуулдаг, шувуу үзүүлдэг, орон нутгийн хөтөч хийдэг иргэдэд зориулсан А6 хэмжээтэй гарын авлага бэлтгэн гаргав. Налайх дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэрт жуулчдад морь, тэмээ унуулах үйлчилгээ үзүүлдэг иргэдтэй 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр уулзалт зохион байгуулж аюулгүй байдлын зөвлөмжийг танилцуулан саналыг тусгаж, зохион байгуулалтад орж хуваарийн дагуу ээлжээр ажиллах, үнээр өрсөлдөхгүй байх, нөхөрлөлүүдэд хуваагдан хантаазаар ижилсэх, үйлчилгээний соёлыг нэвтрүүлж, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах тухай зөвлөмжийг өгч ажиллаа.
  3. Налайх дүүргийн иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Горхи, Мэлхий хад орчимд цагдаагийн хэсгийн кабон байр шинээр байгуулах, 6 дугаар хорооны иргэдийн хурлын дэмжлэгтэйгээр нэг автомашиныг эргүүлийн цагдаагийн албан хэрэгцээнд явуулах, Горхи, Тэрэлжийн чиглэлд хяналтын 12 камер суурилуулахаар шийдвэрлэсэн ба цагдаагийн үйл ажиллагаанд туслах зорилгоор 6 дугаар хорооны иргэдэд түшиглэсэн эргүүлийг тогтмол ажиллуулж байна.
  4. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлт гаргасны дагуу нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт Монгол адууны соёлыг сурталчилсан музей, морин аялал бүхий цогцолбор байгуулах 50.0 га газрыг тусгуулан НИТХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 32/32 дугаар тогтоолоор батлуулав.
  5. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус дүүргийн 6 дугаар хорооны иргэдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх мэдлэг олгох зорилгоор “Аж ахуй эрхлэх ур чадвар” сургалтыг зохион байгуулж аж ахуй эрхэлдэг, эрхлэх сонирхолтой орон нутгийн иргэдийг хамруулав.
  6. Монголын зочид буудлын холбоо, “Биг скай лодж” амралтын газартай хамтран Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйлчилгээний чанар, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, харилцаа хандлагыг дээшлүүлэх зорилгоор “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээний технологи, стандарт” үзүүлэх сургалтыг зохион байгуулж нийт 45 менежер, удирдах албан тушаалтныг хамруулав.
НД

ЗДТГ

100%
Бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэх, “Найрсаг УБ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяныг зохион байгуулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ.
  1. Нийслэлийн иргэдэд чиглэсэн “Найрсаг Улаанбаатар” нийгмийн аяныг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай Монгол контент ХХК /www.gogo.mn/-тай гэрээ байгуулан ажиллав. Gogo.mn цахим хуудсанд “Найрсаг Улаанбаатар” нэмэлт цэсийг үүсгэж, хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон соёлтой үйлчилгээ, найрсаг харилцааны талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл, мэдээллийг батлагдсан төлөвлөгөөний дагуу тогтмол гаргаж байна. 11 сарын байдлаар нийт 83 контентыг бэлтгэн 200 мянга гаруй хэрэглэгчдэд хүргэсэн байна. Контентууд нь агуулгаас хамааран текст, фото, видео, аудио, инфографик, комик гэсэн төрлүүдээр хийгдсэн.
  2. Бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэх “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяныг 2015 оны 6 дугаар сараас эхлэн 2015 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Жи Си Ай Монгол” ТББ-тай хамтран зохион байгуулах гэрээ байгуулж ажиллав. Аяны хүрээнд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино наадмыг “Талархах, Хүндлэх, Уучлах” сэдвийн дор 2015 оны 06-08 дугаар сарын хугацаанд зохион байгуулав. Тэмцээнд нийт 25 бүтээл ирэв. Мөн судалгааны “MMCG” ХХК-тай хамтран олон улсын түвшинд нийцсэн арга, туршлагын дагуу нийслэлийн иргэдийн найрсаг байдлын үнэлгээ, интернет орчин дахь иргэдийн найрсаг байдлын үнэлгээ, төрийн үйлчилгээний байгууллагын найрсаг байдлын үнэлгээ гэсэн 3 чиглэлээр 7 дүүргийн төлөөллийг хамруулан 1 сарын хугацаанд судалгааг явуулж Нийслэлийн иргэдийн найрсаг байдлын судалгааг явуулав. “Байгууллагын найрсаг байдал” 21 хоногийн аяныг нийслэлийн харьяа төрийн захиргааны байгууллагууд дээр өрнүүлж “Загасны философи буюу Ажлын байрны аз жаргал” сэдэвт сургалтыг 3 долоо хоногийн хугацаатай Дэйл Карнеги Академитай хамтран явуулав. Үүнд:

