“НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙГ 2015 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

“НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙГ 2015 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

“НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙГ 2015 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

/2015 оны эхний 8 сарын байдлаар/

 

2015 оны 08 дугаар сарын 25                                                                                                                                                                   Улаанбаатар хот

д/д Хөтөлбөрийн заалт Хэрэгжүүлэх арга хэмжээ Хариуцах байгууллага Биелэлт Хувь
Нэгдүгээр зорилт. Аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох ажлын хүрээнд:
1 2.1.1 БНХАУ-ын жуулчдыг бүлэг жуулчны горимоор хүлээн авах үндэслэл, санал боловсруулж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх. НАЖГ “БНХАУ-ын аялал жуулчлалын зах зээлийн өнөөгийн байдал, жуулчдын онцлог, болон хятад жуулчдыг бүлгээр аялуулах журмын хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх нөхцөл боломж, шаардлага” сэдэвт судалгааг “Морьт Халиун” ХХК-аар гүйцэтгүүлэв. Уг судалгаанд үндэслэн 3 заалт бүхий Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж шийдвэрлүүлэхээр НЗДТГ-т хүргүүлэв. 80%
2 2.1.12 Автомашины дугаарын хязгаарлалтаас жуулчин тээврийн зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг чөлөөлөх санал боловсруулж шийдвэрлүүлэх НТГ, НЦГ, НАЖГ Нийслэлийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн А/469 тоот “Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах нэмэлт зарим арга хэмжээ авах тухай” захирамжаар жуулчин тээврийн үйлчилгээний 8-аас дээш хүний суудалтай,  зөвшөөрөл бүхий автобусыг улсын дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцохоор шийдвэрлэж жуулчин тээврийн үйлчилгээний автобусны зориулалтын зогсоолыг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайн урд хэсэг, Монголын бурханы шашинтны төв “Гандантэгчэнлинхийд”, “Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайнд түр хугацаагаар байгуулж, тухайн зогсоол, талбайн тохижилт, тэмдэг тэмдэглэгээ хийхээр тогтсон. 100%
3 2.1.16 Нийслэлийн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй аялал жуулчлалын салбарын нөлөөллийн судалгаа явуулах. НАЖГ “Улаанбаатар хотын аялал жуулчлалын эдийн засгийн нөлөөллийн судалгаа”, “Улаанбаатар хотын аялал жуулчлалын нийгэм, соёлын нөлөөллийн судалгаа”-г мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэн тайланг хүлээн аваад байна. “Улаанбаатар хотын аялал жуулчлалын байгаль орчны нөлөөллийн судалгаа”-ны ажил явагдаж байна. 65%
4 2.1.17 “Сарьдагийн хийдийн туурь” төсөл хэрэгжүүлэх НСУГ Анхдугаар Богд Занабазарын мэндэлсэний 380 жилийн ойд зориулан түүний бүтээлээ туурвиж байсан Сарьдгийн хийдийн туурийн малтлагаас гарсан олдворуудаас дээжлэн “Номын их хүрээг нээсэн нь” буюу “Сарьдгийн хийдийн судалгаа” сэдэвт тусгай үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейд 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулав. Үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр НЗДТГ, ШУА-ын түүх археологийн хүрээлэн, НСУГ, Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музей хамтран зохион байгуулав.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүд, ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Шашин, соёлын байгууллагуудын удирдлагууд, албаны бусад хүмүүс оролцлоо.Төслийн хүрээнд Сарьдгийн хийдийн туурийг сэргээн засварлах ажил хийгдэж байгаа бөгөөд биет олдворыг илрүүлэн олж судлан шинжилж байгаа билээ.

90%
5 2.1.18 Төрийн өмчийн музей үзвэрийн газруудын үйлчилгээний цагийн хуваарийг уртасгах, амралтын өдрүүдэд ажиллуулах үндэслэл, санал боловсруулж холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх НСУГ Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд гадаад, дотоодын жуулчидад зориулан Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн музейнүүдийн үзвэрийн цагийн хуваарийг уртасгах, амралтын өдрүүдэд ажилладаг болгох талаар санал боловсруулан Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газарт албан тоотоор хүргүүлэв.

Тус саналын хариуд дээрх зохицуулалтыг хийхэд ажилчдын цалин урамшуулал, харуул хамгаалалтын байгууллагын зардлыг нэмж шийдвэрлэх асуудал тулгарах тул боломжгүй гэсэн хариуг өгсөн.

Гэвч манай байгууллагаас энэхүү төлөвлөсөн ажилаа Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй музейн байгууллагуудтай хамтран шийдвэрлэж аялал жуулчлалын идэвхитэй улиралд нөөц боломжоо ашиглан ажлын цагийг уртасгаж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэд, жуулчдад үзүүлж байна.

70%
Хоёрдугаар зорилт. Гадаад дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих, шаардлагатай мэдээлэл, тусалцааг шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд:
6 2.2.2 Нийтийг хамарсан үймээн, байгалийн гамшигт үзэгдэл зэрэг онцгой нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчидтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон Улаанбаатар хотын аялал жуулчлалын эрсдлийн менежменитийг төлөвлөгөөг боловсруулж батлуулах НОБГ, НАЖГ Онцгой болон эрсдэл бүхий нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга замуудыг тодорхойлсон “Нийслэлийн аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө” боловсруулах Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/383 дугаар захирамжаар байгуулсан. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж,  төлөвлөгөөний агуулга, бүтцийг гаргасан ба боловсруулалт, судалгааны ажил хийгдэж байна.

 

65%
7 2.2.6 Улаанбаатар хотын жуулчны мэдээлллийн төвийн салбарыг жуулчдын төвлөрөл ихтэй газарт байгуулж ажиллуулах, одоо ажиллаж байгаа мэдээллийн төвүүдийг үргэлжлүүлэн ажиллуулах. НАЖГ

НЦГ

Жуулчдад шаардлагатай мэдээллийг түргэн, шуурхай хүргэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Сөүлийн гудамжид байрлах Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Иргэдэд үйлчлэх төвд “Жуулчны мэдээллийн төв”-ийн салбарыг шинээр байгуулж үйл ажиллагааг нь эхлүүлэв. НАЖГ-ын даргын 2015 оны Б/07 дугаар тушаалаар тус жуулчны мэдээллийн төвд ажиллах мэдээллийн ажилтныг томилов. 100%
8 2.2.6 Гадаадын иргэдийн санал гомдлыг хүлээн авах, мэдээлэл, зөвлөгөө өгөх англи, орос хэлний оператор бүхий жуулчны мэдээллийн лавлах утас ажиллуулах /1 опертор ажиллуулах зардал/ НАЖГ Гадаадын иргэдийн санал гомдлыг хүлээн авах, мэдээлэл, зөвлөгөө өгөх англи, орос хэлний операторыг газрын даргын 2015 оны Б/22 дугаар тушаалаар томилон ажиллуулж байна. 7010-8687 буюу 7010-TOUR дугаарын утсаар ажлын цагаар монгол, англи, орос хэл дээр шууд, хятад, япон хэл дээр холболт хийн мэдээлэл өгч байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2015 оны 8-р сараас эхлэн Скайтел компанитай хамтран “Traveller sim” буюу жуулчдад зориулсан үүрэн холбооны яриа, дата эрх бүхий дугаарыг үйлчилгээнд гаргасан ба 9-р сард багтаан 9010-TOUR дугаарын автомат хариулагч, олон функц бүхий дугаарыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Traveller sim-ийн хэрэглэгчид дээрх дугаар руу үнэ төлбөргүй холбогдож хүссэн мэдээллээ авах боломжтой болж байгаа юм. 100%
9 2.2.7 Нийтийн эзэмшлийн гудамж талбай, үйлчилгээний газруудын хаяг, байршил, анхааруулга, санамж, зөвлөмж зэргийг монгол, англи% орос хэл дээр хийж байх, энэ чиглэлээр холбогдох стандарт журамд өөрчлөлт оруулах НЕТГ Энэхүү заалт нь Засгийн газрын 2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай” 37 дугаар тогтоолын 5 дугаар “Хот, суурин газар төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагын хаяг, зар сурталчилгааг монгол кирил бичгээр бичиж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай” заалттай зөрчилдөж байгаа тул “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2.2.7 дугаар заалтад өөрчлөлт оруулах саналтай байна.
Гуравдугаар зорилт. Гадаад, дотоодын жуулчид, иргэдэд зориулсан амралт, аялал жуулчлалын төвүүдийг байгуулж, алжаал тайлах тав тухын орчныг бий болгох ажлын хүрээнд:
10 2.3.1 Хөтөлбөрт тусгагдсан аялал жуулчлалын цогцолбор төвүүдийн зураг төслийг боловсруулах НЗДТГ-ын СБТГ, НЕТГ Улаанбаатар хотоос Налайхын зам дагуу буюу Баянзүрхийн товчооноос Хонхор суурьшил хүртлэх 9 км /921 га/ талбайд олон улсын өвлийн спортын “Универсиад” их наадмын хотхоныг их сургуулиудын хотхонтой уялдуулан байгуулах төслийг боловсруулж Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн Засаг даргад танилцуулсан. Зураг төслийг техникийн төслийн шатанд 100 хувь хийж дууссан. Цаашид ажлын зургийн шатанд зураг төслийн ажлыг нарийвчлан гүйцэтгэх шаардлагатай. 10%
11 2.3.1 Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрт тусгагдсан аялал жуулчлалын шаардлага хангасан төслүүдийг 2016 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батлуулах НЕТГ, НАЖГ Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2016 оны нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах аялал жуулчлалын төслүүдийн саналыг хүлээн авсан.

