НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2014 ОНЫ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ  /ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР/

НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2014 ОНЫ ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ /ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР/

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

 

НИЙСЛЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙН 2014 ОНЫ ЗОРИЛТЫГ

ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

/ЖИЛИЙН ЭЦСИЙН БАЙДЛААР/

 

 

2014 оны 12 дугаар сар 31                                                                                                                                                                           Улаанбаатар хот

НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтын нэр Хариуцах байгууллага

 

 

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

 

 

Хэрэгжилтийн явц

 

 

 

Хувь

 

 

 

 3.4.1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг олшруулахад орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

НАЖГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гандангийн дэнжийг гар урлалын төв, шашны аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ, эртний эдлэлийн дэлгүүр, бэлэг дурсгалын төв, гэр буудлууд бүхий соёлын аялал жуулчлалын төв болгож хөгжүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан Гандан орчмын дахин төлөвлөлтийг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулах үүрэг бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/167 тоот захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн хурлыг 2014 оны 3 дугаар сар 26, 5-р сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулсан. Аялал жуулчлал өндөр хөгжсөн, цаг уур, газар зүйн байршил болон бусад төстэй байдлыг харгалзан Москва, Бээжин, Парис, Берлин хотуудын загвар дээр судалгаа хийж 18 хуудас бүхий зурагт танилцуулга бэлтгэн танилцуулсан. Ажлын хэсгээс 2014 оны 04-р сарын 21-ний өдрийн 2г/1227 дугаар албан бичгээр Гандангийн дэнжийн төлөвлөлтөд хамаарах чиг үүрэг бүхий 8 байгууллагуудаас санал авч нэгтгэсэн. Мөн Гандангийн дэнжийн уламжлалт хэв маяг, барилга байшин, хашааны хийц загвар, гудамжийн хуучин нэр, 20-р зууны эхэн үеийн аж байдал, худалдаа, үйлчилгээний талаар цогц судалгааг Чингис хаан дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэн, түүхч, профессор О.Сүхбаатар, эдийн засагч Н.Ганбаатар нараар хийлгэж “Гандангийн дэнжийн аялал жуулчлалын цогцолбор” судалгааны ажил, 8 байгууллагын санал зөвлөмжийг нэгтгэн Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн “Гэр хороолол” дэд төслийн “Гандантэгчинлэн хийд” орчмын гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийн гүйцэтгэгч “НьюУрбанизм” ХХК-ны боловсруулж буй хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан.

Төлөвлөгөөний дагуу Гандангийн дэнжийг зөв зохистой зохион байгуулах, инженерийн шугам сүлжээнд холбох, авто болон явган зам талбай тавих, хувийн орон сууц барих, сайжруулах, улмаар амьдрах таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 3, 4-р хорооллын худалдаа үйлчилгээний гудамжийг хотын төвийн худалдаа үйлчилгээний гудамжтай Гандангийн дэнжээр холбож, худалдаа үйлчилгээний гудамж бий болгох, инженерийн дэд бүтцийг бий болгох, гудамжийн уламжлалт бүтцийг хадгалан аялал жуулчлалын тусгай бүс бий болгох төлөвлөлт, зураг төслийн ажлууд хийгдэж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулагдаж дэмжигдсэн. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна.

  1. Гандангийн дэнжийг соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, дэд хамба нартай 3 удаагийн албан уулзалт зохион байгуулсны дагуу хийдийн гадна болон дотор тохижилт, хамгаалалт, үйлчилгээг сайжруулах талаар 8 зүйл бүхий ажлын төлөвлөгөөг гарган санал хүргүүлсэн. МҮИС-ын Аялал жуулчлалын ангийн 250 оюутныг зохион байгуулж аялал жуулчлалын улирлын өмнө Гандангийн дотор цэвэрлэгээг зохион байгуулсан. Шашны үзмэрүүдийг тайлбаржуулах, утасгүй интернетийн сүлжээнд оруулах ажил хийгдсэн. Гэрэл зураг авдаг, будаа зардаг иргэдийг зохион байгуулалтад оруулах асуудлыг “Таны буянд даган баясъя” ТББ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулж байна. Улаанбаатар сангийн хөрөнгөөр Гандан хийдийн дотор боловсон бие засах газар ажиллуулах санал тавьсан боловч улсын төсвийн хөрөнгөөр Гандантэгчинлэн хийдийн дотор баригдаж буй цогцолбор нь боловсон бие засах газартай байхаар төлөвлөгдсөн тул жуулчид, мөргөлчдийн ая тухтай байдлыг хангана гэдгээ мэдэгдээд байна.
  2. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2.3.3. Гандангийн дэнжийг гар урлалын төв, шашны болон хүрээ соёл, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ, эртний эдлэлийн болон бэлэг дурсгалын дэлгүүр, гэр буудлууд бүхий соёлын аялал жуулчлалын дүүрэг болгож хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны бүсийн дүрмийг боловсруулах, “Гандан” аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхээр тусгаад байна.

