Дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
Байгууллагын нэр: Нийслэлийн Аялал жуулчлалын газар
Үйлчилгээний чиглэл: Төрийн захиргаа, бүртгэл, мэдээлэл
Тайлбар: Нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа дэн буудалд зөвшөөрөл олгодог.
Эрх зүйн зохицуулалт
Эрх зүйн актын төрөл | Гаргасан байгууллагын нэр | Эрх зүйн актын нэр | Огноо | Зүйл заалт | Дугаар | Холбоос |
НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол | Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал | Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам | 2011.07.20 | 5.1 | 120 |
Дэн буудлын баримт бичгийн бүрдэл
Баримт бичгийн нэр | Олгогч байгууллага | Тайлбар |
Албан бичиг | Аж ахуйн нэгж, байгууллага | Тухайн иргэн, аж ахуй нэгж зөвшөөрөл хүссэн албан хүсэлтийг байгууллагын оноосон нэр хаяг, байршлыг тодорхой тусган бичиж өгнө. |
Дүгнэлт | Дүүргийн Онцгой байдлын хэлтэс | Галын аюулгүй байдлын дүгнэлт |
Акт | Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар | Барилга байгууламж хүлээн авсан улсын комиссын акт |
Дүүргийн гэрчилгээ | Дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтэс | Дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх гэрчилгээний эх хуулбар |
СӨХ-ийн дэмжсэн бичиг, иргэдийн гарын үсэг | Тухайн үйл ажилаагаа явуулах байрны СӨХ, оршин сууж буй иргэдийн зөвшөөрсөн гарын үсэг | Нийтийн орон сууцанд үйл ажиллгаа явуулах гэж байгаа бол тухайн байрны СӨХ- өөс дэмжсэн бичиг, тухайн дэн буудал байрших хэсгийн /орц/ бүх оршин суугчдын үйл ажиллгаа явуулахад зөвшөөрөсөн гэсэн гарын үсэг |
Хугацаа дууссан зөвшөөрлийн эх хувь | Нийслэлийн Аялал жуулчлалын газар |
Шийдвэрлэх хугацаа /Эрх зүйн актад тусгагдсан/: 15 хоног