2033 оны Олон улсын өвлийн спортын “Универсиад их наадам” болох байршлын судалгаа их дээд сургуулиудын хотхоны орчим буюу Улаанбаатар хотоос Налайхын авто зам дагуу Баянзүрхийн товчооноос Хонхор суурьшил хүртлэх 9км /921 га/ талбайд төлөвлөсөн бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад танилцуулан дэмжигдсэн шийдвэр гарсаны дараа 2016 оны Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган ажиллах боломжтой.

30%
12 2.3.1 Улаанбаатар хотод Усан парк, Амьтны хүрээлэн байгуулахад шаардлагатай дараагийн шатны ажлыг эхлүүлэх НЕТГ, НХОГ 2013 оны 05-р сарын 14-ний өдрийн А/482 дугаартай захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хан-Уул дүүрэгт Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах судалгаа, зураг төсөл боловсруулах ажил батлагдсан. 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр НХААГ-аас “Арт Констракшн” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж ирж гэрээг байгуулсан. 2014.09.18-нд батлагдсан эскиз зураг төслийг ирүүлсэн. 2014.12.08-нд ажлын зураг төслийн явцын тайлан ирүүлсэн. 2015.05 сард төсөв засвар хийлгэхээр буцаасан. 2015.05.07-ны өдрийн 3/973 дугаартай албан бичгээр ажлын зураг төсвийг 2015.05.30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөх тухай мэдэгдээд байна. 2015.06.17-ны байдлаар хариу ирээгүй байна. 70%
13 2.3.3 Гандангийн дэнжийн зарим хэсгийг гар урлалын төв, шашны болон хүрээ соёл, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ бүхий соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх төсөл боловсруулах НАЖГ Шашин, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Гандан” төсөл боловсруулах ажлын хүрээнд Гандангийн дэнжийн зарим хэсгийг гар урлалын төв, шашны болон хүрээ соёл, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ бүхий соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх “Гандан төсөл”, Өндөр гэгээн Занабазар, Орхон, Туулын гудамжуудын гадна орчны тохижилтын ажлын зургийн даалгаврыг боловсруулсан. Зургийн даалгаварын дагуу төсөл боловсруулах сонгон шалгаруулалтад “Нью Урбанизм” ХХК шалгаран ажлыг гүйцэтгэж эхлээд байна. 60%
14 2.3.5 Хот орчимд явган аялах чиглэлийг тогтоон тэмдэгжүүлэх, амралтын цэг тохижуулах НАЖГ, НБОНХГ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны хамтарсан хурлыг зохион байгуулж санал авсны дагуу Налайх дүүргийн нутагн дэвсгэр Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүсийн 3 амралтын цэгийг /Зуун ламын агуй, Мэлхий хад, Арьяабалын хийд/ сонгон,  цэгүүдийг тохижуулах зураг төсвийг боловсруулав. Гүйцэтгэгчээр “Төмөрт хос бэрс” ХХК шалгаран тохижилтийн ажлыг гүйцэтгэж байна. 70%
15 2.3.8 Улаанбаатар хотын орчимд монгол адууны соёлыг харуулсан музей, сургалт, морин аяллын үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах төслүүдийг газар олголтын бодлогоор дэмжих. НӨХГ, НАЖГ Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийг “Байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх санал тавьсаны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар дээрх ажлыг хариуцан зохион байгуулах ажлын хэсгийг байгуулав. Монгол адууны соёлыг харуулсан музей, сургалт, морин аяллын үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах төслүүдийг газар олголтын бодлогоор дэмжих асуудлаар БОНХАЖЯ-тай уулзалт зохион байгуулж газрын асуудлыг шийдэх, төсөл сонгон шалгаруулах тухай ажлын хэсгийг байгуулах, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Хамгаалалтын захиргаа хамтран тогтоосон Горхи-Тэрэлжийн бүсэд аялах маршрутуудыг сайдын тушаалаар батлуулах хүсэлтийг тавьсан ба шийдвэр хүлээгдэж байна. 45%
16 2.3.9 Такс фрий брендийн дэлгүүр ажиллуулах нөхцлийг судлах, гэрээ хэлцэл хийх, эхлүүлэх НЭЗХГ Нийслэлд Такс фрий брендийн дэлгүүр байгуулах ажлын хүрээнд Улаанбаатар хот дотор байрлах татваргүй барааны дэлгүүр, онгоцны буудал дээр байрлах татваргүй барааны дэлгүүр, худалдааны татварын буцаан олголтын талаар Сингапур, Япон, БНСУ, Тайланд, Австрали, Голланд, Филлипин зэрэг орны туршлагыг судлан, судалгаа мэдээлэл цуглуулан, судалгааны дүгнэлт гаргасан. Судалгааг ажлын хэсгийн ахлагч болон гишүүдэд танилцуулах зортлгоор 18 хуудас танилцуулга пресентаци бэлдсэн. Дээрх судалгаа, танилцуулгыг ажлын хэсгийн дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуунд 2015 оны 05 дугаар сарын 08-нд танилцуулсан. Татваргүй бараа болон жуулчдад олгох татварын буцаалтын талаар Татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл, үзэл баримтлалтыг боловсруулж байна. Ажлын хэсгийн дарга Ё.Гэрэлчулуун дээрх танилцуулга, судалгаа мэдээлэл болон үндэслэл, үзэл баримтлалтай уншиж танилцсаны дараа Ажлын хэсэг хуралдах, хурлын тов зарлах болон цаашид хийх ажлын чиглэлийг өгөхөөр заавар өгөөд байна. 50%
17 2.3.10 НИТХ-аас батлагдсан Улаанбаатар хотын аяллын гол маршрутын дагуух газрын тохижилт, засах газар байгуулах асуудлыг шийдвэрлэх гэрэлтүүлэг чимэглэл, нийтийн бие засах газар байгуулах асуудлыг шийдвэрлэх Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл Тус газар нь нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн асалт, ашиглалт, засвар үйлчилгээг хариуцах ашиглагч компаниудыг 2015 оны 05 дугаар сарын 10-нд сонгон шалгаруулж, ашиглагч компаниудтай гэрээ байгуулсан. Аяллын гол маршрутын зам болох Буянт-Ухаа, нисэхийн зам, наадамчдын гудамж, яармагийн гүүр, Чингисийн өргөн чөлөө зэрэг газруудын гэрэлтүүлгийг Төгс гэрэлтүүлэг ХХК, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Улиастайн гүүрийг Холбоо трейд ХХК, Токиогийн гудамж, Их тойруу, Дарь эхийн гудамж, Бэлхийн зам, Олимп, Их монгол, Их тэнгэр зэрэг газруудын гэрэлтүүлгийг Төгс гэрэлтүүлэг ХХК, Гэрэлтүүлэг чимэглэл ХХК-иуд хариуцан засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ нь хяналт тавин ажиллаж, одоогийн байдлаар дээрхи газруудын гэрэлтүүлэг хэвийн асалттай байна. Жуулчны гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Олимпийн гудамж, Хүүхдийн парк, Зайсан, Гандантэгчилэн хийд, Үндэсний түүхийн музей, Байгалийн түүхийн музей, Улаанбаатар зочид буудал зэрэг газруудад нийт 10968м2 талбайд зүлэг тарьж, улиас, гацуур модыг тарив. Чингисийн талбайд 2000ш цэцэг тарьсан. 100%
18 2.3.11 Хот орчимд хувиараа аялал жуулчлал эрхлэгч иргэд, орон нутгийн хөтчүүдэд зориулсан үйлчилгээний зөвлөмж, гарын авлага гаргах НАЖГ, НМХГ Хот орчимд хувиараа аялал жуулчлал эрхлэгч иргэд, орон нутгийн хөтчүүдэд зориулсан үйлчилгээний зөвлөмжийн агуулгыг төлөвлөгөөг гаргаж, МУБИС-ын аялал жуулчлалын багш Д.Батболдтой гэрээ байгуулан “Хот орчмын  аялал жуулчлал эрхлэгчдэд зориулсан гарын авлага”  бэлтгүүлж байна. 50%
19 2.3.12 Богд хааны сэрүүн ордны зарим барилгыг нийслэлийн хамгаалалтад авах НСУГ Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайдын 2015 оны 02 сарын 26-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/62 тоот тушаал гаргасан. Энэхүү ажлын хэсэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд орших Хайстай лаврингийн 2 давхар барилга, Хайстайн лаврингийн сүм, Дондогдулам хатны хүүхдийн байр зэргийн газрын асуудлыг тодруулж, төрийн өмчид бүртгэх, эзэмшигчийг тогтоох талаар санал хүсэлт гаргах зэрэг ажлуудыг зохион байгуулах юм. Тус ажлын хэсэгт Нийслэлийн Соёл, урлагийн газрыг төлөөлж Урлаг, уран сайхны хэлтсийн дарга М.Мөнхсайхан ажиллаж байна. 70%
20 2.3.20. Тив, дэлхий, олон улсын томоохон тэмцээн уралдаан зохион байгуулах шаардлага хангасан спортын цогцолборыг хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах явдлыг газар олголтын бодлогоор дэмжих НӨХГ, НЕТГ, НБТСГ Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэл болон зургаан дүүрэгт тив, дэлхий, олон улсын томоохон тэмцээн уралдаан зохион байгуулах шаардлага хангасан спортын цогцолбор барьж байгуулах бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.

