­­­НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖИЙН БИЕЛЭЛТ

/2015 ОНЫ 2 ДУГААР УЛИРАЛ/

2015.06.18

Захирамжлалын баримт бичгийн нэр

 

Он сар өдөр Дугаар Холбогдох заалтууд Биелэлт Хувь
1 “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлах тухай 2014-09-22 19/24
  1. Жил бүрийн нийслэлийн төсвийн таван хувийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөн хэлэлцүүлж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч /Э.Бат-Үүл/-д даалгасугай.
НИТХ-ын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 19/24 дүгээр тогтоолоор баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт, төсвийн төслийг НИТХ-аар хэлэлцүүлж, 2015 оны төсвөөс 4,6 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын 2015 оны А/198 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг баталсан. Жагсаалтад орсон 44 ажлыг хэрэгжүүлэхэд 4,225,500,000 төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Үүнээс Аялал жуулчлалын газрын хариуцан хэрэгжүүлэх 19 арга хэмжээнд 391 сая төгрөг төсөвлөснөөс 13 арга хэмжээний 290.321.396 төгрөгийн төсвийг батлуулж, төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэв. 75%
2 “Улаанбаатар хотын Эдийн засгийн хөгжлийн стратеги баримт бичиг”-ийг батлах тухай 2015-04-30 26/08 2.1 Стратеги баримт бичигт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлыг зохион байгуулах “Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн стратеги” баримт бичигт тусгагдсан аялал жуулчлалын салбарын зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хувийг нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт хүргүүлсэн. 100%
3

 

 

 

 

 

 

 

 

 

 

Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай

 

 

 

 

 

 

 

 

 

2015-05-29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

А/469

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Жуулчин тээврийн үйлчилгээний автобусны зориулалтын зогсоолыг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн урд хэсэг, Монголын Бурханы шашинтны төв “Гандантэгчинлэн хийд”, “Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд түр хугацаагаар байгуулж, тухайн зогсоол, талбайд тохижилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх, жуулчин тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгохыг нийслэлийн Аялал, жуулчлалын газар /Э.Баттулга/-т, нийслэлийн Авто замын газар /Н.Нанзаддорж/-т, аялал, жуулчлалын автобусны үйлчилгээний шаардлагатай чиглэлүүдийн маршрут төлөвлөхийг нийслэлийн Тээврийн газар /Ч.Энхбат/-т тус тус үүрэг болгосугай.
Нийслэлийн Засаг даргын А/469 дугаар захирамжийн дагуу гадаадын иргэд жуулчдад соёлтой, найрсаг, шуурхай үйлчилгээг хүргэх зорилгоор нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн А/47 дугаар тушаалаар жуулчин тээврийн автобусны зөвшөөрлийн загвар, бүрдүүлэх материалын жагсаалтыг баталж, 06 дугаар сарын 05-ны өдрөөс стандартын шаардлага хангасан автобуснуудад зөвшөөрлийг өдөрт нь олгож эхэлсэн. 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 240 жуулчин тээврийн автобусанд зөвшөөрлийг олгоод байна.

Жуулчин тээврийн үйлчилгээний автобусны зориулалтын зогсоолыг байгуулж, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих асуудлыг нийслэлийн Авто замын газар хариуцан зохион байгуулна.

100%
4 Ажил эрчимжүүлэх тухай 2015-04-21 А/328
  1. Өөрийн байгууллагаас гарч байгаа хог хаягдлыг зориулалтын хогийн уутанд хийж, хуваарийн дагуу хог тээврийн машинд ачуулж хэвшүүлэх ажлыг зохион байгуулахыг дүүрэг, хорооны Засаг дарга, нийслэлийн, дүүргийн харьяа газар, агентлагуудын дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Өөрийн байгууллагаас гарч байгаа хог хаягдлыг зориулалтын хогийн уутанд хийж, цэвэр байдлыг эрхэмлэн ажиллахыг удирдлагын зүгээс нийт албан хаагчдад үүрэг болгон ажиллаж байна. Хог ачилтыг байрны захиргаа /Нийтлэг үйлчилгээний газар/-аас нэгдсэн байдлаар хийдэг. 100%
5 Ажлын хэсэг байгуулах тухай 2015-02-09 А/121
  1. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсгүүдийг хавсралтаар баталсугай.
  2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгосугай.
  3. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах 14 ажлын хэсэг байгуулагдав. Тус газрын хариуцсан ажлын хэсгээс “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн, “Хорека 2015” аялал жуулчлалын үзэсгэлэнг 4 дүгээр сард хуваарийн дагуу зохион байгуулсан. Олон үндэстний хоолны өдөрлөг /8-р сар/, УБ Арт Фейр дүрслэх урлагийн үзэсгэлэн /9-р сар/, Хүй Долоо худаг, Төв цэнгэлдэх хүрээлэнд “Жуулчдын мэдээллийн цэг” ажиллуулах /7-р сар/ ажлуудын бэлтгэлийг хангаж байна. Хугацаа болоогүй.
50%
НИЙТ 85%

 

 

 

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                            Э.БАТТУЛГА

 

 

 

Огноо…………………………………

 

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА

 

 

 

Огноо………………………………