-БГД-ийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд, өрхийн эмнэлэгүүдийн удирдлага зэрэг нийт 25 хүнийг хамруулсан 21 хоногийн сургалт

-“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын үйлчилгээний удирдах албан тушаалтнууд, гааль, хил хамгаалах, гадаадын иргэн харьяатын алба, мэргэжлийн хяналт, цагдаагийн хэлтэс зэрэг байгууллагуудын удирдах албаны төлөөллүүд оролцсон сургалтыг 3 удаа,

-Нийслэлийн бүртгэлийн газар болон Улаанбаатар хотын цагдаагийн 22 хэлтсийн 1900 цагдаагийн алба хаагчид оролцсон 21 хоногийн сургалтыг тус тус зохион байгуулав.

3.Нийслэлийн Тээврийн газар, УБ хотын Замын цагдаагийн газар, Монголын Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” аяныг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Тээврийн газрын орлогч даргаар батлуулан аяныг 2015 оны 06-10 дугаар сар хүртэл зохион байгуулав. Аяны хүрээнд таксины жолооч нарт зориулж мэдлэгийг олгох сургалтуудыг 4 удаа зохион байгуулж нийт 17 такси компанийн 420 жолооч хамрагдсан ба англи хэлний аудио хичээл, гарын авлагыг 17 ААНБ-ын 500 жолооч нарт тараав. Чингис хаан олон улсын нисэх буудал болон Төмөр замын төв буудлуудын нэгдүгээр эгнээнд зөвхөн стандартын шаардлага хангасан таксинуудыг зогсоох, тусгаарлах зурвас байгуулах, тэмдэг тэмдэглээгээ хийж хувиараа тээвэр эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллав. Такси үйлчилгээний ерөнхий шаардлага MNS 5012:2013 стандартын дагуу такси үйлчилгээнд үйлчилж байгаа тээврийн хэрэгслүүдийг бүрэн таксометрээр хангах талаар ААН-үүдийн удирдлагуудад үүрэг өгч нийт 6 байгууллагын 258 тээврийн хэрэгсэл таксометрээр хангагдсан. Нийлэлийн тээврийн газрын авто тээврийн улсын байцаагчид, Улаанбаатар хотын замын цагдаагийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал болон Төмөр замын төв буудлуудын цагдаагийн тасгийн ажилтанууд хэв журам сахиулахаар хамтран ажиллаж Автотээврийн хяналтын улсын 4 байцаагч хууль бус такси үйлчилгээ эрхэлсэн 5 жолоочид “Автотээврийн тухай хууль”-ийн 23.1.4 дэх заалтыг үндэслэн 150.000 төгрөгийн торгууль оногдуулж захиргааны арга хэмжээ авч хариуцлага тооцсон. Авто замын түгжрэлийг өөрсдийн зүгээс бууруулах боломж байгааг 2007-2011 онуудын 4 жилийн хугацаанд гарсан ослын шалтгаан болоод замын хөдөлгөөний түгжрэлд жолоочийн соёл 70% нөлөөлж байна гэсэн Авто тээврийн удирдлагын төвөөс гаргасан судалгааг үндэслэн  “Хөөрхөн жолооч” аяныг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 сарын турш зохион байгуулав. Нийт хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг харилцан хүндэтгэл, талархлаа “Дохионы хэлээр” илэрхийлж хэвшүүлэх зорилгоор аваарын гэрлээ 2-3 удаа анивчуулж БАЯРЛАЛАА гэдгийг илэрхийлэх, олон нийтийн санаа бодлыг www.facebook.com/HuurhunJolooch цахим хуудсаар дамжуулан хүлээн авч, аяны хүрээнд зохион байгуулж буй ажлын мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд хүргэж ажиллав.

  1. Нийслэл хотын аялал жуулчлалын эерэг дүр төрхийг бүрдүүлэх, жуулчдыг татах, гадаад сурталчилгааг идэвхжүүлэх зорилгоор Жуулчин ХХК-тай хамтран “Сэтгэл татам Улаанбаатар” жуулчдын гэрэл зургийн уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулав. Уг уралдаанд нийт 20 гаруй орны жуулчдын 210 орчим гэрэл зураг ирснээс шилдэг 43 зургаар үзэсгэлэн гаргав.Тус уралдаанд Малайз, Дани, АНУ-ийн 3 жуулчны гэрэл зураг шилдгээр шалгарч Жуулчин компанийн аяллын эрхээр шагнуулав.