– Нийслэлийн Спорт цогцолборын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Үүрэг трэйд” ХХКомпани шалгарсан. Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/899 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр орон сууцны “Ирээдүй” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 0.52 га газар олгогдсон. Тайлант хугацаанд ажлын зурагт өөрчлөлт оруулж төсвийг шинэчлэх ажлыг хийж байна.

– Чингэлтэй дүүргийн спорт цогцолборын барилгын ажлын нийт өртөг 9019,9 сая төгрөг бөгөөд 2013 онд барилгын ажлыг эхлүүлж өмнөх онуудад улсын төсвөөс 2400,0 сая төгрөгийн санхүүжилт авч тус барилгын нийт ажлын 10 хувийг “Нийслэл өргөө” ХХК гүйцэтгэсэн. Тухайн гүйцэтгэгч байгууллагын ажлын гүйцэтгэл хангалтгүй байсан тул ажил гүйцэтгэх гэрээг Эрүүл мэнд, спортын яамнаас цуцлаж дахин тендер зарлаж “Люкс Бүүд хаус” ХХК шалгарсан.

– Сонгинохайрхан дүүргийн Спорт цогцолборын барилгын ажил 2010 оноос эхэлсэн бөгөөд өмнөх онуудад улсын төсвөөс 2824,5 сая төгрөгийн санхүүжилтийг авч тус барилгын нийт ажлын 90 хувийг хийж гүйцэтгэсэн. 2015 онд 1,080 сая /нэг тэрбум наян сая/ төгрөгийн нэмэлт санхүүжилт улсын төсвөөр батлагдсанаар “Борчи” ХХК нь барилгын ажлыг 2015 оны 07-р сараас үргэлжлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

– Баянзүрх дүүргийн спорт цогцолборын барилгын ажлын нийт өртөг 8229,3 сая төгрөг бөгөөд 2014 онд барилгын ажлыг эхлүүлж улсын төсвөөс 2742,2 сая төгрөгийн санхүүжилт авч “Атимос трейд” ХХК тус барилгын нийт ажлыг 30 хувийг хийж гүйцэтгэсэн. 2015 онд 2743.5 сая төгрөг улсын төсвөөр батлагдаж, 6-р сараас гүйцэтгэгч байгууллага ажлыг үргэлжлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Налайх дүүргийн спорт цогцолборын барилгын ажлын нийт өртөг 10397,9 сая төгрөг бөгөөд 2014 онд барилгын ажлыг эхлүүлж улсын төсвөөс 2260,0 сая төгрөгийн санхүүжилт авч  “Бүрд констракшн” ХХК нийт ажлын 30 хувийг гүйцэтгэсэн. 2015 онд 2034.5 сая төгрөг улсын төсвөөр батлагдаж 06-р сараас тус барилгын ажлыг үргэлжлүүлэхээр гүйцэтгэгч байгууллага бэлтгэл ажлуудыг хангаж  байна.

– Баянгол дүүргийн спорт цогцолборын барилгын ажлын нийт өртөг 6378,0 сая төгрөг бөгөөд 2014 онд барилгын ажлыг эхлүүлж улсын төсвөөс 2,0 тэр бум төгрөгийн санхүүжилт авч барилгын нийт ажлын 30 хувийг гүйцэтгэсэн.  2015 онд 2,189 сая төгрөг улсын төсвөөр батлагдсан бөгөөд 2015 онд үргэлжлүүлэн гүйцэтгэх ажлыг 03 дугаар сарын 10-ний өдөр эхлүүлээд байна. 2015 онд 2189,0 төгрөг улсын төсвөөр батлагдаад байна.

– Эрүүл мэнд, спортын яамнаас Сүхбаатар дүүргийн спорт цогцолборын барилгыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж үнэлгээ хийх ажлыг хийж байна.

– Хүй долоон худагт “Монгол наадам” үндэсний спорт цогцолбор байгуулах ажлыг хэрэгжүүлэх ажилтай холбоотойгоор 2014, 2015 оны Нийслэлийн газар зорион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан.

