НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2015 ОНЫ ЗОРИЛТЫГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ
/ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР/
2015 оны 06 дугаар сарын 17 Улаанбаатар хот
№ НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтын нэр Хариуцах байгууллага
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Хэрэгжилтийн явц
Хамтран хэрэгжүүлэх байгууллага
Хувь
3.4. Аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр
3.4.1
Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулахад орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх
НАЖГ
Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгох төслийг эрчимжүүлэн хэрэгжүүлнэ. Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн жишиг суурин болгох зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
1. БОНХАЖЯ-ны удирдлагуудтай 2 удаагийн уулзалт зохион байгуулж, “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” төслийг хэрэгжүүлэх хамтарсан ажлын хэсгийг Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Маргадаар ахлуулан байгуулахаар шийдвэрлэсэн. Тус газраас сайдын тушаалын төсөл боловсруулан хүргүүлсэн боловч ажлын хэсэг байгуулагдаагүй байна.
2. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд Горхи-Тэрэлжид үлгэр жишээ мэдээллийн байгууламж, амрах цэг байгуулах асуудлыг тусгаж санхүүжилтийг шийдвэрлэсэн. Хуваарийн дагуу үнэлгээ хийгдэж байна. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаатай хамтран тохижилт хийгдэх 3 амралтын цэгийг /Зуун ламын агуй, Мэлхий хад, Арьяабалын хийд/ тогтоосон.
3. Горхи-Тэрэлжийн БЦГ-т хувиараа аялал жуулчлал эрхлэгч, морь тэмээ унуулдаг, орон нутгийн хөтчөөр ажилладаг иргэдэд зориулсан 6 бүлэг 92 зүйл бүхий зөвлөмж гарын авлагыг гэрээ байгуулан бэлтгүүлэв.
4. Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор болон жуулчны бааз, амралтын газрууд төвлөрсөн нутаг дэвсгэрт ажиллаж буй цагдаагийн хэсгийн ажилтны тоо, техник хэрэгслийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх хүсэлтийг эрх бүхий байгууллагад хүргүүлэв.
5. Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийг “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх төслийг эрчимжүүлэх ажлын хүрээнд Монгол адууны соёлыг харуулсан музей, сургалт, морин аяллын үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах төслүүдийг газар олголтын бодлогоор дэмжих асуудлаар БОНХАЖЯ-д уулзалт зохион байгуулав. Уулзалтаар Монгол адууны соёлыг харуулсан морин аяллын үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх газрын асуудлыг шийдэх, төсөл сонгон шалгаруулах тухай ажлын хэсгийг байгуулах, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хамгаалалтын захиргаа хамтран тогтоосон Горхи-Тэрэлжийн бүсэд аялах маршрутуудыг сайдын тушаалаар батлуулахаар тогтов. НД
ЗДТГ 75%
Бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж, хотын соёлыг дэлгэрүүлэх, “Найрсаг УБ” хөтөлбөрийг хэрэгжүүлэх аяныг зохион байгуулж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
1. Нийслэлийн иргэд чиглэсэн “Найрсаг Улаанбаатар” нийгмийн аяныг цахим хэлбэрээр зохион байгуулахаар Монгол контент ХХК /www.gogo.mn/-тай гэрээ байгуулан ажиллаж эхлээд байна.
2. Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” аяны удирдамжийг боловсруулан нийслэлийн Засаг даргаар батлуулж, 6-р сараас хэрэгжүүлж эхлээд байна.
3. “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяныг 6-р сараас 2015 оныг дуустал хугацаанд ЖиСиАй Монгол ТББ-тай хамтран зохион байгуулахаар гэрээ байгуулж, ажлыг эхлүүлээд байна.
4. Гурваас доош одны зэрэглэлтэй зочид буудлуудын удирдлага болон ажилтнуудад зориулж зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээний сургалтыг 2 долоо хоног тутамд зохион байгуулж байна.
5. Дэлхийн аялал жуулчлалын дээд шагнал “Илисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоныг 4 дүгээр сард Улаанбаатар хотод урин ирүүлж “Төрийн үйлчилгээний чанар ба соёл” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтад жуулчидтай шууд харилцдаг 32 төрийн болон нутгийн захиргааны байгууллагын 81 ажилтан хамрагдсан.
