АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗ, ГЭР БААЗЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

АМРАЛТЫН ГАЗАР, ЖУУЛЧНЫ БААЗ, ГЭР БААЗЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХОД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ЖАГСААЛТ

Амралтын газар, жуулчны бааз, гэр баазын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох

Байгууллагын нэрНийслэлийн Аялал жуулчлалын газар

Үйлчилгээний чиглэлТөрийн захиргаа, бүртгэл, мэдээлэл

Тайлбар: Нийслэл хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа амралтын газар, жуулчны бааз, гэр баазын зөвшөөрөл олгодог.

 Эрх зүйн зохицуулалт

Эрх зүйн актын төрөл Гаргасан байгууллагын нэр Эрх зүйн актын нэр Огноо Зүйл заалт Дугаар Холбоос
НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам 2011.07.20 5.1 120  

 

Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын баримт бичгийн бүрдэл

 

 

Баримт бичгийн нэр Олгогч байгууллага Тайлбар
Албан бичиг Аж ахуйн нэгж, байгууллага Тухайн иргэн, аж ахуй нэгж зөвшөөрөл хүссэн албан хүсэлтийг байгууллагын оноосон нэр хаяг, байршлыг тодорхой тусган бичиж өгнө.
Дүгнэлт Дүүргийн Онцгой байдлын хэлтэс Галын дүгнэлт
Дүгнэлт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Барилгын байцаагчийн дүгнэлт
Акт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар Улсын комиссын акт
Атестатчлалд хамрагдсан баримт Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс
Газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зураг Нийслэл, дүүргийн Өмч газрын харилцааны газар Тухайн оршин байгаа газрынхаа газрын зөвшөөрлийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг
Гэрээ Гэрээ байгуулагч талууд Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол газар ашиглах гурвалсан гэрээ
Хугацаа дууссан зөвшөөрлийн эх хувь  Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Шат дамжлагын нэр Хариуцагч Зарцуулах хугацаа (нэгж, бага утга) Зарцуулах хугацаа (нэгж, их утга) Тайлбар Ажилтны тоо
Материал хүлээн авах Бичиг хэргийн ажилтан 5 минут 10 минут   1
Цохолт хийх Газрын дарга 5 минут 3 цаг   1
Ажлын хэсэг байгуулах Үйлчилгээний байгууллага хариуцсан мэргэжилтэн 3 өдөр 7 өдөр Стандартад ороогүй бол шалгаж үзнэ. 5
Шалгалт хийж үүрэг даалгавар өгөх Нийслэлийн Аялал жуулчлалын газрын үйлчилгээний байгууллага хариуцсан мэргэжилтэн, Дүүргийн худалдаа үйлчилгээний хэлтсийн аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн, мэргэжлийн хяналтын байцаагч, тухайн хороо, дүүргийн цагдаагийн хэсгийн байцаагч, онцгой байдлын байцаагч 1 цаг 1:30 цаг 1 байгууллага дээр үзлэг хийхэд 1:30 минут зарцуулагдана. Стандарт хангахгүй байгаа тохиолдолд хугацаатай үүрэг даалгавар өгнө. 5
Материалыг танилцуулах Үйлчилгээний байгууллага хариуцсан мэргэжилтэн, 1 өдөр 2 өдөр Байгууллагуудын шалгасан стандарт болон гэрэл зургийг цахим хуудсанд байршуулна. 1
Хурлаар оруулах Үйлчилгээний байгууллага хариуцсан Ахлах мэргэжилтэн, Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн, Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн 1 өдөр 3 өдөр Стандарт хангасан тохиолдолд ажлын хэсгийн гишүүдэд танилцуулна. 3
Газрын даргад тушаалын төсөл бичиж танилцуулах Үйлчилгээний байгууллага хариуцсан мэргэжилтэн 1 өдөр 2 өдөр Зөвшөөрөл олгох боломжтой газруудын нэрсийг баталгаажуулан газрын даргад танилцуулан зөвшөөрлийн гэрчилгээ олгох тушаалын төслийг танилцуулна. 1
Тушаал гаргаж, гэрчилгээ олгох Газрын дарга, Үйлчилгээний байгууллага хариуцсан мэргэжилтэн, 1 цаг 1 өдөр Хурлаар зөвшөөрөгдсөн тохиолдолд газрын даргын тушаалын дагуу гэрчилгээ баталгаажиж бичигдэнэ. 3

Шийдвэрлэх хугацаа /Эрх зүйн актад тусгагдсан/: 15 хоног