100%
Дөрөвдүгээр зорилт. Улаанбаатар хотыг аялал жуулчлалын зорих газар болгон гадаадад сурталчлах ажлын хүрээнд:
21 2.4.2 2016 оныг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх жил болгон зарлаж Улаанбаатар хотын гадаад сурталчилгааны “Asia’s next hUB”аян зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах НАЖГ Улаанбаатар хотын гадаад сурталчилгааны “Asia’s next hUB” аян зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, нийслэл хотын гадаад сурталчилгаанд ашиглах маркетингийн иж бүрдэл боловсруулах ажлыг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/652 дугаар захирамжийн дагуу “Нэшнл Жеографик” , “Нэшнл Жеографик Трэвелэр” сэтгүүлийн албан ёсны эрхийг эзэмшигч “Ирмүүн мальти медиа” ХХК-аар гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна. 70%
22 2.4.4 Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Улаанбаатар хотыг сурталчлан оролцох НАЖГ ХБНГУ-ын Берлин хотод 2015 оны 3 дугаар сард зохион байгуулагдсан “Ай-Ти-Би Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд  Монгол улс түнш орноор, нийслэл хот үндсэн оролцогчоор оролцож, Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлав. Мөн 6-р сард БНХАУ-ын Хонконгд зохиогдсон ITE, БНСУ-ын Сөүл хотод зохиогдсон KOTFA үзэсгэлэнд оролцсон. Япон улсын Токио хотод 9-р сард зохиогдох JATA, ОХУ-ын Санкт-Петербург хотод 10-р сард зохиогдох, БНХАУ-ын Күнмин хотод 11-р сард зохиогдох CITM үзэсгэлэнд оролцохоор бэлтгэл хангаж байна. 90%
23 2.4.3 ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан “Найрсаг Улаанбаатар” сурталчилгааны өдөрлөг, танилцах аяллыг зохион байгуулах. НАЖГ ОХУ, БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан “Найрсаг Улаанбаатар” сурталчилгааны өдөрлөг, танилцах аяллыг 2015 оны 6 дугаар сард зохион байгуулсан боловч БНХАУ-ын талаас 8 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, ОХУ-ын талаас хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд оролцоогүй. Иймд Улаанбаатар хотын аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээг  10-р сард ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулахаар бэлтгэж байна.
24 2.4.3 БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан “Найрсаг Улаанбаатар” сурталчилгааны өдөрлөг, танилцах аяллыг зохион байгуулах. НАЖГ БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулсан “Найрсаг Улаанбаатар” сурталчилгааны өдөрлөг, танилцах аяллыг 2015 оны 6 дугаар сард зохион байгуулав. Уг танилцах аялалд Хятадын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын 8 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид “Улаанбаатур” үндэсний аялал жуулчлалын анхдугаар үзэсгэлэнд оролцож, УБ хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэсэн. Сэтгүүлчдийн багийг БНХАУ-ын Хөх хотын Аялал жуулчлалын газрын дарга ахалж, Хонгконгийн Финикс телевиз, ӨМӨЗО-ны Одон телевиз, Sina.com, Weibo.com цахим хуудас, Өвөр Монголын телевиз хорооны ажилтнууд багтаж байв. 100%
25 2.4.5 Япон, БНСУ зэрэг аялал жуулчлалын гол зах зээлийн судалгааг явуулж, судалгааны дүн, жуулчдын шийдвэр гаргалтанд гол нөлөө үзүүлдэг мэдээллийн эх сурвалжууд дахь Улаанбаатар хотын мэдээлэлд тогтмол хяналт-шинжилгээ хийн сурталчилгааны арга замуудыг тодорхойлон явуулах. НАЖГ БНХАУ, Сингапур, Хонконгийн аялал жуулчлалын зах зээлийн судалгааг мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлж тайланг хүлээн аваад байна. БНСУ-ын зах зээлийн судалгаа хийгдэж  байна. Судалгааны тайланг аялал жуулчлалын байгууллагуудын хэрэгцээнд зориулан цахим хуудсанд байрлуулсан. 2016 оны маркетинг, сурталчилгааны ажилд ашиглана. 75%
26 2.4.6 Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон үзмэр, соёлын үзвэр, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлж түлхүү сурталчлах НАЖГ “Улаанбаатар хотод аялсан гадаадын жуулчдын сэтгэл ханамжийн судалгаа”-г “Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв” ТББ-аар гүйцэтгүүлж байна. Уг судалгаагаар жуулчдын таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, үзмэр, үйлчилгээг тодорхойлно. 75%
27 2.4.8 Жуулчид мэдээлэл авдаг томоохон цахим хуудсуудын Улаанбаатар хотын мэдээллийг шинэчлэх, хайлтын системийн оновчлол, хөгжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх НАЖГ “Зэтэмэн” компанитай гэрээ байгуулж Улаанбаатар хотын аялал жуулчлал, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, төрийн үйлчилгээний байгууллагуудын нийт 222  гэрэл зураг, нэр, үйл ажиллагааны чиглэл, утасны дугаар зэрэг мэдээллийг Google Map-д оруулах ажлыг гүйцэтгүүлэв. Мэдээллүүд баталгаажиж орсноор иргэд, жуулчид эдгээр газрын мэдээллийг цахим газрын зургаас үзэх, өөрийн байгаа газраасаа чиглэл заалган хялбар хүрэх боломжтой боллоо. 65%
28 2.4.9 Олон улсын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, олон нийтийн цахим сүлжээнд Улаанбаатар хотыг сурталчлах материалын эх бэлдүүлэх, төлбөрт мэдээлэл түгээх НАЖГ Нийслэл хотын гадаад сурталчилгаанд ашиглах маркетингийн иж бүрдэл боловсруулах ажлыг нийслэлийн Засаг даргын 2015 оны А/652 дугаар захирамжийн дагуу “Нэшнл Жеографик” , “Нэшнл Жеографик Трэвелэр” сэтгүүлийн албан ёсны эрхийг эзэмшигч “Ирмүүн мальти медиа” ХХК-аар гэрээ байгуулан гүйцэтгүүлж байна. Гэрээт ажлын хүрээнд гадаадын 6 хэл дээр Улаанбаатар хотын сурталчилгааны 5 сэтгүүл, брошур, бренд гайд бэлтгэгдэн гарна.
29 2.4.10 Гадаад хэл дээр тогтмол гардаг сонин, сэтгүүл, олон улсад нэвтрүүлгээ цацдаг телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран Улаанбаатарын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үзмэрүүдийг сурталчлах НАЖГ Олон улсын нислэгт тараагддаг “Асса” сэтгүүлийн дугаар бүрд Улаанбаатар хотын аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааг хүргэж байна. ОХУ-ын зах зээлд чиглэсэн сурталчилгааг “Айст монголиа” телевизээр, БНХАУ-ын зах зээлд чиглэсэн сурталчилгааг “Одон” телевизээр, манай улсад суугаа гадаадын иргэд, дотоодын жуулчдад чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг  “Mongolian economy” сэтгүүл, Фрийдом студи /5 телевиз/, Gogo.mn-ий англи хэл дээрх цахим хуудсаар дамжуулан хүргэж байна. 100%
30 2.4.11 Жуулчдад зориулсан Улаанбаатар хотын цахим болон хэвлэмэл сурталчилгааны материал гаргах НАЖГ ХНБГУ-ын Берлин хотод 3-р сард зохиогдсон ITB үзэсгэлэнд зориулан англи хэл дээр 20 нүүр бүхий сурталчилгааны сэтгүүл, 2 төрлийн ил захидлыг гаргасан. БНСУ-ын Сөүл хотод 2015 оны 5 дугаар сард зохион байгуулагдсан “Улаанбаатарын өдрүүд” арга хэмжээ, “Өнөөгийн Улаанбаатар” гэрэл зургийн үзэсгэлэнд зориулан солонгос хэл дээр 8 нүүртэй сурталчилгааны брошур, А4 хэмжээтэй нугалбар гаргасан. БНХАУ-ын Хонконгд 6-р сард зохиогдсон ITE үзэсгэлэнд зориулан хятад хэл дээр А4 хэмжээтэй нугалбар, 20 нүүртэй сэтгүүл бэлтгэсэн. ОХУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэнд зориулан орос хэл дээр брошур бэлтгээд байна. Дээрх материалуудыг цахим болон хэвлэмэл хэлбэрээр ашиглаж байна. 100%
31 2.4.14. Нийслэл орчмын хүүхдийн зуслангуудыг түшиглэн спортын зуны олон улсын цугларалт, хамтарсан бэлтгэл зохион байгуулах боломжийг бүрдүүлэх НБТСГ Нийслэл орчмын хүүхдийн зуслангуудыг түшиглэн спортын зуны олон улсын цугларалт, хамтарсан бэлтгэл зохион байгуулах боломжийг бүрдүүлэх талаар судалж байна. 10%
Тавдугаар зорилт. Улаанбаатр хотын онцлог, давуу талыг тусгасан, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг гаргах ажлын хүрээнд:
32 2.5.1 Улаанбаатар хотын үзвэр үйлчилгээний цагийн хуваарь, үнэ дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр авч байх боломжтой, орон зайн бодит дүрслэл бүхий ухаалаг гар утасны аппликейшн хийлгэх, Улаанбаатар хотын аялал жуулчлалын албан ёсны портал сайтыг орос, хятад, япон, солонгос хэл дээр өргөтгөх НАЖГ Улаанбаатар хотын аялал жуулчлал, үзвэр үйлчилгээний цагийн хуваарь, үнэ, дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр авч байх боломжтой, орон зайг мэдэрч мэдээлэл өгөх хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг багтаасан, интернетээс бүх цэсний мэдээллээ шинэчилдэг, оффлайн горимд газрын зураг ажиллах боломжтой, iOSболон Андройд үйлдлийн системийн ухаалаг хэрэгслүүдэд зориулсан аппликэйшнийг “Би-Эс-Си-Жи” ХХК-иар гэрээ байгуулан хийлгэж байна.

Улаанбаатар хотын аялал жуулчлалын  www.ulaanbaatour.mn цахим хуудсыг хятад хэл дээр өргөтгөхөөр Аялал жуулчлалын холбооны Монгол-Хятадын зөвлөлтэй гэрээ байгуулан, хятад жуулчдын сонирхол, хэв маягт тохирсон мэдээллийг бэлтгүүлж байна. “Ирмүүн мальти медиа” ХХК 6 хэл дээр аялал жуулчлалын мэдээллийг бэлтгүүлж байна.

