НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН  2014 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН  ТАЙЛАН

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН 2014 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАН

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ 

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН

2014 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН

ТАЙЛАН 

УЛААНБААТАР ХОТ

 

НЭГ. НИЙСЛЭЛД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО,

ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД:

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2014-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтонд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхээр тусгагдсан заалт, ажил үйл ажиллагааг байгууллагын сар, улирал, жилийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж, газрын мэргэжилтэн бүрийн ажлын календарчилсан хувилбарт шилжүүлэн цаг тухайд нь үнэлгээ өгч, явц байдалд нь хяналт тавин ажиллаж байна.

      Төсвийн ерөнхийлөн захирагчтай Ерөнхий менежерийн  байгуулсан үр дүнгийн гэрээ, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн төлөвлөгөөг 2014 оны жилийн эцсийн байдлаар 100%-ийн гүйцэтгэлтэй хэрэгжүүллээ.

НАЖГ-ын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Аялал жуулчлалын эвент арга хэмжээ зэрэг төлөвлөгөөт ажлууд 95-100%-ийн биелэлттэй, төлөвсөн ажлууд  цаг хугацаандаа хэрэгжиж ажиллалаа.

1.1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн XIX хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцүүлж батлууллаа. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичиг”-т суурилсан 3 үе шаттай уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл хот 2020 онд жуулчдын тоог 2 саяд, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20%-д, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр төлөвлөсөн. Хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого, зохицуулалтыг оновчтой болгох, гадаад, дотоодын жуулчид Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөл, алжаал тайлах тав тухын орчныг бүрдүүлэх, жуулчдын хэрэгцээнд нийцсэн аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг аялал жуулчлалын зорих газар болгон гол зах зээлд сурталчлах, бүх төрлийн үйлчилгээнд найрсаг харилцаа, хандлагыг төлөвшүүлж хотын соёлыг дэлгэрүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэнэ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд жил бүрийн нийслэлийн төсвийн 5%-ийг зарцуулж байхаар НИТХ-аас шийдвэрлэлээ.

 1.2. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2.1.7, 3.1-д заасны дагуу нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлого зохицуулалтыг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах чиг үүрэг бүхий “Нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөлийн ажиллах журам”, “Нийслэлийн Аялал жуулчлалын зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг нийслэлийн Засаг даргын 2014 оны А/956 дугаар захирамжаар батлуулав. Мөн уг хөтөлбөрийн 2.7.4-д заасны дагуу нийслэл хотын аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулах, жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдэнд чанартай, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг таниулах, жуулчны үйлчилгээний байгууллагуудыг сурталчлах зорилготой “Найрсаг Улаанбаатар” урамшууллын хөтөлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 01-нээс хэрэгжүүлж эхлэв.

1.3. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/449 тоот захирамжийн дагуу нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудлуудыг аттестатчилалд хамруулах арга хэмжээнд  дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн, дүүргүүдийн Цагдаагийн хэлтсийн байцаагч нар, Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн хяналтын улсын байцаагчид, Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнс худалдаа үйлчилгээний чанарын хяналтын улсын байцаагч  зэрэг 46 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг гарч ажиллав. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 132 амралтын газар, жуулчны бааз, гэр буудлаас 88 байгууллагыг стандартын үзлэгт хамруулав. Үүнээс 47 амралтын газар буюу нийт амралтын газруудын 90%, 35 жуулчны бааз буюу нийт жуулчны баазууд 52%, 12 гэр буудал буюу нийт гэр буудлуудын 66% нь стандартын үзлэгт хамрагдсан.

“Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын дагуу жуулчны байр сууцны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн 34 ААН, 21 иргэн, ААН-ийн хүсэлтийн дагуу “Зочид буудалд тавигдах ерөнхий шаардлага MNS4588:2008”, “Дэн буудалд тавигдах ерөнхий шаардлага MNS5738:2007”, “Аялал жуулчлал, Амралтын газарт тавигдах ерөнхий шаардлага MNS6043:2009” стандартын үзлэгийг зохион байгуулж нийт 37 ААН болон иргэнд зөвшөөрөл олгов. Энэхүү үзлэг шалгалтаар хангалттай үнэлгээ авч, стандартын шаардлага хангасан иргэн, аж ахуйн нэгжид Нийслэлийн Аялал жуулчлалын газрын даргын тушаалаар зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шуурхай буюу 1-5 ажлын өдөрт олгож байна. Зөвшөөрөл авсан байгууллагуудаас анкетаар судалгаа авч байгууллага тус бүрээр мэдээллийн сан бүрдүүлж эхлээд байна. 2014 оны  байдлаар нийт 385 гаруй зочид буудал, дэн буудалд хувийн хэрэг үүсгэн, мэдээллийн санд байршуулаад байна. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу 2014 онд тус газраас стандартын шаардлага хангаж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй 63 зочид буудал, 40 дэн буудлын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай сунгаж, 39 зочид буудал, 57 дэн буудал, 5 амралтын газарт шинээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоод байна.