Байгууллагын төсвөөс 450,000 төгрөг зарцуулсан.

100%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийтийн эзэмшлийн гудамж талбайд гадаадын жуулчид болон хөдөө орон нутгийн иргэдэд зориулсан мэдээллийн самбаруудыг байрлуулна.

 

 

 

 

 

 

 

 

 

Мэдээллийн самбаруудыг хийхэд шаардагдах санхүүжилтийн хүсэлтийг 2014 оны 03-р сарын 04-ны өдрийн 73 тоот албан бичгээр нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тавьсан боловч шийдвэрлэгдээгүй. Иймд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тус газарт шилжүүлэн өгсөн 15 ширхэг самбарын арчилгаа, үйлчилгээг тогтмол хийж гадаад, дотоодын жуулчдад зориулсан арга хэмжээний мэдээллийг тавьдаг боллоо. Эдгээр самбарууд нь Баянгол дүүрэгт 2, Сүхбаатар дүүрэгт 8, Баянзүрх дүүрэгт 1, Хан-Уул дүүрэгт 4 байна.

Түүнчлэн аялал жуулчлал өндөр хөгжсөн АНУ, Англи, Канад, Франц зэрэг 7 орны  21 төрлийн мэдээллийн байгууламжийн загварт харьцуулалт хийж, өвлийн хотуудад голчлон хэрэглэгддэг самбаруудын дизайнтай төстэй, материалын хувьд өнгө алдаж, зэвэрдэггүй, цаг агаарын эрс тэс нөхцөлд тохиромжтой, дотоодод үйлдвэрлэх боломжтой загварыг гарган тайлбар, танилцуулгын хамт нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд албан бичгээр хүргүүлсэн. Олонх хотуудад төвөөр байрлах мэдээллийн байгууламжууд нь цахим самбар, гэрэлтдэг эсвэл лед дэлгэцтэй байгаа бол хотын захын хэсгүүдэд төмөр болон модон хийцтэй,  тухайн орчныхоо барилгын архитектуртай нийцсэн загвар дизайнтай байв. Загвар самбарын өндөр 180 см, өргөн 120 см бөгөөд мэдээлэл байрлуулах гурван цонхтой. Нэг цонхонд жуулчдад зориулсан хотын газрын зураг, нэг цонхонд тухайн сард болох үзвэр, үйлчилгээ, соёл, спортын арга хэмжээний мэдээлэл, нэг цонхонд Улаанбаатар хотын жуулчны мэдээллийн төвүүд болох яаралтай үед тусламж үзүүлэх газруудын хаяг байршил, холбогдох мэдээллийг хавсаргана. Мэдээллийн самбарыг “Гудамж,  талбайн  нэр,  дугаарын  самбар,  түүнийг  байрлуулахад тавих ерөнхий шаардлага MNS5283:2003″ стандартад нийцсэн, 5 ерөнхий шаардлага, 5 тусгай шаардлагатай байхаар техникийн шаардлагыг боловсруулсан. Мөн жуулчид хамгийн ихээр зорчдог  чиглэлүүдэд судалгаа хийж мэдээллийн байгууламж байрлуулах боломжтой 50 цэгийн хаяг, байршлыг тодорхойлсон жагсаалт гаргасан. Уг жагсаалтад Сүхбаатар дүүрэгт 16, Баянзүрх дүүрэгт 7, Налайх дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 5, Сонгинохайрхан дүүрэгт 5, Баянгол дүүрэгт 6, Чингэлтэй дүүрэгт 8 газар багтсан.