75%
33 2.5.2 Улаанбаатар хотын музей, үзвэрийн газруудын аудио болон видео хөтөчтэй болгох саналыг холбогдох байгууллагад тавьж шйидвэрлүүлэх НСУГ Улаанбаатар хотын музей, үзвэрийн газруудыг аудио болон видео хөтөчтэй болгох саналыг холбогдох байгуулагуудад танилцуулсан.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамнаас “Цахим музей” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд тус хөтөлбөр хэрэгжсэнээр дээрх асуудлууд тодорхой хэмжээгээр шийдвэрлэгдэх юм.

40%
34 2.5.3 Такси үйлчилгээний стандартыг мөрдүүлж, сайжруулах аян зохион байгуулах. НТГ, НЗЦГ, НАЖГ Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газар, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоотой хамтран “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” аяны удирдамжийг боловсруулан нийслэлийн Засаг даргаар батлуулж, 6 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна. Аяны хүрээнд хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар-Хөөрхөн жолооч” санаачилга, такси үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан үйлчилгээний соёл, англи хэлний сургалт олны талархлыг хүлээж байна. 70%
35 2.5.5 Хүрэлтогоотын одон орон судлалын төвийг гадаад, дотоодын жуулчдад нээлттэй, аялал жуулчлалын төв болгох зураг төсөл хийх, эхний ээлжийн ажлыг эхлүүлэх НЗДТГ
36 2.5.7 “Улаанбаатарт үйлдвэрлэв” нийслэл хотын нэрийн бүтээгдэхүүний чанар, мав, баглаа, боодол, загвар дизайн, тайлбар, танилцуулгыг сайжруулах сургалтуудыг явуулж, арга зүйгээр хангах НЖДҮДТ, НАЖГ Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран “Улаанбаатарт үйлдвэрлэв” нийслэл хотын нэрийн бүтээгдэхүүний чанар, мав, баглаа, боодол, загвар дизайн, тайлбар, танилцуулгыг сайжруулах сургалт, “Нийслэлийн гар урлал бэлэг дурсгалын бизнес эрхлэгчдийн уулзалт”-ыг 05, 06-р сард зохион байгуулав. Сургалтад 30 гаруй, уулзалтад 61 бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид оролцов. 100%
37 2.5.9 Уламжлалт эмчилгээ, бариа заслын үйлчилгээ бүхий амралт, сувиллын газруудад тавигдах стандартын шаардлагыг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн аяллаар амралтын зорилгоор гадаадад зорчиж буй иргэдийн урсгалыг бууруулах, хөрш орны жуулчдыг татах НЭМГ Нийслэл хотын ногоон бүсэд, зуны улиралд  үйл ажиллагаа явуулдаг амралт, сувиллын газрын ажилтнуудыг мэргэжлийн сургалтуудад тогтмол хамруулж байна. Амралт, сувиллын газруудын үйлчилгээний стандарт, түүний хэрэгжилтийн асуудлаар НЭМГ, НАЖГ, НМХГазар хамтарсан уулзалт зохион байгуулж, Улаанбаатар хотын ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг сувиллуудын обьектын судалгаа гаргав. 100%
38 2.5.11 Жуулчдад чиглэсэн шинэлэг үйлчилгээнүүдийг нэвтрүүлэх, Улаанбаатар хотын аялал жуулчлалын гол байршлуудад цахим мэдээллийн инфомат ажиллуулах НАЖГ Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2015 оны 8-р сараас эхлэн Скайтел компанитай хамтран “Traveller sim” буюу жуулчдад зориулсан үүрэн холбооны яриа, дата эрх бүхий дугаарыг үйлчилгээнд гаргав. Энэхүү дугаараас нийслэлийн Аялал жуулчлалын газрын 9010-8687 дугаарын Жуулчны мэдээллийн лавлах утас болон www.ulaanbaatour.mn цахим хуудсанд үнэ төлбөргүй холбогдох боломжтой.

Жуулчдад шаардлагатай мэдээллийг мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлан хялбар аргаар хүргэх зорилгоор төмөр замын буудал, нисэх буудал, жуулчны мэдээллийн төвүүдэд байрлуулах инфомат төхөөрөмж, түүний програмыг боловсруулах ажлын даалгавар, техникийн шаардлагыг боловсруулаад байна. Төсвийн хуваарийн дагуу гүйцэтгэгчийг 9-р сард шалгаруулж ажлыг эхлүүлнэ.

85%
39 2.5.12 Бүс нутгийн хотууд руу хямд үнэтэй агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх “Улаанбаатар Эйрлайнз” компанийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран байгуулах боломжийг судалж, санал боловсруулах. НАЖГ Бүс нутгийн хотууд руу хямд үнэтэй агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх “Улаанбаатар Эйрлайнз” компани байгуулах асуудлаар Япон улсын агаарын тээврийн Stellar Japan компанитай 2 удаагийн уулзалтыг Улаанбаатар, Токио хотуудад хийгээд байна. Япон, БНХАУ, БНСУ, ОХУ, Монгол улсууд руу чартер нислэг зохион байгуулдаг тус компани нь “Улаанбаатар Эйрлайнз” компани байгуулах талаар төсөл танилцуулж санал авсны үндсэн дээр хөрөнгө оруулагчдад санал болгоно. 75%
Зургаадугаар зорилт. Жуулчдыг татах урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд:
40 2.6.1 Дэлхийд алдартай хамтлаг дуучны оролцсон томоохон хэмжээний шоу тоглолтыг зохион байгуулж бүс нутгийн орны жуулчдыг татах сурталчилгаа болгон ашиглах НСУГ Үндэсний их баяр наадмын үеэр дэлхийд алдартай, нэр хүнд бүхий уран бүтээлчийг урьж, шоу тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч төслийн шатанд яригдаж байгаад дэмжигдээгүй буцаж, үйл ажиллагааг зохион байгуулаагүй. 0%
41 2.6.4 Үндэсний их баяр наадмыг жуулчдын сонирхлыг татахуйц арга хэмжээнүүдээр баяжуулах

  • “Учиртай гурван толгой” дуурийг Хүй долоон худагт тоглох
  • “Бест оф Классикс” сонгодог урлагийн үдэшлэг зохион байгуулах
  • Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт жуулчдад зориулсан явуулын мэдээллийн цэг ажиллуулах
НСУГ -“Учиртай гурван толгой” дуурь

Үндэсний баяр наадмыг тохиолдуулан Монголын сонгодог урлагийн ууган бүтээл болох “Учиртай гурван толгой”дуурийг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22:30 цагаас Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа задгай талбайд тоглогдлоо. Тоглолтын Ерөнхий найруулагчаар А.Дашпэлжээ, Ерөнхий зураачаар Г.Ганбаатар, удирдаачаар Н.Туулайхүү нар ажиллав. Тус дуурийн гол дүрүүдийг нээлттэй зарлан сонгон шалгаруулалтаар сонгож монголын сонгодог урлагийн сор болсон уран бүтээлчдийг тоглууллаа.

Учиртай гурван толгой дуурийг гадаа талбайд тоглоход УДБЭТ-ын симфони найрал хөгжим, гоцлол болон найрал дуучид, балетын жүжигчид, дууны техник, тайз гэрлийн ажилтнууд, маркетингийн албаны ажилчид зэрэг нийт 550 гаруй ажилчид, уран бүтээлчид оролцлоо.

Гадаад, дотоодын үзэгчдэд зориулан Учиртай гурван толгой дуурийн түүх, цомнол, тоглох уран бүрээлчдийн талаарх танилцуулга номыг англи, монгол хэлээр 3000 ширхэг хэвлэж түгээж, 5000 ширхэг сандлыг засаж байрлуулан иргэдэд үйлчилсэн.

-“Бест оф Классикс” сонгодог урлагийн үдэшлэг

“Бест оф Классикс” сонгодог урлагийн үдшийн цэнгүүнийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Дуурь бүжгийн Эрдмийн театрийн өмнөх талбайд 2015 оны 07 дугаар сарын 04-ний үдэш амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тоглолтонд дуурь бүжгийн эрдмийн театр, улсын филармоний симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, монголын сонгодог урлагийн сор болсон дуучид дэлхийн сонгодог бүтээлүүдийн дээжээс өргөн барьлаа.