1.4. Нийслэл, хотын хэмжээнд НАЖГ-аас “Аялал жуулчлалын улиралд зарим ажлыг эрчимжүүлэх, зохицуулах  тухай” саналыг гарган холбогдох байгууллага, удирдлагад үүрэг даалгавар болгох асуудлыг судлан НЗДТГ, НЗД-ын орлогчид танилцуулан дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

а/ Жуулчны тэмдэг бүхий стандарт шаардлага хангасан автобусыг  Энхтайваны өргөн чөлөөний Офицеруудын ордны тойргоос “5” шарын автозамын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр, мөн дээрхи автобусыг дугаар харгалзахгүйгээр зорчихыг нэмэлтээр оруулах,

б/ 2014 оны 6 дугаар сард багтаан жуулчин олноор зорчдог гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний чанар, өнгө үзэмжийг сайжруулж, жуулчны гудамжийг жуулчдад ээлтэй, эрэлт хэрэгцээг нь хангахуйц цогц байдлаар тохижуулах, жуулчдад зориулсан мэдээллийн байгууламжууд байрлуулах

в/ Соёл урлаг, музей үзвэрийн байгууллагуудын гаднах автозогсоолын талбайн 80-иас доошгүй хувийг жуулчны тээврийн хэрэгсэлээр ашиглах нөхцөл бүрдүүлэх

г/ Жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жуулчид олноор зорчдог хороодын олон нийтийн цагдааг англи хэл, харилцааны сургалтанд хамруулж байх

д/ Жуулчдын улиралтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/548 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын  шөнийн цэнгээний газрын ажиллах цагийн хуваарийн  00-03 цаг хүртэл гэснийг  00-05 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах зэрэг саналыг хүргүүлж, зарим ажлыг эхлүүлсэн.

1.5. НАЖГ-аас санаачилан жуулчны аюулгүй байдлыг хангах асуудлаар  4 зүйл, 20 заалт бүхий ажлыг хэрэгжүүлэхээр НЭМГ-тай хамтран ажиллах гэрээг байгуулав. Энэхүү гэрээнд нийслэл, хот орчмын бүсэд үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагуудад зориулсан эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлийн сургалтуудыг зохион байгуулах

– Жуулчдад үйлчилгээ, үзүүлэгч ААНБ-уудад эмнэлгийн анхны тусламжийн цэг, нэгж байгуулах зөвлөмжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

– БЗДХ /ХДХВ/ ДОХ-оос урьдчилан сэргийлэх, архи, согтууруулах ундаа, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхийн хор уршиг, амилуулах болон гэмтлийн суурь тусламж үзүүлэх сургалт, сурталчилгааг хамтран зохион байгуулах, холбогдол бүхий хууль, журмыг мөрдүүлэх, хяналт тавих

– Гэмтэл, ослын үед үзүүлэх анхан шатны тусламжийн чиглэлээр сургалтын хөтөлбөр боловсруулах, сургалт явуулах багш, сургалтын үзүүлэн, хэрэглэгдэхүүнээр хангах зэрэг ажлыг дээрхи гэрээнд тусган оруулж эхний ажлуудыг хэрэгжүүлж эхлэв.

1.6. Налайх дүүрэгт аялал жуулчлал эрхлэгчдээс ирүүлсэн саналын дагуу Горхи-Тэрэлжийн бүсэд морь унуулах үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан гарын авлага, аюулгүй үйлчилгээний журмын төслийг боловсруулсан. Горхи-Тэрэлжийн бүсэд морь унуулах аюулгүй байдлын журам нь 2001 онд батлагдсан бөгөөд  энэ журамыг цаг үеийн шаардлагаар шинэчилж, эхний байдлаар  9 бүлэг, 60 зүйлтэй журмын төслийг боловсруулж, иргэдээс саналыг авч Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын дарга, Налайх дүүргийн Засаг дарга нарын хамтарсан тушаал, захирамжаар батлагдан мөрдөгдөх юм.