6. “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аврага шалгаруулах олон улсын тэмцээн, “Хорека 2015” аялал жуулчлалын үзэсгэлэнг 4 дүгээр сард 2 үе шаттайгаар зохион байгуулж 4 улс, 5 хотын 80 гаруй ажилчид оролцож мэргэжлийн аваргуудыг шалгаруулав. Мэргэжлийн аваргуудын оролцсон сургалтын видео хичээлийг бэлтгэж байна. НСУГ 90%
Гадаад, дотоодын жуулчдын Улаанбаатар хотод аюулгүй зорчих, шаардлагатай мэдээлэл, туслалцааг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлнэ. Жуулчдын аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
1. Онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын А/383 дугаар захирамжаар байгуулж, төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлэв.
2. Жуулчдад шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэх зорилгоор жуулчдын төвлөрөл ихтэй Сөүлийн гудамжид “Жуулчны мэдээллийн төв”-ийн салбарыг шинээр байгуулж 6-р сараас үйл ажиллагааг нь эхлүүлэв.
3. “Зэтэмэн” компанитай гэрээ байгуулж Улаанбаатар хотын аялал жуулчлал, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, төрийн үйлчилгээний байгууллагуудын нийт 222 гэрэл зураг, нэр, үйл ажиллагааны чиглэл, утасны дугаар зэрэг мэдээллийг Google Map-д оруулах ажлыг гүйцэтгүүлэв. Мэдээллүүд баталгаажиж орсноор иргэд, жуулчид эдгээр газрын мэдээллийг цахим газрын зургаас үзэх, өөрийн байгаа газраасаа чиглэл заалган хялбар хүрэх боломжтой боллоо.
4. Жуулчны аюулгүй байдлыг хариуцсан бүтэц байгуулах хүсэлт, үндэслэл шаардлагыг тодорхойлсон хүсэлтийг удаа дараа явуулж байсны дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газрын шинэчилсэн бүтцэд Жуулчны цагдаагийн тасаг байгуулагдав.
5. Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран “Жуулчдад ээлтэй оюутан цагдаа” хөтөлбөрийг 2 дахь жилдээ хэрэгжүүлж байна. 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн гадаад хэл, хууль эрх зүй, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалтад хамруулж 85 оюутныг 06 дугаар сарын 08-нээс ажиллуулж эхлэв.
6. Тус газраас Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, офицер нарт зориулсан “Англи хэлний ярианы чадвар олгох сургалт”-ыг хоёр ээлжтэйгээр зохион байгуулж шалгалтад тэнцсэн 50 цагдаад гэрчилгээ олгов. НЦГ
НЭМГ 75%
Тусгай, сонирхлын, байгалийн, соёлын аялал жуучлалыг төрөлжүүлэн хөгжүүлнэ. 1. Өвлийн спорт жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын А/08 дугаар захирамжаар “Улаанбаатарын өвлийн наадам-2015” аялал жуулчлалын арга хэмжээг Зайсан толгойн хойд хэсэг дэх Туул гол дээр зохион байгуулав.
2. Хот орчмын шувуу ажиглах цэгүүдийг тогтоох судалгааг явуулж тайгын ой, ойт хээр, уулын хээр, хээр, голын хөндийд амьдардаг 256 зүйл шувууны монгол нэр, олон улсын нэр, зураг бүхий жагсаалтыг гаргаад байна. Хотын аяллын хөтчүүдэд гарын авлага болгон ашиглуулахаар бэлтгэж байна.
3. Шашин, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Гандангийн дэнжийн зарим хэсгийг гар урлалын төв, шашны болон хүрээ соёл, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ бүхий соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх “Гандан” төсөл, Өндөр гэгээн Занабазар, Орхон, Туулын гудамжуудын гадна орчны тохижилтын ажлын зургийн даалгаврыг боловсруулав.
4. “Улаанбаатар хотын аялал жуулчлалын байгаль орчны нөлөөллийн судалгаа”, “Улаанбаатар хотын аялал жуулчлалын эдийн засгийн нөлөөллийн судалгаа” “Улаанбаатар хотын аялал жуулчлалын нийгэм, соёлын нөлөөллийн судалгаа”, “Улаанбаатар хотод аялсан гадаадын жуулчдын сэтгэл ханамжийн судалгаа”, БНХАУ, БНСУ, Хонгконг, Сингапурын аялал жуулчлалын зах зээлийн судалгааг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж байна. НБТСГ
НСУГ 75%
Улаанбаатар хотын онцлог, давуу талыг тусгасан, мэдээллийн технологийн ололтод суурилсан аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнүүд гаргана. 1. Улаанбаатар хотын аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний цагийн хуваарь, үнэ, дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр авч байх боломжтой, орон зайг мэдэрч мэдээлэл өгөх хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг багтаасан, интернетээс бүх цэсний мэдээллээ шинэчилдэг, оффлайн горимд газрын зураг ажиллах боломжтой, iOS болон Андройд үйлдлийн системийн ухаалаг хэрэгслүүдэд зориулсан аппликэйшнийг “Би-Эс-Си-Жи” ХХК-иар гэрээ байгуулан хийлгэж байна.