 

НСУГ, НТГ 100%
Гадаад, дотоодын жуулчдын Улаанбаатар хотод аюулгүй зорчих, шаардлагатай мэдээлэл, туслалцааг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Жуулчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

  1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн Б/284 тоот тушаалаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын бүтэц, орон тоог баталсан. Шинээр баталсан бүтцэд Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санал хүргүүлж Нийтийн хэв журам хамгаалах газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах тасгийг өөрчилж Мэргэжил арга зүй тасагт Эко, жуулчны цагдаагийн үйл ажиллагаа хариуцсан ахлах байцаагчийн орон тоог шинээр бий болгон ажиллаж байна. Тус тасаг нь офицер 9, ахлагч 18 нийт 27 алба хаагчийн орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
  2. Жуулчдад шаардлагатай мэдээллийг түргэн, шуурхай хүргэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамжид байрлах Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Иргэдэд үйлчлэх төвд “Жуулчны мэдээллийн төв”-ийн салбарыг Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 05-р сарын 11-ны өдрийн А/38 дугаарт тушаалаар шинээр байгуулж 07-р сарын 1-нд үйл ажиллагааг нь эхлүүлэв. Мөн тус газрын даргын 2015 оны Б/07 дугаар тушаалаар жуулчны мэдээллийн төвд ажиллах мэдээллийн ажилтныг томилов. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын харъяа 3 мэдээллийн төв ажиллаж байна.
  3. Жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор Улаанбаатар хотын цагдаагийн газартай хамтран “Жуулчдад ээлтэй оюутан цагдаа” хөтөлбөрийг 2015 оны 06-08 дугаар саруудад хэрэгжүүлж дүгнэв. Нийт 85 оюутныг англи хэл, харилцааны соёл, хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтад хамруулж, бэлтгэгдсэн оюутан цагдаа нарыг гадаадын жуулчид ихээр зорчдог, гудамж, талбай, үзвэр үйлчилгээний газраар эргүүлд ажиллуулсан. Жуулчдыг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс сэргийлэх, тэдэнд хэрэгцээт мэдээллийг өгөх зэрэг үүргийг гүйцэтгэсэн ба бусад иргэдээс ялгарах таних тэмдэг, хувцас, формоор хангаж, хороо, дүүргийн Цагдаагийн хэсэг, Аялал жуулчлалын мэдээллийн төвүүдээс зөвлөгөө авч, харилцан туслалцаж ажиллахын зэрэгцээ жуулчдад 6000 гаруй хэвлэмэл хуудас, зөвлөмж түгээж, УБ хотын 32 цэг, гудамж талбайд ажиллав.
  4. 4. Онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө” боловсруулах Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/383 дугаар захирамжаар байгуулав. Гамшгаас хамгаалах тухай хууль болон бусад холбогдох баримт бичгүүдэд нийцүүлэн, нийслэлийн нутаг дэвсгэрт үүсч болзошгүй гамшгийн эрсдэлд тулгуурлаж Нийслэлийн аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулан нийслэлийн Засаг даргын 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн захирамжаар батлуулав.
  5. Дэлхийн аялал жуулчлалын дээд шагнал “Илисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоныг 4 дүгээр сард Улаанбаатар хотод урин ирүүлж “Төрийн үйлчилгээний чанар ба соёл” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтад жуулчидтай шууд харилцдаг 32 төрийн болон нутгийн захиргааны байгууллагын 81 ажилтан хамрагдсан.
НЦГ