Тоглолтын гүйцэтгэгч байгууллагаар ДБЭТ, Саунд оф Монголиа ХХК, найруулагчаар Е.Сарантуяа, Ерөнхий зураачаар Г.Ганбаатар, Ерөнхий удирдаачаар Н.Туулайхүү, удирдаачаар Ж.Бүрэнбэх, Ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, Ерөнхий хормейстер Н.Дашбямба, Туслах найруулагчаар Б.Цэрэндаваа нар  ажиллав.

-Үндэсний их баяр наадмын үеэр 2015 оны 07 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт явууллын мэдээллийн төв ажилуулж жуулчдад зориулсан аюулгүйн санамж, үйлчилгээний ажилчдад зориулсан гарын авлага, англи хэл дээр бэлдсэн үндэсний бөх, хрдан морь, сурын харвааны тайлбар, баяр наадмын хөтөлбөрийг түгээж, Хүй долоон худагруу хэрхэн хүрэх талаарх автобус, рейлбусын маршрут зэргийг тайлбарлан зөвлөж нийт 6000 гаруй гадаад, дотоодын жуулчидад үйлчилгээ үзүүлэв.

100%
42 2.6.7 Жуулчдыг татах соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулах

  • Даншиг наадам, Хүрээ цам
  • Цөмөөхэй бүжгэн жүжиг
  • Венийн вальс үдэшлэг
  • Икс Гэймс Монголия экстрим спортын уралдаан
  • Стриийт арт фестиваль
  • Монгол дэнс фестиваль Монгол туургатны бүжгийн их наадам
  • Морин хуур фестиваль олон улсын уралдаан, наадам
  • Гэгээн муза драмын урлагийн наадам
  • Улаанбаатар дэнйс фестиваль /Чөлөөт бүжгийн үдэш /
  • Плэй тайм
  • Их талын жазз
  • Хүндэтгэлийн концерт /Рок поп фестиваль/
  • Сайланс вайт
НСУГ -“Венийн вальс” үдэшлэг

2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Чингис хааны нэрэмжит талбайд “Венийн үдэш” үйл ажиллагааг зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд Австри улсын төлөөлөгчид болон Нийслэлийн удирдлагууд, Элчин сайдын яамдууд, Аялал жуулчлалын байгууллагын төлөөлөгчид уригдан оролцлоо. Мөн Монголын мэргэжлийн хөгжимчдийн тоглолт, бүжгийн хамтлагууд, нийт 500 уран бүтээлчдийг хамарсан тоглолтыг зохион байгууллаа.

Тоглолтын тайзыг Сүхбаатарын хөшөөний зүүн талд засч, найруулагчаар УБЧ-ын дарга Р.Мөнхсайхан, тайзны зураачаар Г.Ганбаатар нар ажиллав.

Тоглолтонд Улсын филармони, ДБЭТ, Улаанбаатар чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор, Хөгжим бүжгийн коллеж, Монголын бүжгийн спортын холбоо, Улаанбаатар хотын бүжгийн спортын холбоо, Монголын нийтийн бүжгийн холбоо, бусад клубүүд,  хамтлаг, байгууллагууд оролцлоо. Мөн тус үйл ажиллагаанд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтыг Улаанбаатар зочид буудлын ресторанд зохион байгуулж Австрийн Вена хотоос уригдан ирсэн зочидод хүндэтгэл үзүүлэн үндэсний урлагийн тоглолтоос толилууллаа.

-“Монгол дэнс фестиваль” Монгол туургатны бүжгийн их наадам

“Монгол дэнс фестиваль” Монгол туургатны бүжгийн их наадмыг 2015 оны 07 дугаар сарын 12-нд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулав. Уг наадамд ОХ-ны Буриад, Халимаг, Тува, Якут, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг гадаад, дотоодын нийт 200 гаруй уран бүтээлчид оролцлоо.

Тус наадмын гүйцэтгэгч байгууллагаар Монголын Урлагийн ажилтаны холбоо,  ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч С.Сүхбаатар, найруулагчаар Л.Батжаргал, туслах найруулагчаар Х.Хашхүү нар ажиллав.

Цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн бороо орсны улмаас тоглолтын зарим хэсгийг тайзнаа үзүүлэх боломжгүй болж тоглолтыг нэг хоногоор хойшлуулан 07 дугаар сарын 13-ны өдөр “Best of Morin khuur” фестивалийн үйл ажиллагааны дараагаар бүрэн хэмжээгээр иргэдэдээ толилуулсан.

-“Морин хуур фестиваль” олон улсын уралдаан, наадам

Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг 2015 оны 07 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд Соёл урлагийн их сургуулийн “Оюутан” театрт зохион байгууллаа.

Уралдаанд Монгол улс дахь мэргэжлийн урлагийн байгуулагууд болон хөдөө орон нутгийн театр чуулга, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос  нийт 44 оролцогч бүртгүүлэн оролцсон бөгөөд уралдааныг 3 үе шаттайгаар зохион байгууллаа. Уралдааны 2 дугаар шатанд 26 оролцогч, 3 дугаар шатанд 12 оролцогч шалгарсанаас нэгдүгээр байранд Улсын  Филармоний Морин хуурын чуулгын морин хуурч, хөгжимчин Н.Жигжиддорж, хоёрдугаар байранд мөн Улсын Филармоний Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Р.Амарбаяр, гуравдугаар байранд Соёл урлагийн их сургуулийн Хөгжмийн урлагийн сургуулийн морин хуурын багш П.Мөнхжин, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос оролцогч С.Оргил, тусгай байранд Хөгжим бүжгийн коллежийн оюутан Э.Мөнхбаяр, Соёл урлагийн их сургуулийн оюутан Ц.Анхбаяр, шилдэг концертмейстрээр Соёл урлагийн их сургуулийн багш Е.Отгонсүрэн нар шалгарч, “Жамъян сан”-ийн нэрэмжит шагналаар Соёл урлагийн их сургуулийн оюутан Б.Шаравнямбуу шагнагдлаа.

“Best of Morin huur” фестивалыг 07 дугаар сарын 13-ны өдөр Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулав.

Уг фестивальд Монгол улсаас төрөн гарсан морин хуурын алдартнууд, ҮДБЭЧ-ийн Төрийн их найрал хөгжим, удирдаач Н.Буянбаатар, Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын олон улсын дөрөвдүгээр уралдааны тэргүүн байрын шагналт морин хуурч Н.Жигжиддорж, ардын урлагийн Хөсөгтөн, Домог, Их Монгол, Гэрэгэ, Арга билэг, Монгол онгод, Хамаг Монгол, Этүгэн зэрэг хамтлагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноос гадна БНХАУ-ын ӨМӨЗО-ны алдарт хуурч Чи Булаг өөрийн “Тахь” чуулгын хамт, Франц улсын иргэн Морэл Стив Эрик, АНУ-ын иргэн Вүүди Пакард нар урилгаар оролцон уран бүтээлийнхээ дээжээс үзэгч олондоо өргөн барилаа.

Эдгээр уран бүтээлчид нь Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлүүдээс тоглож сонирхуулaн морин хуур хөгжмийн дуугаралт болоод цар хүрээг гадаад дотоодын иргэд жуулчдад таниулан сурталчилсан томоохон үйл явдал боллоо.

Тоглолтын найруулагчаар Төмөр замын Соёлын ордны захирал Ш.Баянмөнх ажиллав.

-“Гэгээн Муза” драмын урлагийн наадам

“Гэгээн Муза-12” олон улсын театрын урлагийн наадмыг 2015 оны 05 дугаар сарын 17-23-ны өдрүүдэд УДЭТ-т зохион байгуулав. Наадамд Монгол, Орос, Герман, Швейцарь, Солонгос, Коссова, Эстон, ОХ-ны Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны уран бүтээлчид, зочид төлөөлөгчид оролцлоо.

Энэ удаагийн “Гэгээн Муза-12” наадам нь хөгжимт жүжгийн төрөл, Хүүхдийн жүжгийн төрөл, Нэг хүний жүжгийн төрлүүд зэрэг номинацуудаар явагдаж нийт 17 бүтээл өрсөлдсөн.