2. Жуулчдад шаардлагатай мэдээллийг мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлан хялбар аргаар хүргэх зорилгоор төмөр замын буудал, нисэх буудал, жуулчны мэдээллийн төвүүдэд байрлуулах инфомат төхөөрөмж, түүний програмыг боловсруулах ажлын судалгааг хийж байна. НМТГ 60%
Зүүн хойд Азийн орнуудад чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлнэ. 1. ХБНГУ-ын Берлин хотод 3 дугаар сард зохион байгуулагдсан дэлхийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн “Ай-Ти-Би Берлин”-д Монгол улс түнш орноор, Нийслэлийн Аялал жуулчлалын газар анх удаа үндсэн оролцогчоор оролцсон.
2. Нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга нар 4 дүгээр сард Япон улсын Токио хотод албан томилолтоор ажиллаж Япон улсын аялал жуулчлалын төр, төрийн бус байгууллагуудын удирдлага, бизнес эрхлэгчидтэй уулзалт хийж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр, Улаанбаатар хотын аялал жуулчлалын нөөц, боломж, хамтын ажиллагааны чиглэлүүдийг танилцуулав. 2015 онд Улаанбаатар хот Япон Улсын санаачилга, санхүүжилтээр Токио хотод аялал жуулчлалын төлөөлөгчийн газар нээн ажиллуулах, ЖАТА-2015 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох, Японы 300 гаруй аялал жуулчлалын байгууллагуудаас бүрдсэн багийг хүлээн авах, Токио хотын захиргаатай хамтран аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг чадавхижуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.
3. БНСУ-ын Сөүл хотод 5-р сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээний үеэр “Өнөөгийн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэнг хариуцан гаргаж, Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааны ажлыг зохион байгуулав.
4. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд 2015 оны 06 дугаар сарын 11-14-ны өдрүүдэд зохиогдсон “Ай Ти И” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар, МИАТ ХК, Жуулчин, Нью Жуулчин ХХК-иуд хамтран оролцов.
5. Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд дотоодод болон хилийн чанадад аялах явдал эрс нэмэгдэж, аяллын төрөл бүрийн үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд олноор байгуулагдсан. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдэд шинэ зорих газрууд, аяллын холбогдолтой бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос хүргэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамтай хамтран “Улаанбаатур” аяллын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулав. Нийт 7 улс, 21 аймгийн 80 гаруй байгууллага оролцов.
6. ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын газар, Манжуур хотын Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хятад-Монголын аялал жуулчлалын зөвлөл, Тэнгэр трэвел ХХК хамтран 05 дугаар сард “Эв найрамдал–тал нутгийн торгоны замын аялал” нэртэй 3 улсын хил дамнасан 13 хоногийн авто аяллыг зохион байгуулав. Мөн аяллын үеэр Монгол, БНХАУ-ын аяллын компаниудын танилцах уулзалтыг зохион байгуулж хоёр талын 62 төлөөлөгч оролцов.
7. Улаанбаатар хотыг ОХУ-ын зах зээлд (Эрхүү муж, Буриад улс) сурталчлах, Оросын жуулчдыг татахад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажил бэлтгэх, цацах зорилгоор Айст Монголиа ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.
8. Улаанбаатар хотыг Хятадын жуулчдад таниулан сурталчлах зорилгоор БНХАУ-ын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын 8 хүний бүрэлдэхүүнтэй багийг урин ирүүлж Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааг явуулав.
9. 2015 оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хотын сурталчилгааны сэтгүүлийг англи, солонгос хэл дээр, Улаанбаатар хотын сурталчилгааны нугалбарыг хятад, солонгос хэл дээр бэлтгэн гаргаад байна. 95%
НИЙТ 78.3%
ХЯНАЖ ТАНИЛЦСАН:
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
ГАЗРЫН ДАРГА Э.БАТТУЛГА
огноо…………………………………
БИЕЛЭЛТ ГАРГАСАН:
ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН
МЭРГЭЖИЛТЭН Б.АМАРЗАЯА
огноо………………………………