НЭМГ

100%
Тусгай, сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Бизнес жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн, “Хорека 2015” аялал жуулчлалын үзэсгэлэнг 4 дүгээр сард 2 үе шаттайгаар зохион байгуулж 4 улс, 5 хотын 80 гаруй мэргэжлийн ажилтнууд оролцож шилдэг тогооч, үйлчилгээний менежер, зочин хүлээн авагч, зөөгч, угаалгын ажилтны мэргэжлийн аваргуудыг шалгаруулав.
  2. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/08 дугаар захирамжаар “Улаанбаатарын өвлийн наадам-2015” аялал жуулчлалын арга хэмжээг 2 дахь жилдээ Туул гол дээр зохион байгуулж гадаад, дотоодын 4500 гаруй иргэд оролцов. Мөсөн шагай, мөсөн сурын тэмцээн, нохойтой чарганы уралдаан, шүхрийн үзүүлбэр, урлагийн тоглолт, загварын үзүүлбэр бүхий өвлийн наадам нь өвлийн аялал жуулчлалын гол арга хэмжээ болоод байна.
  3. Гастраном жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор НАЖГ, НСУГ, Монголын тогооч нарын холбоо, MCS пропертис компани хамтран Хан-Уул дүүргийн Вива сити хороололд “Улаанбаатарын олон үндэстний хоолны өдөрлөг” арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулав. Улаанбаатар хотын шилдэг зоогийн газар, ресторан, жуулчны үйлчилгээний 60 гаруй байгууллагууд оролцсон.
  4. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын соёлыг дэлгэрүүлэх зорилгоор “Улаанбаатар Арт Фэйр” дүрслэх урлагийн өдрүүдийг 2015 оны 09 дүгээр сарын 25-30-ны өдрүүдэд “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Урчуудын эвлэл, Пийпл Репаблик ХХК хамтран зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд нийт 11 галерей, 2 музей, 2 урлан оролцож, 2000 гаруй шилдэг бүтээлүүд оролцов.
  5. Шашин, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, зорилгоор 7-р сарын 10-ны өдөр “Дээлтэй Монгол наадам”, 8 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд ”Даншиг наадам-Хүрээ цам” арга хэмжээний аялал жуулчлал, соёлын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж ажиллав.
  6. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон 32 соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын арга хэмжээний гадаад маркетинг, сурталчилгааг хариуцан ажиллав.
НБТСГ

НСУГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

100%
Улаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, мэдээллийн технологийн ололтод суурилсан аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнүүд гаргана.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Жуулчдад зориулсан өдөр тутмын мэдээлэл, соёл урлаг, спортын арга хэмжээний хуваарийг тухай бүр авдаг, хотын аяллын хөтөлбөр, бүх төрлийн нийтийн болон жуулчны үйлчилгээний газруудын байршил, интерактив мэдээлэлтэй газрын зурагтай 8 ширхэг инфомат төхөөрөмжийг жуулчид хамгийн их зорчдог 4 газарт байрлуулахаар техникийн даалгаврыг боловсруулан “Эм Эл Си Контент” ХХК-тай гэрээ байгуулж гүйцэтгүүлэв. Одоогоор инфомат төхөөрөмжийн мэдээллийн санд үйлчилгээний 140 газрын иж бүрэн мэдээлэл, 10 хотын аялал, 10 эвент арга хэмжээ, 14 Улаанбаатар хотын тухай мэдээ, мэдээлэл байна.
  2. Улаанбаатар хотын аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний цагийн хуваарь, үнэ, дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр авч байх боломжтой, орон зайг мэдэрч мэдээлэл өгөх хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг багтаасан, интернетээс бүх цэсний мэдээллээ шинэчилдэг, оффлайн горимд газрын зураг ажиллах боломжтой, iOS болон Андройд үйлдлийн системийн ухаалаг хэрэгслүүдэд зориулсан аппликэйшнийг “Би-Эс-Си-Жи” ХХК-иар гэрээ байгуулан гүйцэтгүүлэв.
  3. Монгол, англи, орос, солонгос хэл дээр Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааны www.ulaanbaatour.mn цахим хуудсыг ажиллуулж байна. Мөн жуулчид, гадаадын иргэд мэдээлэл ихээр авдаг Wikipedia, Wikitravel чөлөөт нэвтэрхий толиудын Улаанбаатар хотын аялал жуулчлалын мэдээллийг 6 хэл дээр шинээр болон шинэчлэн оруулав.
  4. 2015 оны 8-р сараас эхлэн Скайтел компанитай хамтран “Traveller sim” буюу жуулчдад зориулсан үүрэн холбооны яриа, дата эрх бүхий дугаарыг үйлчилгээнд гаргав. Энэхүү дугаараас нийслэлийн Аялал жуулчлалын газрын 9010-8687 дугаарын Жуулчны мэдээллийн лавлах утас /Traveller sim-д зориулсан/ болон www.ulaanbaatour.mn цахим хуудсанд үнэ төлбөргүй холбогдох боломжтой.
  5. 5. “Зэтэмэн” компанитай гэрээ байгуулж Улаанбаатар хотын аялал жуулчлал, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, төрийн үйлчилгээний байгууллагуудын нийт 222 гэрэл зураг, нэр, үйл ажиллагааны чиглэл, утасны дугаар зэрэг мэдээллийг Google Map-д оруулах ажлыг гүйцэтгүүлэв. Мэдээллүүд баталгаажиж орсноор иргэд, жуулчид эдгээр газрын мэдээллийг цахим газрын зургаас үзэх, өөрийн байгаа газраасаа чиглэл заалган хялбар хүрэх боломжтой боллоо.
НМТГ

 

 

 

 

 

 

 

100%
Зүүн хойд Азийн орнуудад чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлнэ.

