НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТ

­­­НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТ

/2015 ОНЫ 1 ДҮГЭЭР УЛИРАЛ/

 

Захирамжийн товч утга

 

Он сар өдөр Дугаар Албан бичгийн тэргүү Биелэлт Хувь
1 “Нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 2015.01.09 А/02 НЗД-ын захирамж 100
2 “Улаанбаатарын өвлийн наадам” зохион байгуулах тухай 2015.01.22 А/57 НЗД-ын захирамж Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01-р сарын 28-ны өдрийн А/08 дугаар захирамжаар “Улаанбаатарын өвлийн наадам-2015” аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийг Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулан байгуулсан. “Улаанбаатарын өвлийн наадам” аялал жуулчлалын арга хэмжээг 2015 оны 02 дугаар сарын 01-ны өдөр Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр зохион байгуулж 17.318.500 төгрөгийг зарцуулав.Хамтран зохион байгуулагчаар Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Биеийн тамир спортын газар, Монголын Мөсөн шагайн холбоо, Монголын Мөсөн сурын холбоо ажиллаж гадаад, дотоодын нийт 4500 гаруй жуулчид хамрагдав. 100
3 Журам батлах тухай

/Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалт /Шилэн уулзалт/-д ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журам/

2015.01.26 А/69 НЗД-ын захирамж Газрын даргын 2015 оны А/18 дугаар тушаалаар тус газрын Албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журмыг батлан үйл ажиллагаандаа мөрдөж эхлэв. Шилэн уулзалтын өрөө танхимыг бэлтгэсэн.

 

50
4 Япон улсын Саппоро, Асахикава хотуудад томилолтоор явуулах тухай 2015.01.29 А/75 НЗД-ын захирамж Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/75 дугаар захирамжийн дагуу Япон улсын Саппоро, Асахикава хотуудад өвлийн аялал жуулчлалын арга хэмжээнд нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга 2015 оны 02-р сарын 08, 09-ний өдрүүдэд албан томилолтоор ажиллаж НЗДТГ-ын гадаад арга хэмжээний зардлаас 2.951.700 төгрөгийг зарцуулав. Томилолтын илтгэх хуудсыг Гадаад харилцааны хэлтэст хүргүүлсэн. 100
5 ХБНГУ-ын Берлин хотод томилолтоор явуулах тухай 2015.02.03 А/94 НЗД-ын захирамж ХБНГУ-ын Берлин хотод зохион байгуулагдсан “Ай-Ти-Би Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд  Монгол улс түнш орноор оролцсонтойхолбоотойгоор Монгол улсыг сурталчлах зорилгоор Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан 8 төлөөлөгч /тус газраас газрын дарга Э.Баттулга, Гадаад зах зээл, хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Гансувд/ 2015 оны 02 дугаар сарын 28-аас 03 дугаар сарын 12-ны өдрүүдэд оролцож Улаанбаатар хотыг сурталчлах үзэсгэлэн, уулзалт, зөвлөгөөн, хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав. Үзэсгэлэнд оролцоход “Найрсаг УБ” хөтөлбөрийн зардлаас нийт 149.978.983 төгрөг батлагдсанаас 5.033.332 төгрөгийг хэмнэж ажиллав.Томилолтын илтгэх хуудсыг Гадаад харилцааны хэлтэст хүргүүлсэн. 100
6 Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай 2015.02.06 А/105 НЗД-ын захирамж Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/105 дугаар захирамжийн дагуу тус газрын даргын 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн А/20 дугаар тушаалаар Хөдөлмөрийн дотоод журмын 4.2 дахь заалтыг өөрчлөн “Ажил өглөөний 08.30 цагт эхэлж, орой 17.30 цагт дуусах ба ажлын өдрийн амралтын завсарлагааны үргэлжлэх хугацааг 12.30-13.30 цагийн хооронд байна.” гэсэн өөрчлөлтийг оруулав. 100
7 “Найрсаг-Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгүүдийг байгуулах 2015.02.09 А/121 НЗД-ын захирамж “Найрсаг-Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах 14 ажлын хэсэг байгуулагдан тус газрын зохион байгуулах Зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг УБ” олон улсын тэмцээн, “Хорека УБ-2015” үзэсгэлэн /4-р сар/, Олон үндэстний хоолны өдөрлөг /6-р сар/, УБ Арт Фейр дүрслэх урлагийн үзэсгэлэн  /9-р сар/, Хүй Долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд “Жуулчдын мэдээллийн цэг” ажиллуулах /7-р сар/ ажлуудын төлөвлөгөөг боловсруулан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 50
8 “Найрсаг Улаанбаатар” олон улсын тэмцээн, “Хорека Улаанбаатар-2015” үзэсгэлэн зохион байгуулах тухай 2015.02.12 А/133 НЗД-ын захирамж 2015 оны 4-р сарын 10-12-ны өдрүүдэд болох зочид буудал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах “Найрсаг УБ” олон улсын тэмцээн, “Хорека УБ-2015” үзэсгэлэнг зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн А/133 дугаар захирамжийг гаргуулан батлагдсан төсвийн дагуу хийх ажлын төлөвлөгөө, тэмцээний удирдамжийг боловсруулан харилцаат хотуудын аялал жуулчлалын газар, оролцогч байгууллагуудад хүргүүлэв. Ажлын хэсэг хурал, шүүгч нарын зөвлөлийг 7 хоног бүр хуралдуулж бэлтгэлийг хангаж байна. Хугацаа болоогүй. 50
9 Зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох тухай 2015.03.12 А/181 НЗД-ын захирамж Нийслэлийн Засаг даргын А/181 дугаар захирамжийн дагуу тус газрын даргын 2015 оны А/23 дугаар тушаалаар 3 ажилтны зэрэг дэвийг шинэчлэн тогтоож, холбогдох өөрчлөлтийг оруулав. 100
НИЙТ ХУВЬ 83,3

 

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                            Э.БАТТУЛГА

 

 

Огноо…………………………………

 

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                         Б.АМАРЗАЯА

 

Огноо………………………………