Төсвийн хөрөнгө зарцуулаагүй.

100%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2014 оны 9-р сарын 22-ны өдөр батлагдсантай холбогдуулан тус хөтөлбөрийн 2.5.8-д заасныг үндэслэн нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын 2014 оны 10-р сарын 14-ний өдрийн А/57 дугаар тушаалаар Улаанбаатар хот орчмын тусгай сонирхлын аялал жуулчлалын бүсүүдийн нөөцийн жагсаалт болон тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх тааламжийн үнэлгээ, хот орчмын бүсүүдийн аялал жуулчлалын нөөцөд тулгуурлан тусгай сонирхлын, байгалийн болон соёл, түүхийн аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөг батлан, хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр ажлыг Монгол улсын их сургуулийн багш нартай хамтран боловсруулсан.

Дэд хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд дараах судалгаа, зохион байгуулалтын ажлыг явуулсан. Үүнд:

  1. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2008 оны 85 дугаар тушаалаар батлагдсан “Улаанбаатар хотын тойрон аяллын маршрут”-ын дагуу он-сайт аудит хийж, маршрутын дагуух үзмэрүүдэд үнэлгээ хийсэн. Нийт 5 маршрутын 135 үзмэр байгаагаас 111 үзмэрийн гэрэл зургийг нь авч баримтжуулан мэдээллийн сан үүсгэсэн. 8 үзмэрийн нэр өөрчлөгдөж, 4 үзмэр нураагдаж, 2 үзмэрийн байршил солигдсон байв.
  2. Иргэд, жуулчдын аяллын зорилго, хэлбэрээс хамаарсан хотын аяллын 5 маршрутыг шинэчлэн гаргасан. Үүнд: үүргэвчтэй аялагчдад зориулсан UBackpacker, бизнес аялагчдад зориулсан “Ulaanbaatour”, дотоодын аялагчдад зориулсан “Найрсаг УБ”, гэр бүлээрээ аялагчдад зориулсан “Сэтгэл татам УБ”, тусгай сонирхлын аяллын “Өрлөг түүхт УБ” эдгээр болно. Дээрх шинэ аяллын маршрут, үзэх зүйлсийн тайлбарыг багтаасан товхимлыг мэдээллийн Монцамэ агентлагтай хамтран англи, япон, орос, хятад хэл дээр бэлтгэн цахим хэлбэрээр гаргав. 5 хэл дээрх орчуулгын зардалд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас 900,000 төгрөг зарцуулав.
  3. Хот орчмын аяллын бүсэд аялах “Улаанбаатар-Тэрэлж”, “Улаанбаатар-Цонжин болдог”, “Улаанбаатар-Манзушир”, “Улаанбаатар-Аглаг бүтээлийн сүм”, “Улаанбаатар- Хустайн нуруу”, “Улаанбаатар-Ноён уул” гэсэн 6 чиглэлтэй маршрутыг шинээр тогтоосон. Мөн нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар, их дээд сургуулийн аялал жуулчлалын багш нартай хамтран Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан ууланд аялах явган аяллын 6 маршрутыг шинээр тогтоосон.
  4. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах аялал жуулчлалын нөөц, үзмэрүүдэд үзлэг хийх, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулсан. Үзмэрүүдийг түүхт байшин барилгууд /68/, хөшөө дурсгалууд /132/, байгалийн үзмэрүүд /8/ гэсэн гурван бүлэгт ангилсан. Түүхт байшин барилгуудыг хадгалалт, хамгаалалтын байдлаар ангилж үзэхэд 7 газар хамгаалалт муу, хүний нөлөөнд ихээр өртсөн, 1 газар маш сайн хамгаалалттай, үлдсэн нь сайн хамгаалалттай байна. Хөшөө, баримлуудын хамгаалалтын байдлыг үзэхэд нийт хөшөөний 18 нь маш сайн хамгаалалттай, 49 нь сайн хамгаалалттай, хүмүүсийн нөлөөнд бага өртөх газарт байрласан, 77 нь дунд зэргийн хамгаалалттай, 7 нь хамгаалалт муутай, 2 хөшөөг яаралтай өөр газарт  шилжүүлэх шаардлагатай байв. Эдгээр  208 газрын харьяалагдах дүүрэг, хороогоор нь байршлыг тогтоож, 195 газрын  солбицлыг тодорхойлсон.Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 76 хөшөө, баримал, 46 түүхэн дурсгалт байшин барилгуудыг монгол, англи хэл дээр тайлбаржуулж, пайзжуулав. Байгууллагын төсвөөс 9,127,300 төгрөг зарцуулсан.
100%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.4.1.4. Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороон дахь Горхи, Тэрэлжийн тусгай хамгаалалттай нутаг, түүний орчны бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн “байгалийн аялал жуулчлалын жишиг суурин” болгон хөгжүүлэх төсөл хэрэгжүүлнэ.