Тус наадмын хөгжимт жүжгийн төрөлд:

Шилдэг найруулагч Саян Жамбалов “Өнгөрсөн цагийн салхи”жүжгээр, шилдэг зохиолч Н.Сүхдорж “Галдан Бошгот хаан”жүжгээр, шилдэг хөгжмийн зохиолч Б.Мөнхболд “Галдан Бошгот хаан”жүжгээр, шилдэг тайзны зураач Д.Хуяг “Хар торгон хамжаар”жүжгээр, шилдэг эрэгтэй гол дүр Баярто “Өнгөрсөн цагийн салхи”жүжгээр, шилдэг эмэгтэй гол дүр Ц.Баясгалан “Чөлөөт хос”жүжгээр шагнал хүртсэн.

Хүүхдийн жүжгийн төрөлд:

Шилдэг найруулагч М.Ариунтуяа “Арван хоёр сар”жүжгээр, шилдэг тайзны зураач Б.Сайханбаяр “Сарыг нуусан саваагүй бэлтрэг”жүжгээр, шилдэг эрэгтэй гол дүр М.Мөнхбаатар “Алладины шидэт дэнлүү”жүжгээр, шилдэг эрэгтэй гол дүр Т.Мөнхсайхан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг”жүжгээр, шилдэг эрэгтэй туслах дүр Жан Се Хюн “Дараа”жүжгээр, шилдэг эмэгтэй туслах дүр Э.Ганчимэг “Арван хоёр сар”жүжгээр тус тус шалгарсан.

Нэг хүний жүжгийн төрөлд:

Шилдэг найруулагч Нура Элмази “Амок”жүжгээр, шилдэг тайзны зураач М.Боролдой “Хүний дуу хоолой”жүжгээр, шилдэг эрэгтэй жүжигчин М.Горохов “Гараа надад өгөөч”жүжгээр, шилдэг эмэгтэй жүжигчин Д.Оюунзул “Хүний дуу хоолой”жүжгээр шалгарсан.

Хүүхэд оролцооны шилдэг бүтээл “Сүүлчийн хичээл”жүжиг, БСШУ-ны сайдын нэрэмжит “Шилдэг залуу уран бүтээлч” шагналаар Э.Тодгэрэл “Чөлөөт хос жүжгээр”, шүүгчдийн нэрэмжит тусгай шагналаар Ц.Энхтуяа “Галдан Бошгот хаан”жүжгээр, Хүндэт Музa шагналаар Г.Гантуяа, Д.Мягмарсүрэн нар шагнагдсан.

Гэгээн Муза-12 наадмын шилдэгийн шилдэг бүтээлээр Ховд аймгийн Хөгжимт драмын театрын бүтээл “Галдан Бошгот хаан”жүжиг шалгарч Гранпри цом, мөнгөн шагналаар шагнагдлаа.

-“Улаанбаатар дэйнс фестиваль” чөлөөт бүжгийн үдэш

Хотын соёлыг сурталчлах, орчин үеийн чөлөөт бүжгийн урлагийг дэмжих, түгээн дэлгэрүүлэх, чөлөөт бүжгийн хамтлагуудыг нийтэд таниулах, хүүхэд залуусыг амралт, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд дэмжлэг болох зорилго бүхий “Улаанбаатар дэйнс фестиваль” чөлөөт бүжгийн үдэшлэгийг 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулав.

Уг наадмыг орчин үеийн чөлөөт бүжгийн төрлүүд болох рэп, хип хоп, брэк дэнс, гудамжны бүжиг, электро бүжгийн төрлүүдээр анх удаа зохион байгуулсан  бөгөөд фестивальд урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 20 бүжгийн хамтлаг оролцож, үндэсний чөлөөт бүжгийн аварга хамтлаг, аварга бүжигчинг тодрууллаа.

Фестивалийн 1-р байранд “Assassins” хамтлаг, 2-р байранд “Ninjas in Black” хамтлаг, 3-р байранд “Hooliganz” хамтлаг, Тусгай байранд “Dream Big Family”, Тусгай байранд “Freedom City”  /Эрдэнэт хотын/ нар шалгарлаа.

Мөн чөлөөт бүжгийн тэмцээнээс гадна залуусын үзэх дуртай хамтлаг, дуучид ая дуугаа өргөж, экстрим холбооны залуусын үзүүлэх тоглолт явагдсанаас гадна сонин содон худалдаа, үйлчилгээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгууллаа.

-“Плэй тайм”

2015 оны 06 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд БЗД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн” цогцолборт “Play time” амьд хөгжмийн наадам 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадам нь  орчин үеийн урлагийг хөгжүүлэх, залууст амралт, чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх боломжийг олгодогоороо онцлог юм.

Наадамд жил бүр олон улсын хамтлаг  дуучид оролцох болсноор хүрээгээ улам тэлсээр байна.

Тус наадмын үеэр хотын залуус хог хаягдлаа хэрхэн багасгах, зөв зохистой ашиглах, өөрсдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх талаар Replay урлагийн хөтөлбөрийг зохион байгуулсан.

-“Их талын жазз”

“Их талын жазз” хөгжмийн наадмыг 2015 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Б.Цэрэндоржийн  нэрэмжит талбайд зохион байгуулав. Наадамд Монгол, ОХУ, Канад, Герман, Солонгос, Япон, Их Британи зэрэг орнуудын жазз урсгалын хамтлаг дуучид ая дуугаа өргөсөн.

Энэхүү наадмын хүрээнд хотын хэмээх тодотголтой жазз урлагийг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор амжилттай зохион байгууллаа.

-Хүндэтгэлийн концерт рок поп фестиваль

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгагдсан Хүндэтгэлийн концерт рок поп фестивалийг тус салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг алдаршуулах “Алдрын од” хүндэтгэлийн тоглолт болгон зохион байгуулахаар тогтсон юм.

Энэ удаагийн алдрын одын эзнээр монголын рок, попын ууган хамтлаг болох “Соёл – Эрдэнэ” хамтлаг тодорсон бөгөөд хамтлагыг алдаршуулах ёслолын үйл ажиллагааг 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр  “Соёлын төв өргөө”-ний баруун хойд талд тусгайлан бэлтгэсэн хэсэгт зохион байгуулж тэдэнд зориулсан дурсгалын индэрийг байршуулан “Алдрын од” шагналыг гардуулан өглөө.

Мөн энэ үдэш өргөмжлөгдсөн хамтлагт зориулсан амьд хөгжмийн тоглолтыг Чингис хааны талбайд зохион байгууллаа.

Жил бүр тус шагналыг монголын рок попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан шилдгүүдэд олгож, хүндэтгэлийн хэсэгт нэрийг нь мөнхлөхөөр боллоо.

-“Сайланс вайт”

“Сайланс вайт” дижи урлагийн шоуг 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд электро хөгжмийн урсгалд дуртай залууст зориулан 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Уг шоуг зорьсон залуусын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь 20000 гаруй залуучууд цагаан өнгийн хувцасаар нэгдэн оролцдогоороо онцлог юм.

-Даншиг наадам, Хүрээ цам

Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс санаачлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэмжиж ажилласан “Даншиг наадам- Хүрээ цам” шашин соёлын наадмыг 2015 оны 08 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд Хүй долоон худагт амжилттай зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/647 дугаар захирамжаар “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг зохион байгуулах Ажлын хэсгийг баталж, ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, гишүүдэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Тамгын газрын хэлтсийн дарга нар, ШУА-ийн түүхийн хүрээлэн болон, хийдүүдийн төлөөлөл, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар ажилласан бөгөөд Ажлын хэсгийг 8 салбар ажлын хэсэг болгон зохион байгуулсан.

Наадамд 40000 гаруй автомашин, 100 гаруй мянган хүн оролцсон мэдээлэл байгаа бөгөөд салбар ажлын хэсэг бүр өөрсдийн хариуцсан ажлуудыг амжилттай зохион байгуулж, нэгдсэн тайланг НЗДТГ-т хүргүүлсэн.

-“Икс Геймс Монголия”  экстрим спортын уралдаан

2015 оны 09 дүгээр сарын 19нд зохион байгуулна.

-“Стрийт арт” фестиваль

2015 оны 09 дүгээр сарын 12нд зохион байгуулна.