 

  1. БНСУ-ын Сөүл хотод 5-р сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээний үеэр “Өнөөгийн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэнг хариуцан гаргаж, Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааны ажлыг зохион байгуулав.
  2. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 2015 оны 06 дугаар сарын 11-14-ны өдрүүдэд зохиогдсон “Ай Ти И” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, МИАТ ХК, Жуулчин, Нью Жуулчин ХХК-иуд хамтран оролцов.
  3. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/749 дугаар захирамжийн дагуу Япон улсын Токио хотод “ЖАТА-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Нийслэлийн Засаг дарга тэргүүтэй 5 төлөөлөгч 2015 оны 09 дүгээр сарын 21-28-ны өдрүүдэд оролцов.
  4. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/834 дүгээр захирамжийн дагуу БНХАУ-ын Хөх хотод зохиогдсон “Монгол Хятадын Экспо” анхдугаар үзэсгэлэн, экспогийн үеэр зохиогдсон хурал, уулзалтад 2015 оны 10 дугаар сарын 20-ноос 27-ны өдрүүдэд оролцов.
  5. БНХАУ-ын Юннань мужийн Күнминь хотод 2015 оны 11 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Си Ай Ти Эм-2015” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд БНХАУ, ОХУ, Монгол улс хамтарсан “Цайны зам” олон улсын аялал жуулчлалын төслийг танилцуулан, нэгдсэн сурталчилгаа гарган оролцов.
  6. ОХУ, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан “Найрсаг Улаанбаатар” сурталчилгааны өдөрлөг, танилцах аяллыг 2015 оны 6 дугаар сард зохион байгуулав.
  7. Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөөлөгчийн газрыг Токио хотод төлөөлөн ажиллах эрхийг Азийн орнууд, түүний дотор Япон-Монгол хоёр улсын хооронд захиалгат нислэг үйлддэг “Стелла Жапан” компанид олгож, эрхийн батламжийг гардуулан төлөөлөгчийн газрын 2015 оны 9-р сараас ажиллуулж эхлэв.
  8. Одоогоор www.ulaanbaatour.mn цахим хуудас нь англи, монгол, орос, солонгос хэл дээр ажиллаж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Япон дахь төлөөлөгчийн газраас Япон хэл дээрх цахим хуудсыг ажиллуулж байна.
  9. 2015 онд Улаанбаатар хотыг сурталчлах сурталчилгааны материалд зориулж сэтгүүл нугалбар, гарын авлага, санамж, наадмын танилцуулга зэргийг англи, солонгос, орос, япон, герман, хятад хэл дээр бэлтгэн хэвлүүлж гадаад, дотоодод зохион байгуулагдсан үзэсгэлэн, арга хэмжээний үеэр ашиглав. Үүнд: А2 хэмжээтэй 8 нүүр сэтгүүл англи, герман хэл дээр 1,1 сая ширхэг, А4 хэмжээтэй хятад хэл дээрх нугалбарыг 20.000 ширхэг, 20 нүүр англи хэл дээрх сэтгүүлийг 20.000 ширхэг, англи хэл дээр 2 төрлийн ил захидал 33.750 ширхэг, А5 хэмжээтэй солонгос хэл дээрх 8 нүүр бүхий нугалбарыг 20.000 ширхэг, А4 хэмжээтэй солонгос хэл дээрх нугалбар 20.000 ширхэг, англи хэл дээрх гарын авлага 1.000 ширхэг, англи хэл дээрх санамж 27.500 ширхэг, наадмын танилцуулга англи хэл дээр 12.000 ширхэг, А4 хэмжээтэй япон хэл дээрх УБ хотын танилцуулга 50.000 ширхэг, гадаад сурталчилгааны магнет 20.000 ширхэгийг тус тус бэлтгэв.
100%
НИЙТ 100%

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                           Э.БАТТУЛГА

 

 

огноо…………………………………

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА

 

огноо………………………………