 

 

 

 

 

Зорилтын хүрээнд тус газраас дараах ажлыг зохион байгуулав. Үүнд:

  1. 2014 оны 02-р сарын 21-ны өдөр Налайх дүүргийн 6-р хорооны иргэд болон аялал жуулчлал эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Налайх дүүргийн ЗДТГ, тус дүүргийн 6-р хороо,Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, НҮБ-ынХөгжлийн хөтөлбөрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслийн удирдах болон ахлах ажилтнуудыг урин ирүүлж тус тусын чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг уялдуулах, 2014-2016 онд төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын чиглэлийг хэлэлцэв. Уулзалтаднийт 95 төлөөлөгч оролцлоо. Уулзалтаар гарсан саналын дагуу оролцогч талуудын төлөөлөл бүхий Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын зөвлөлийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
  2. Тус газраас 2014 оны 02-р сарын 17-20-ны өдрүүдэд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа 69 жуулчны бааз, амралтын газраас боловсон хүчний шаардлага, хүнс болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хэрэгцээ, орон нутгаас шийдвэрлэх боломж, тулгамдаж буй асуудлуудын талаар судалгаа явуулсан.
  3. Дээрх судалгааны дүнд тулгуурлан 2014 оны 05-р сарын 22-23-ний өдрүүдэд Налайх дүүргийн 6 дугаар хорооны иргэдэд “Аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх”сургалтыг нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвтэйхамтран зохион байгуулав. Үнэ төлбөргүй зохион байгуулсан уг сургалтад хорооны 36 иргэн хамрагдаж, тэдэнд нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээлд хамрагдах гэрчилгээ олгосон.
  4. Тус газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран явган аяллын 7, морин аяллын 5, дугуйн аяллын 3 нийт 15 чиглэлийн аяллын замыг тогтоолоо. Эдгээр тогтоосон аяллын маршрутыг Хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад хүргүүлсэн. Сайдын тушаал хүлээгдэж байна.
  5. Горхи-Тэрэлжийн бүсийн аялал жуулчлалын улирлын нээлтийг Үүрийн-Од ХХК-ны “Хаадын хаан-Чингис хаан” урлаг, спортын арга хэмжээгээр 2014 оны 06 сарын 22-ний өдөр эхлүүлэв. 6-9 сарын хооронд явагдах уг арга хэмжээний мэдээлэл, сурталчилгааг нийслэлийн Аялал жуулчлалын газар Мэдээлэл, сурталчилгааны төвүүдээрээ дамжуулан явуулж байна.
  6. Налайх дүүргийн 6-р хорооны аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах зорилготой “Аялал жуулчлалын жишиг суурин” нэртэй Фэйсбүүк хуудсыг нээн ажиллуулж байна.
  7. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Talk Talk English” сургалтын төвийн хамтын ажиллагааны хүрээнд Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргааны жуулчидтай харилцдаг 3 мэргэжилтэн, байгаль хамгаалагчийг англи хэлний ярианы ур чадварын нэг сарын дамжаанд үнэ төлбөргүй суралцуулав.
  8. Налайх дүүрэгт аялал жуулчлал эрхлэгчдээс ирүүлсэн саналын дагуу Горхи-Тэрэлжийн бүсэд морь унуулах үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан гарын авлага, аюулгүй үйлчилгээний журмын төслийг боловсруулж эхний хувилбарыг иргэдэд 2014 оны 05-р сарын 22-ны өдөр танилцуулав.
  9. Налайх дүүргийн 6-р хороонд зуны улиралд тээврийн хэрэгсэл бүхий цагдаагийн нэмэлт эргүүл ажиллуулах хүсэлтийг нийслэлийн Цагдаагийн газарт тавьсан ба уг асуудлыг нааштай шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдээд байна.
  10. Тус газраас “Найрсаг Улаанбаатар” нэртэй Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялагчдад зориулсан 1000 ширхэг санамжийн эхийг бэлтгэж хэвлүүлэн Хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн. Санамж нь жуулчдыг байгаль орчинд хор хөнөөлгүй аялахыг уриалсан, “Найрсаг Улаанбаатар” аяныг сурталчилсан агуулгатай.