  • Үйлчилгээний нэр төрлийг олшруулах ажлын хүрээнд:

Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилт, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/167 дугаар захирамжийн дагуу Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Гандан хийдийн тохижилт, үйлчилгээг сайжруулах төлөвлөгөө гаргаж ажиллав. Үүнд:

1.2.1. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан Гандан орчмын дахин төлөвлөлтийг нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулах үүрэг бүхий 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын 2014 оны оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/167 тоот захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн хурлыг  2014 оны 3 дугаар сар 26, 5-р сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулсан. Аялал жуулчлал өндөр хөгжсөн, цаг уур, газар зүйн байршил болон бусад төстэй байдлыг харгалзан Москва, Бээжин, Парис, Берлин хотуудын загвар дээр судалгаа хийж зурагт танилцуулга бэлтгэн танилцуулсан. Ажлын хэсгээс 2014 оны 04-р сарын 21-ний өдрийн 2г/1227 дугаар албан бичгээр Гандангийн дэнжийн төлөвлөлтөд хамаарах чиг үүрэг бүхий 8 байгууллагуудаас санал авч Гандангийн дэнжийн уламжлалт хэв маяг, барилга байшин, хашааны хийц загвар, гудамжийн хуучин нэр, 20-р зууны эхэн үеийн аж байдал, худалдаа, үйлчилгээний талаар цогц судалгаа, зөвлөмжийг нэгтгэн Эдийн засгийн хөгжлийн яамны “Гудамж” төслийн “Гэр хороолол” дэд төслийн “Гандантэгчинлэн хийд” орчмын гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийн гүйцэтгэгч “НьюУрбанизм” ХХК-ны боловсруулж буй хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан. Төлөвлөгөөний дагуу Гандангийн дэнжийг зөв зохистой зохион байгуулах, инженерийн шугам сүлжээнд холбох, авто болон явган зам талбай тавих, хувийн орон сууц барих, сайжруулах, улмаар амьдрах таатай орчныг бүрдүүлэх, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 3, 4-р хорооллын худалдаа үйлчилгээний гудамжийг хотын төвийн худалдаа үйлчилгээний гудамжтай Гандангийн дэнжээр холбож, худалдаа үйлчилгээний гудамж бий болгох, инженерийн дэд бүтцийг бий болгох, гудамжийн уламжлалт бүтцийг хадгалан аялал жуулчлалын тусгай бүс бий болгох төлөвлөлт, зураг төслийн ажлууд хийгдэж, нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар дэмжигдсэн ба  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэхээр хүлээгдэж байна.

1.2.2. Гандангийн дэнжийг соёлын аялал жуулчлалын дүүрэг болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, дэд хамба нартай 3 удаагийн албан уулзалт зохион байгуулсны дагуу хийдийн гадна болон дотор тохижилт, хамгаалалт, үйлчилгээг сайжруулах талаар 8 зүйл бүхий ажлын төлөвлөгөөг гарган санал хүргүүлсэн. МҮИС-ын Аялал жуулчлалын ангийн 250 оюутныг хамруулан аялал жуулчлалын улирлын өмнө Гандангийн дотор цэвэрлэгээг зохион байгуулсан. Шашны үзмэрүүдийг тайлбаржуулах, утасгүй интернетийн сүлжээнд оруулах ажил хийгдсэн ба гэрэл зураг авдаг, будаа зардаг иргэдийг зохион байгуулалтад оруулах асуудлыг  “Таны буянд даган баясъя” ТББ, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран зохион байгуулж байна.

1.2.3. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2.3.3. Гандангийн дэнжийг гар урлалын төв, шашны болон хүрээ соёл, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээ, эртний эдлэлийн болон бэлэг дурсгалын дэлгүүр, гэр буудлууд бүхий соёлын аялал жуулчлалын дүүрэг болгож хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, орчны бүсийн дүрмийг боловсруулах, “Гандан” аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэхээр тусгаад байна. Байгууллагын төсвөөс 450,000 төгрөг зарцуулсан.

