Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан  /2015 оны 3-р улирал/

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан /2015 оны 3-р улирал/

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан

/2015 оны 3-р улирал/

 

  1. Тус газарт 2015 оны 3-р улирлын байдлаар нийт 29 өргөдөл ирсэн нь 2014 оны мөн үеийнхээс 37 өргөдөл, гомдлоор бага буюу 57%-ийн бууралттай байна.
Үзүүлэлт 2014.07.01-09.30 2015.07.01-09.30
Ирсэн тоо Хувь Ирсэн тоо Хувь
Ирсэн өргөдлийн тоо 66      – 29       57%

 

  1. Тус газар нь даргын хамт 18 хүний бүтэц орон тоотой ба бүх мэргэжилтэн Smartcity.mn-д нэвтрэх эрх авсан. Тайлангийн хугацаанд 3 мэргэжилтэн өргөдлүүдийг хүлээн авч шийдвэрлэсэн байна. Мөн газрын даргад өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайланг 14 хоног тутамд танилцуулж байна.
  2. Тус газарт ирсэн өргөдлөөс 26 нь буюу 89% нь зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл байгаа ба уг зөвшөөрлийг олгоход бусад байгууллагуудаас хамаарч хугацаа хэтрэх эрсдэл байдаг боловч шийдвэрлэлтийн хугацааг нийслэлийн зорилтод түвшинд хүргэхээр ажиллаж байна. Энэ хугацаанд хугацаа хэтрүүлсэн өргөдөл байхгүй болно.
  3. 2015 оны 06-р сарын 30, 09-р сарын 22-ний өдрүүдэд Иргэд хүлээн авах төвөөс зохион байгуулсан сургалтуудад Архив, бичиг хэргийн эрхлэгч хамрагдаж мэргэжилтнүүдэд зөвлөгөө, зааварчилгааг тухай бүр өгч ажилласан. Мөн байгууллагын сайтыг өргөдөл гомдлын нэгдсэн программтай /mn/ холбосон.

 

 

 

ТАНИЛЦСАН:

ДАРГА:                                     Э.БАТТУЛГА

 

Огноо…………………………

ТАЙЛАН ГАРГАСАН:

АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН

ЭРХЛЭГЧ                                       Н.ХАЛИУН

 

Огноо…………………………