11.“Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээний технологи, стандарт” сэдэвт сургалтыг 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын зочид буудлуудын холбоо хамтран хоёр дахь жилдээ нийслэлийн Налайх дүүргийн 6-р хороо буюу Горхи-Тэрэлжийн бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчид, орон нутгийн иргэдэд зохион байгууллаа. Бизнес эрхлэгчдийн хүсэлтээр ажлын ачаалал нь харьцангуй бага байдаг үед сургалтыг хийж “Тусгай хамгаалалттай газар нутагт эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013”, аялал жуулчлалын байгууллагуудын тогтвортой хөгжил, бизнесийн төлөв, үйлчилгээний чанар, үйлчилгээний ажилтны харилцаа, ёс зүй, эмнэлгийн анхан шатны тусламж, галын аюулгүй байдал, гэнэтийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, зочинд үйлчлэх үйлчилгээний технологи, өглөөний хоолны иж бүрдэл, төрөл, ширээ засалт, ор засалт зэрэг чиглэлээр практик дадлага явуулав.

Байгууллагын төсвөөс нийт 1.300.000 төгрөг зарцуулсан.

100%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.4.1.5.Улаанбаатар хотын Жуулчны гудамжийг жуулчдад ээлтэй, эрэлтийг нь хангахуйц байдлаар тохижуулах ажлыг зохион байгуулна.

 

 

 

 

 

 

 

Жуулчны гудамжийг жуулчдад ээлтэй, эрэлтийг нь хангахуйц байдлаар тохижуулах зорилгоор дараах ажлыг зохион байгуулав. Үүнд:

  1. Жуулчны гудамжид байрлах дурсгалт болон өвөрмөц архитектуртай 8 барилгын мэдээллийг барилгын архиваас авч бэлтгэн монгол, англи хэл дээр тайлбаржуулж, мэдээллийг Захирагчийн ажлын албанд хүргүүлсэн.
  2. Жуулчны гудамжийн дагуу утасгүй интернетийн үйлчилгээ нэвтрүүлэх хүсэлтийг Кевико ХХК-д тавьж, ажлын уулзалтыг 2 удаа хийсний дагуу шийдвэрлүүлэв.
  3. Тус газраас Жуулчны гудамжийн дагуу шинээр хогийн сав, сандал байрлуулах хүсэлтийг Улаанбаатар хотын Ерөнхий менежерт 2014 оны 01-р сарын 28-ны өдрийн 45тоот албан бичгээр, сандал, хогийн савны загвар, техникийн шаардлагыг 2014 оны 04-р сарын 10-ны өдрийн 118 тоот албан бичгээр хүргүүлсний дагуу 8 сандал, 15 хогийн савыг Жуулчны гудамжид шинээр байрлуулав.
  4. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2.5.10-т тусгагдсаны дагуу чөлөөт уран бүтээлчид, урчуудын бүтээлийг газар дээрээс нь шууд худалдан авах боломж бүхий соёлын бүтээгдэхүүний ил худалдааг Жуулчны гудамжийн дагуу буюу Барилгачдын талбайд тогтмол ажиллуулахаар болов.
100%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.4.1.6. Жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт, хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газрын бүтцэд Жуулчны цагдаагийн нэгж байгуулна.

