Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан  /2015 оны 2-р улирал/

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан /2015 оны 2-р улирал/

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан

/2015 оны 2-р улирал/

 

  1. Тус газарт 2015 оны 2-р улирлын байдлаар 24 өргөдөл ирсэн нь 2014 оны мөн үеийнхээс 22 өргөдөл, гомдлоор бага буюу 47,8%-ийн бууралттай байна.
Үзүүлэлт 2014.04.01-06.25 2015.04.01-06.25
Ирсэн тоо Хувь Ирсэн тоо Хувь
Ирсэн өргөдлийн тоо 46      100 24       47,8%

 

  1. Тус газар нь даргын хамт 18 хүний бүтэц орон тоотой ба бүх мэргэжилтэн Smartcity.mn-д нэвтрэх эрх авсан. Тайлангийн хугацаанд 3 мэргэжилтэн өргөдлүүдийг хүлээн авч шийдвэрлээд байна. Мөн газрын даргад өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар 14 хоног тутамд танилцуулж байна. Өргөдлийн хугацаа хэтрүүлж шийдвэрлэсэн мэргэжилтэнд газрын хурлаар сануулав.
  2. Тус газарт ирсэн өргөдлөөс 18 буюу 85% нь зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл байгаа ба уг зөвшөөрлийг олгоход бусад байгууллагуудаас хамаарч хугацаа хэтрэх эрсдэл өндөр байдаг боловч шийдвэрлэлтийн хугацааг нийслэлийн зорилтод түвшинд хүргэхээр ажиллаж байна.
  3. Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хүрээнд мэргэжилтнүүдэд зөвлөгөө, зааварчилгааг тухай бүр өгөхөөс гадна газрын сүлжээгээр шийдвэрлэлтийн явцыг тогтмол мэдээллэж байна.

 

 

ТАНИЛЦСАН:

ДАРГА:                                     Э.БАТТУЛГА

 

Огноо…………………………

ТАЙЛАН ГАРГАСАН:

АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН

ЭРХЛЭГЧ                                       Н.ХАЛИУН

 

Огноо…………………………