НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТ
/4 ДҮГЭЭР УЛИРАЛ/
2015 оны 12 дугаар сарын 24 Улаанбаатар хот
№ | Захирамжлалын баримт бичгийн нэр | Батлагдсан огноо | Дугаар | Холбогдох заалт | Биелэлт | Хувь |
1 | “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай | 2014-09-22 | 19/24 |
|
НИТХ-ын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/24 дүгээр тогтоолоор баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт, төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцүүлж, 2015 оны төсөвт 4,6 тэрбум төгрөгийг тусгуулсан. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын 2015 оны А/198 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг баталсан. Жагсаалтад орсон 46 ажлыг хэрэгжүүлэхэд 4,225,500,000 төгрөг зарцуулахаар төлөвлөсний дагуу ажиллав. | 100% |
2
|
НИТХ-ын тогтоол
Журам батлах тухай
|
2015-09-28
|
29/20
|
|
Нийслэл хотын албан татварын тухай хуулийг боловсруулах явцад жуулчны үйлчилгээнээс хотын татвар бүрдүүлдэг олон улсын жишиг судалгааг хийж нийслэлийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан. Хууль батлагдсантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, амралтын газрын нэгдсэн бүртгэлийг гаргах, татвар төлөгчдийг тоолох, бүртгэх ажлыг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж, нийслэлийн 6 дүүрэгт байгаа татвар төлөгчдийг хяналтын тооллогод хамруулав. | 100% |
|
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААНБ болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хангарьд ордны уулзалтын танхимд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр нийслэл хотын албан татвар, түүний хэлбэр, хэмжээ зэргийн тайлбар тайлбар танилцуулга хийж, асуултад хариулт өгөв. НИТХ-ын 2015 оны 29/20 дугаар тогтоолыг танилцуулан олон улсын жишгээр татварын орлогыг аялал жуулчлал, хотын дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах болсныг тайлбарлан танилцуулав. | |||||
3 | Томилолтоор явуулах тухай | 2015-06-08 | А/486 |
|
БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгд 2015 оны 06 дугаар сарын 11-14-ны өдрүүдэд зохиогдсон “Ай Ти И” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, МИАТ ХК, Жуулчин, Нью Жуулчин ХХК-иуд хамтран 9 м2 талбайд оролцов. Тус үзэсгэлэнд оролцох багийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга ахлан ажилласан. Тус үзэсгэлэнд дэлхийн 50 улсын 607 аялал жуулчлалын байгууллага оролцож, 89,990 хүн үзэж сонирхов.
|
100% |
4 | Томилолтоор явуулах тухай | 2015-06-08 | А/486 | 3.Томилолтоор явсан тухай тайланг ирсэнээс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг үүрэг болгосугай. |
|
100% |
5 | Ажлын хэсэг байгуулах тухай | 2015-05-01 | А/383 |
2.“Нийслэлийн аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөө”-ний төслийг 2015 оны 3 дугаар улиралд багтаан боловсруулахыг Ажлын хэсэг /Ц.Энхцэнгэл/-д даалгасугай. |
|
100% |
НИЙТ | 100% |
ХЯНАЖ ТАНИЛЦСАН:
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
ГАЗРЫН ДАРГА Э.БАТТУЛГА
огноо………………………………
БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН Б.АМАРЗАЯА
огноо……………………………..