1.3  Нийслэл хотын хөшөө, түүхэн дурсгалт газрыг тэмдэгжүүлэх, тохижуулах ажлын хүрээнд:

1.3.1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны 520 тоот захирамжийн дагуу Улаанбаатар хотын түүхэн дурсгалт хөшөө баримал, байшин барилгуудыг хаягжуулах, тайлбаржуулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

А/ Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, Улаанбаатар хотын музейтэй хамтран нийт 148 хөшөө, баримал дээр тэмдэгжүүлэлтхийгээд байна. Үүнээс 76 хөшөөнд монгол, англи хэлтэй тайлбар мэдээлэл бүхий самбарыг, 59 хөшөө барималд санамж бүхий тэмдгийг байрлуулав. Ингэснээр нийслэлийн хэмжээнд байгаа бүх хөшөө баримлуудыг 100%, үзмэрүүдийг 71,15%-ийг тэмдэгжүүлэв.

Б/ Их тэнгэрийн амны хадны сүг зураг, Гачууртын амны хадны зоосон зураг, Махан дов, Богд хааны өндгөн сүргийн бэлчир, Хүн чулууны хонхор зэрэг түүхт 20 газрын тайлбар мэдээллийгмонгол хэл дээр бэлтгэж дууссан ба англи хэл дээр хөрвүүлэх ажил хийгдэж байна.

В/ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2001 оны 159 дүгээр тогтоол, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2008 оны 85 тоот тушаал,  Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын 2013 оны 58 тоот тушаалын дагуу Улаанбаатар хотын аяллын маршрутын дагуу нутаг дэвсгэрт байгаа аялал жуулчлалын үзмэрүүдийг бүртгэх ажлын хүрээнд нийслэл хотод байгаа түүхэн дурсгалт болон өвөрмөц архитектуртай 50-аас дээш жилийн настай 49 байшин барилгыг бүртгэн байшингуудын хананд уг барилгын талаарх мэдээллийг байршуулж, архитектурын онцлог болон бусад түүхэн мэдээ баримтуудыг харуулсан монгол, англи хэлтэй самбаруудыг байрлуулж түүхэн дурсгалт болон өвөрмөц архитектуртай байшин барилгуудын 97%-ийг тэмдэгжүүллээ.

1.2.2. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай нийслэлийн Засаг даргын 2014 оны 532 дугаар захирамжийн дагуу Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөний тохижилтын ажлыг Нийслэлийн аялал жуулчлалын газраас хариуцан дараах ажлуудыг мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлэв. Үүнд:

а/ Хөшөөний гэрэлтүүлгийн цахилгааны тэжээлийн эх үүсвэр байхгүй болсныг тогтоож, шугамын гэмтлийг сэргээн засварлан, кабел шинээр тавьж, тэжээлийг орууллаа.

б/ Гэрэлтүүлгийн шон бүрийн цахилгааны шугам, монтажинд засвар үйлчилгээ хийж, шинэ кабел шугамуудыг татаж /400м/ шинэчиллээ.

в/ Хөшөөний гэрэлтүүлэг 34 шонгийн толгойг сольж, өндөр чадлын 60вт, 90вт, 120вт, 150вт-ын лед буун прожектор, эффект гэрэлтүүлэгч 70 ширхгийг шинээр суурилуулснаар шөнийн цагт бүрэн гэрэлтүүлэгтэй боллоо.

г/ Хөшөөний өндөрлөг хэсэг буюу цэргийн хөшөөг 5 ш өндөр хүчин чадлын лед буун прожектор, эффект гэрэлтүүлгээр тоноглов.

д/ Мөнхийн бамбарын суурийг өнгөлөн засварлаж, 80 см–ийн өндөртэй галын дөл бадарч байхаар техникийн шийдлийг хийв. Дөлийг 1м 20 см-ийн өндөртэй шилэн хоргонд байрлууллаа.

е/ Хөшөөний оройн тойрог хэсгийн мозайкан урлалын гадна, дотор талд 20 ширхэг лед гэрлийн прожектор суурилууллаа.

ё/ Зайсан толгойн амрах 5 ширхэг тавцан тус бүрд 2 нийт 10 ширхэг мэдээллийн самбарыг байрлуулж, Зайсан толгойн түүхтэй холбогдсон мэдээллийг англи, монгол хэл дээр бэлтгэн байрлуулав.

ж/ Зайсан толгойн өндөрлөг хэсэгт амрагч, жуулчдад зориулан хот ажиглах 2 ширхэг алсын дуранг шинээр байршуулах ажил хийгдэж байна.

1.3.2. Гадаад дотоодын иргэд, жуулчдын аялах тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялах явган аяллын замыг тогтоох ажлыг Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагч нартай хамтран дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

а/ Явган аяллын 7, мориор аялах 5, дугуйгаар аялах 3 нийт 15 чиглэлийн явган аяллын замыг тогтоолоо. Горхи-Тэрэлжид майхантай аялагчид ихээр аялдаг газруудын судалгааг хийж отоглох цэг байгуулах боломжтой  3 цэгийг сонгож тус бүр  9 отоглох цэгүүдийг байгууллаа.