-“Цөмөөхэй” бүжгэн жүжиг

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг хүрээнд “Цөмөөхэй” бүжгэн жүжиг зохион байгуулахад шаардагдах хувцас хэрэглэл худалдан авах  хөрөнгө гаргах тухай Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/325 дугаар захирамж батлуулан хэрэгжүүллээ. Захирамжийн дагуу ажлын хэсэг хувцас хэрэглэл, техник тоног төхөөрөмжийг хүлээлцэв. Ингэснээр Цөмөөхэй бүжгэн жүжгийн 2015 оны 12 дугаар сард нийслэлийн хүүхэд багачуудад зориулан тоглох боломж бүрдэж байна.

90%
43 2.6.4 Жуулчдыг татах аялал жуулчлалын арга хэмжээнүүд зохион байгуулах

-“Найрсаг Улаанбаатар” олон улсын уралдаан

-“Улаанбаатарын өвлийн наадам”

-Улаанбаатарын олон үндэстний хоолны өдөрлөг

-“Улаанбаатар арт фэйр” дүрслэх урлагийн үзэсгэлэн, худалдаа

-Зүүн хойд Азийн аялал жуулчлалын форум

НАЖГ
  1. “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн аврага шалгаруулах олон улсын тэмцээн, “Хорека 2015” аялал жуулчлалын үзэсгэлэнг 4 дүгээр сард 2 үе шаттайгаар зохион байгуулж 4 улс, 5 хотын 80 гаруй мэргэжлийн ажилтнууд оролцож шилдэг тогооч, үйлчилгээний менежер, зочин хүлээн авагч, зөөгч, угаалгын ажилтны мэргэжлийн аваргуудыг шалгаруулав.
  2. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/08 дугаар захирамжаар “Улаанбаатарын өвлийн наадам-2015” аялал жуулчлалын арга хэмжээг 2 дахь жилдээ Туул гол дээр зохион байгуулж гадаад, дотоодын 4500 гаруй иргэд оролцов. Мөсөн шагай, мөсөн сурын тэмцээн, нохойтой чарганы уралдаан, шүхрийн үзүүлбэр, урлагийн тоглолт, загварын үзүүлбэр бүхий өвлийн наадам нь өвлийн аялал жуулчлалын гол арга хэмжээ болоод байна.
  3. НАЖГ, НСУГ, Монголын тогооч нарын холбоо, MCS пропертис компани хамтран Хан-Уул дүүргийн Вива сити хороололд “Улаанбаатарын олон үндэстний хоолны өдөрлөг” арга хэмжээг 3 дахь жилдээ зохион байгуулав. Улаанбаатар хотын шилдэг зоогийн газар, ресторан, жуулчны үйлчилгээний 60 гаруй байгууллагууд оролцсон.
  4. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран “Зүүн хойд Азийн аялал жуулчлалын форум”-ыг 8-р сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулав. Форумын сэдэв нь MICE буюу бизнес, хурал зөвлөгөөний аялал жуулчлалыг хөгжүүлэх асуудал байсан ба Улаанбаатар хотод бизнес жуулчлалыг хөгжүүлэх асуудлыг олон талаас нь хэлэлцэв. Форумд БНХАУ, ОХУ, БНСУ, БНАСАУ, Япон, Монгол 6 улсын 200 гаруй төрийн болон эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөгчид оролцов.

УБ арт фэйр арга хэмжээг 10-р сард зохион байгуулна. Хугацаа болоогүй.

80%
44 2.6.4. Жуулчдыг татах биеийн тамир, спортын арга хэмжээнүүд зохион байгуулах

– “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн

 

НБТСГ Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 376 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/121 дүгээр захирамжаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар – Марафон 2015” олон улсын гүйлтийг 42195 м, 21095 м, 10000 м, 5000 м, 1500 м-ийн зайгаар 2015 оны 06 дугаар сарын 06-ны бямба гарагт зохион байгуулж нийт 18085 хүн албан ёсны бүртгэлд хамрагдан оролцлоо. Үүнээс сайтаар 14254 хүн, анкетаар 3836 хүн, гадаадын 18 орны 90 иргэн, 13 аймгийн 70 хүн, нийслэлийн 9 дүүргийн 17924 хүн тус тус хамрагдсанаас 42 км-т 102 хүн , 21 км-т 182 хүн, 10 км-т 622 хүн, 5 км-ийн 12-17 на 4541 хүн, 18-35 насанд 7912 хүн, 36-54 насанд 3201 хүн, 55 дээш насанд 1261, 1.5 км-ийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд 144, 30 гэр бүл буюу 120 хүн  тус тус оролцсон байна.

Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болсон энэхүү гүйлтийн нээлтийн ажиллагаанд Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Т.Болдбаатар, Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд, Эрүүл мэнд, спортын яамны Нийтийн Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан болон гүйлтийг зохион байгуулах хорооны гишүүд, гадаадаас урилгаар оролцож байгаа алдартай тамирчид оролцлоо.

“Улаанбаатар Марафон” гүйлтийн хагас буюу бүтэн марафоны 21975м, 42195м-ийн зайд эхний 1-10 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнаж, барианд орсон бүх тамирчдад дурсгалын медаль батламжаар, 10 км, 5 км-ийн зайд эхний 1-8 дугаар байрт, 1.5 км-ийн зайд 1-3 байрт шалгарсан эрэгтэй эмэгтэй тамирчдад тус тус алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал өргөмжлөлөөр шагнаж урамшуулсан.

100%
– Дугуйн марафон НБТСГ Бүх нийтийн “Дугуйн марафон”-ыг 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулахаар заавар журмыг боловсруулан НЗД-ын 2015 оны 198 дугаар захирамжаар төсвийг батлуулав. Зохион байгуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна./хугацаа болоогүй/
Долдугаар зорилт. Бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харлцаа, хандлагыг төлөвшүүлэх хотын соёлыг дэлгэрүүлэх
45 2.7.1 Үйлчилгээний болон хотын соёлыг дэлгэрүүлэх “Найрсаг Улаанбаатар” аян НАЖГ Нийслэлийн иргэдэд чиглэсэн “Найрсаг Улаанбаатар” нийгмийн аяныг цахим хэлбэрээр зохион байгуулахаар Монгол контент ХХК /www.gogo.mn/-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Gogo.mn цахим хуудсанд “Найрсаг Улаанбаатар” нэмэлт цэсийг үүсгэж, хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа ажлууд болон соёлтой үйлчилгээ, найрсаг харилцааны талаар асуудал дэвшүүлсэн нийтлэл, мэдээллийг батлагдсан төлөвлөгөөний дагуу гаргаж байна. “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяныг 2015 оны 6 дугаар сараас эхлэн 2015 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ЖиСиАй Монгол ТББ-тай хамтран зохион байгуулах гэрээ байгуулж, ажлыг эхлүүлээд байна. Аяны хүрээнд найрсаг харилцааг дэлгэрүүлэх, хотын соёлыг түгээх зорилготой “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино уралдааныг 6, 7, 8-р сард зохион байгууллаа. Мөн нийслэлчүүдийн найрсаг байдлын индекс тогтоох судалгааны ажлыг явуулаад байна.

 

75%
46 2.7.6 Өндөр хөгжилтэй орны сургалтын хөтөлбөрөөр үйлчилгээний менежментийн сургалтууд явуулах

-Англи хэл, харилцааны соёлын сургалт

-Хотын аяллын хөтчийн сургалт

-Жуулчны аюулгүй байдал, онцгой байдлын сургалт

-Үйлчилгээний менежментийн цуврал сургалтууд

НАЖГ Дэлхийн аялал жуулчлалын дээд шагнал “Илисс”-ийн шагналт судлаач, Хонконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чоныг 4 дүгээр сард урьж “Төрийн үйлчилгээний чанар ба соёл” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтад жуулчидтай шууд харилцдаг 32 төрийн болон нутгийн захиргааны байгууллагын 81 ажилтан хамрагдсан.

Жуулчны үйлчилгээний ажилтнуудад зориулсан англи хэл, харилцааны соёл, үйлчилгээний соёл, аюулгүй байдал, хотын аяллын хөтөч бэлтгэх, орон нутгийн иргэдэд зориулсан сургалтуудыг жилийн турш зохион байгуулав.

100%
НИЙТ 73.8

 

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                           Э.БАТТУЛГА

 

 

 

огноо…………………………………

 

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                                         Б.ХАЛИУН

 

 

огноо………………………………