 

 

 

 

 

Нийслэлийн Цагдаагийн газрын бүтцэд Жуулчны олон нийтийн цагдаагийн нэгж ажиллуулах үндэслэл, танилцуулга бүхий хүсэлтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгад 2014 оны 3 дугаар сард албан бичгээр хүргүүлсэн. Нийслэлийн Цагдаагийн Газартай хамтран Жуулчны олон нийтийн цагдаагийн дүрмийн төслийг 6 бүлэг, 32 заалттайгаар боловсруулсан. Мөн жуулчны цагдаагийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, гэрээний төслийг бэлтгэсэн. 2014 оны 6 дугаар сард  “Олон нийтийн цагдаагийн албаны дүрэм”-ийг Хууль зүйн яамнаас  баталсан тул Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Оюутны Холбоотой хамтран “Жуулчдад ээлтэй оюутан цагдаа” хөтөлбөрийг 7-9-р сард хэрэгжүүлсэн. Нийт 80 оюутныг англи хэл, харилцааны соёл, хууль эрх зүйн мэдлэг олгох 5 хоногийн сургалтад хамруулж, бэлтгэгдсэн оюутан цагдаа нарыг гадаадын жуулчид ихээр зорчдог нийслэлийн 7 дүүргийн 37 хорооны 36 байршилд эргүүлээр ажиллуулсан. Жуулчдыг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс сэргийлэх, тэдэнд хэрэгцээт мэдээллийг өгөх зэрэг үүргийг гүйцэтгэсэн ба бусад иргэдээс ялгарах таних тэмдэг, хувцас, формоор хангагдаж, хороо, дүүргийн Цагдаагийн хэсэг, Аялал жуулчлалын мэдээллийн төвүүдээс зөвлөгөө авч, харилцан туслалцаж ажиллав. Үүний дүнд оюутан цагдаа нар жуулчидтай холбоотой 70 гаруй хэрэг зөрчлийг таслан зогсоосон байна.

Нийслэлийн Цагдаагийн газар нь Улаанбаатар хотын Цагдаагийн газар болж бүтэц зохион байгуулалт нь өөрчлөгдсөнтэй холбогдуулан шинэ бүтцэд Жуулчны цагдаагийн нэгж байгуулахаар хоёр газрын зүгээс бэлтгэл хангаж байна. Жуулчны цагдаагийн нэгж нь халаасны хулгай, танхайн хэргээс гадна хүний наймаа, мансууруулах бодис, биеэ үнэлэлт түүнээс урьдчилан сэргийлэх асуудлыг хавсран хариуцдаг аялал жуулчлал хөгжсөн орнуудын туршлагын дагуу санал хүргүүлээд байна.

90%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.4.1.7. “Asia’s next hUB” маркетингийн кампанит ажлыг зохион байгуулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Англи, Монгол, Орос хэл дээр Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгааны www.ulaanbaatour.mn цахим хуудас, iOS болон Андройд үйлдлийн системд зориулсан “Ulaanbaatar – official travel guide” аппликейшн, Улаанбаатар хотын аяллын гарын авлага, УБ хотын өвлийн болон зуны аялал жуулчлалын сурталчилгааны видеог бэлтгэн гадаад сурталчилгаанд ашиглаж байна.
  2. Аялал жуулчлалын гадаад харилцааг шинэ шатанд гаргаж ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улсын нийслэл болон шууд нислэг бүхий хотуудтай аялал жуулчлалын харилцаа тогтоож, ажил хэргийн уулзалт, сурталчилгааны арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж байна. Нийслэлийн аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүдийг гадаадад сургалт, танилцах аяллуудад үе шаттай хамруулж эхэллээ.
  3. Маркетингийн кампанит ажлын хүрээнд 2014 онд зохион байгуулах эвентийн жагсаалт бүхий танилцуулгыг бэлтгэж түгээсэн. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас гаргадаг Аялал жуулчлалын арга хэмжээний хуанли-цагалбарт тусгасан. 2014 онд жуулчдад зориулсан дараах арга хэмжээнүүдийг шинээр санаачлан зохион байгуулав. Үүнд:

А. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготой “Улаанбаатарын өвөл-2014” арга хэмжээг нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан анх удаа 02 дугаар сарын 02 буюу Шинийн гуравны өдөр Туул гол дээр зохион явуулсан. 2000 гаруй гадаад, дотоодын иргэд оролцсон арга хэмжээний үеэр мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны тэмцээн, тэшүүрийн болон уран гулгалтын үзүүлбэр, өвлийн дугуйн аялал, нохойтой чарганы уралдаан, Улаанбаатар чуулга, Хөсөгтөн, Жонон хамтлагийн тоглолт, Торго салоны загварын үзүүлбэр, бартендерийн үзүүлэх тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд явагдлаа. Арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 15,1 сая төгрөгөөр санхүүжүүлсэн.

Б. “Монголын их цам -108” соёлын аялал жуулчлалын арга хэмжээг “Мандала” бурхан шашин, соёлын төв, Монголын үндэсний их сургууль хамтран 02-р сарын 13-ны өдөр Монгол үндэсний Аса циркэд зохион байгуулсан. Соёлын аялал жуулчлалын нэг хэлбэр болох шашны зан үйлийг олон нийтэд таниулсан арга хэмжээг 4000 гаруй үзэгчид үзэж сонирхсон.

В. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/144 дугаар захирамжийн дагуу “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын олон улсын тэмцээн, зочид буудал зоогийн газрын“HORECA-2014” үзэсгэлэнг 2014 оны 4 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд амжилттай зохион байгуулав.3-с дээш одны зэрэглэлтэй 12 зочид буудал 6 чиглэлээр өрсөлдөж мэргэжлийн аваргуудыг тодруулсан. Зочноор ОХУ, БНХАУ, Японы төлөөлөгчид оролцов. Үзэсгэлэнд аялал жуулчлалын салбарт өргөн хэрэглэгддэг бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг 53 байгууллага оролцсон ба зочлох үйлчилгээний салбарын хэрэгцээг импортын барааг орлох чадвартай дотоодын бүтээгдэхүүнээр хангах зорилтын хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдийг түлхүү оролцуулав. Анх удаагаа зохиогдсон уг олон улсын тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 39,8 сая төгрөгөөр санхүүжүүлсэн.

Г. Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбоохамтран 2014 оны 3-р сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Мишээл Экспо үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан “Ай Ти Эм–2014” 15 дахь удаагийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд нийслэлийн Засаг даргын 2014 оны А/192 дугаар захирамжийн дагуу тус газраас Улаанбаатар хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан оролцов. Нийслэлийн Аялал жуулчлалын газар 27м2 талбайг засаж тохижуулан 3х2 хэмжээтэй хоёр ширхэг LED дэлгэц, үзэсгэлэнд зориулан хэвлүүлсэн 4 нүүр бүхий хэвлэмэл танилцуулгаар Улаанбаатар хотын аялал жуулчлалын өнөөгийн байдал, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, 2014 онд зохион байгуулагдах арга хэмжээ, сургалтын хөтөлбөр, онцлох арга хэмжээ, 2014 оноос Улаанбаатар хот болон хот орчимд хэрэгжих төрийн болон хувийн хэвшлийн аялал жуулчлалын төслүүдийг танилцуулав.Арга хэмжээг Засаг даргын Тамгын газраас 6,6  сая төгрөгөөр санхүүжүүлсэн.

Д. Турк, Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн арга хэмжээг  тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Турк хоолны өдөр”, Турк-Монголын соёл, өнө эртний түүхийг олон нийтэд харуулсан урлагийн тоглолтыг Улаанбаатар хот дахь Туркийн Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулав.

Е. Аялал жуулчлалын улиралд уламжлал болгон зохион байгуулдаг “Дээлтэй Монгол”, “Тал нутгийн марафон”, “ТэйстофЮБи” зэрэг арга хэмжээг зохион байгуулав.