б/ “Үүрийн-Од” ХХК-тай хамтран “Хаадын хаан-Чингис хаан” урлаг, спортын арга хэмжээг 2014 оны 06 дугаар сарын 22-ний өдөр 2 удаа тоглуулан, нээлтийн ажиллагааг зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаа нь жуулчид, иргэдэд зориулан жуулчны улирлын хугацаанд тогтмол явагдаж байх юм.

в/ 2015 онд Мэлхий хад орчмыг олон улсын парк, үндэсний хүрээлэнгүүдийн жишгээр шөнийн гэрэлтүүлэгтэй болгон тохижуулах, гадаад, дотоод жуулчид ихээр очдог газруудад машины зогсоол, мэдээллийн самбар, хогийн сав, боловсон бие засах газар бүхий отоглох цэгүүдийг байрлуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөж байна.

1.3.3. Жуулчид ихээр зорчдог хотын хэсгүүдийн  тохижилтыг сайжруулах зорилгоор Жуулчны гудамжинд явган хүний зам дагуу амарч тухлах зориулалттай 10 ш сандал, 15 ш хогийн савыг шинээр байрлууллаа.  Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албатай хамтран гудамжны дагуу ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэгжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Мөн тус гудамжны дагуу байрладаг жуулчдын сонирхлыг татаж чадах түүхт 6 байшинг монгол, англи хэл дээр хөрвүүллээ.

               1.4  Зохион байгуулалтын талаар:

               1.4.1. Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Найрсаг Улаанбаатар” аялал жуулчлал, соёл урлаг, спорт, зочлох үйлчилгээний салбарын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Соёл, спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл болон төр, хувийн хэвшлийн 650 гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөөний үеэр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тулгуурлан боловсруулсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг танилцуулж, салбарынхны санал, шүүмжлэлийг хүлээн авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зөвлөгөөнд оролцогч 30 хүнээс бичгээр 52 асуулга, хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 148 санал ирснийг үйл ажиллагаандаа тусган, асуулгын хариуг цахимаар хүргүүлэн ажиллаж байна.

               1.4.2. “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд жуулчны аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын Оюутны Холбоотой хамтран “Жуулчдад ээлтэй оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж дүгнэв. Нийт 80 оюутныг англи хэл, харилцааны соёл, хууль эрх зүйн мэдлэг олгох 5 хоногийн сургалтад хамруулж, бэлтгэгдсэн оюутан цагдаа нарыг гадаадын жуулчид ихээр зорчдог, гудамж, талбай, үзвэр үйлчилгээний газраар эргүүлд ажиллуулсан. Жуулчдыг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс сэргийлэх, тэдэнд хэрэгцээт мэдээллийг өгөх зэрэг үүргийг гүйцэтгэсэн ба бусад иргэдээс ялгарах таних тэмдэг, хувцас, формоор хангагдаж, хороо, дүүргийн Цагдаагийн хэсэг, Аялал жуулчлалын мэдээллийн төвүүдээс зөвлөгөө авч, харилцан туслалцаж ажиллав. Үүний дүнд Оюутан цагдаа нар 70 гаруй хэрэг зөрчлийг таслан зогсоож, жуулчдад шаардлагатай мэдээлэл, туслалцааг үзүүлсэн.

1.4.3. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 520 тоот захирамжийн дагуу Хүрээ нүүдэллэн суурьшиж байсан газруудын хадгалалт, хамгаалалттай танилцах аяллыг 2014 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 09-ны өдрүүдэд Нийслэлийн Соёл, урлагийн газартай хамтран зохион байгуулав. Улаанбаатар хотын музей, “UB Beta” дүрс бичлэгийн студи, Налайх дүүргийн Соёлын ордон, Багануур дүүргийн Соёлын ордон зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцон аяллын хөтөч, тайлбарлагчаар “Хүрээ нүүдэл” төслийг санаачлагчдын нэг Чингис хаан дээд сургуулийн багш, газарзүйч О.Сүхбаатар ажиллав.