100%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.4.1.8. “Найрсаг Улаанбаатар” аялал жуулчлал, соёл урлагийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/440 дугаар захирамжаар “Нийслэлийн аялал жуулчлалын хөтөлбөр” боловсруулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулан байгуулсан. Ажлын хэсэг нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөрийг “Найрсаг Улаанбаатар” нэрийн дор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг”, “Монгол улсад үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө” болон соёл урлаг, спорт болон бусад салбарын хөгжлийн бодлого, стратегитай уялдуулан боловсруулж нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн. Удирдлагын зөвлөлийн хурлаас хөтөлбөрийн төслийг дэмжсэний дагуу нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 9-р сарын 22-ны өдрийн 19 дүгээр хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулсан.

Хөтөлбөр боловсруулах явцад аялал жуулчлалын байгууллагуудад зориулсан уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, цахимаар санал авсан бол хөтөлбөр боловсруулж дууссаны дараа олон нийтийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Тухайлбал: 2014 оны 02 дугаар сарын сарын 26-ны өдөр Монгол улсын тэргүүлэгч 60 аж ахуйн нэгжийн захирал, удирдлагуудад, 03-р сарын 19-ний өдөр нийслэлийн Цагдаагийн газрын 700 офицер, ахлагч нарт, 04-р сарын 23-ны өдөр хэвлэл мэдээллийн байгууллагын 100 гаруй төлөөлөгчдөд, 9-р сарын 17-ны өдөр нийслэлийн аялал жуулчлал, соёл урлаг, спорт, зочлох үйлчилгээний салбарын 650 төлөөлөгчдөд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хөтөлбөрийн төслийг танилцуулсан.

3 үе шаттай уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл хот 2020 онд жуулчдын тоог 2 саяд, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр төлөвлөсөн. Хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох, гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөл, алжаал тайлах тав тухын орчныг бүрдүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг аялал жуулчлалын зорих газар болгон гол зах зээлд сурталчлах, бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэнэ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2015 онд 4.6 тэрбум төгрөг зарцуулахаар НИТХ-аас шийдвэрлэв.

100%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.4.1.9. Гадаад, дотоодын жуулчдад зориулсан Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар, үзэсгэлэнт байгаль, томоохон үйлчилгээний газруудыг бүхэлд нь танилцуулсан видео танилцуулга хийнэ. Улаанбаатар хотын өвлийн аялал жуулчлалын сурталчилгааны киног 03 дугаар сарын 02-ны дотор хийж гүйцэтгэх гэрээг “Салбадай” ХХК /Студи-3/-тай 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан. Улаанбаатар хотын зуны аялал жуулчлалын сурталчилгааны киног 2014 оны 10-р дугаар сарын 30-ны дотор хийж гүйцэтгэх гэрээг “Хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа тандалт судалгааны төв” ТББ-ын дэргэдэх “Оньс медиа” студитэй байгуулсан. Зураг авалтын ажлыг Улаанбаатар хот болон хот орчмын аялал жуулчлалын бүс, үйлчилгээний газруудад студийн зураглаач, операторууд тус газрын мэргэжилтнүүдтэй хамтран хийсэн. Сурталчилгааны киног тус бүр 1 минутын хэмжээтэй бэлтгүүлж МИАТ, Хүннү айр зэрэг компанийн агаарын хөлгөөр, Ази, Номхон далайн орнуудын мэдээллийн агентлагуудын цахим сүлжээ, Youtube болон бусад мэдээллийн сувгуудаар цацаж эхэлсэн. Иргэд, жуулчид, жуулчны компаниудын зүгээс ихээхэн талархал хүлээж байна. 100%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлнэ Тус газраас Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах ажлын зургийн даалгаврыг боловсруулан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендерт “Арт констракшн” ХХК шалгарч зураг, төслийн ажлыг гүйцэтгэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүлээлгэн өгсөн. Тус газрын зүгээс хамаарах ажил бүрэн хийгдсэн. 100%

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН ДАРГА                                        Э.БАТТУЛГА

 

 

ОГНОО: 2014.12.31

БИЕЛЭЛТ ГАРГАСАН:

НАЖГ-ЫН ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН                                            Б.АМАРЗАЯА

 

 

ОГНОО: 2014.12.31