1.4.4. Нийслэлийн аялал жуулчлалын цар хүрээг өргөжүүлэх, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотын өнгө үзэмж, эерэг дүр төрхийг аялал жуулчлалын гадаад, дотоодын сурталчилгаанд түгээх, Улаанбаатар хотоороо бахархах, эерэг дүр төрхийг сурталчлах, түүх соёлын үнэт зүйлсийг таниулах,  гэрэл зураг сонирхогч гадаадын жуулчдын оролцоо, идэвхийг дээшлүүлэх зорилгоор гэрэл зургийн уралдааныг зохион байгууллаа. Ирүүлсэн бүтээлүүдийг тухайн бүтээлийн чанар, техник үзүүлэлт, гоо зүйн үнэлэмжийг шалгуур болгон шилдгийн шилдэг 3 бүтээлийг 2015 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр буюу “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг угтан үзэсгэлэн гаргаж уралдааны ялагчдыг тодруулна.

1.4.5. Нийслэлийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээ эрхэлж буй БААН-ийн үйлчилгээний чанар, соёлыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 144 тоот захирамжийн дагуу  “Найрсаг-Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын олон улсын тэмцээнийг 2014 оны 04 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд “Мишээл Expo” төвд зохион байгуулав. Уг олон улсын тэмцээнийг тус газраас 8 дах жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн арга хэмжээний онцлог нь хөрш орнуудын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын зочин төлөөлөгчид оролцож, арга туршлага, ололт амжилтаа харилцан солилцсонд оршиж байгаа юм. Уг тэмцээнд манай орны 3-аас дээш одны зэрэглэлтэй 12 зочид буудал оролцлоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, ОХУ-ын төлөөлөгчдийн ахлагч Улаан-Үд хотын захиргааны Аялал жуулчлалын газрын дарга Бородин Андрей Борисович, БНХАУ-ын төлөөлөгчдийн ахлагч Хан Хун Ми, ЖАЙКА-ын Монгол дах төлөөлөгчийн газрын сайн дурын гишүүд, хариуцсан зохицуулагч Ишижима Казүхико, Монголын зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат, Монголын Тогооч нарын холбооны ерөнхийлөгч Ж.Октябрь болон албаны бусад хүмүүс оролцож, зочлох үйлчилгээний салбарын өнөөгийн хөгжлийн байдал, мэргэжлийн ажилтан, ажиллагсдын ур чадвартай танилцаж, зөвлөмж, зөвлөгөө өглөө. Тэмцээнийг 6 төрлөөр шалгаруулж 2 ажилтан нь тэргүүн байр, 4 ажилтан нь тусгай байрт орж нийт үзүүлэлтээр Баянгол зочид буудал шилдгээр шалгарлаа.

               1.4.6. Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх зорилготой “Улаанбаатарын өвөл-2014” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан зохион байгуулсан. Уг арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулан байгуулсан. Нийслэлийн иргэд, жуулчдад зориулсан “Улаанбаатарын өвөл-2014” арга хэмжээг 02 дугаар сарын 02-ны өдөр Туул гол дээр зохион явуулсан. Анх удаагаа зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр мөсөн шагайн харваа, мөсөн сурын харвааны тэмцээн, тэшүүрийн болон уран гулгалтын үзүүлбэр, өвлийн дугуйн аялал, нохойтой чарганы уралдаан, Улаанбаатар чуулга, Хөсөгтөн, Жонон хамтлагийн тоглолт, Торно салоны загварын үзүүлбэр, бартендерийн үзүүлэх тоглолт зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд явагдлаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн худалдаа, үйлчилгээ эрхлэгчид халуун хоол, ундаагаар үйлчилж тэшүүр, чарга, өвлийн дугуйны түрээсийн үйлчилгээ гарсан нь олны талархлыг хүлээсэн ажил болохын зэрэгцээ гадаад, дотоодын 2000 иргэд оролцов

               1.4.7. “Найрсаг Улаанбаатар” зочлох үйлчилгээний салбарын олон улсын “HORECA-2014” үзэсгэлэнг тус газраас 6 дах жилдээ зохион байгуулж байгаа ба үйлчилгээний салбарын болон ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлтээрээ хамтран ажилладаг 53 БААН оролцсноос “White House” зочид буудал, “Монголын Үндэсний Их Сургууль”, “НВЦ” ХХК, “Maкс экзим” ХХК, “Арван Ундрага” ХХК, “Blue Sky” зочид буудал, “Бадмаараг” ресторан, “Сон Жин Гранд” зочид буудал, “Есөн Од Фүүд Интэрнэйшнл” зэрэг байгууллагууд идэвхтэй оролцлоо. Энэ үзэсгэлэнгийн Шилдэг оролцогчоор “Номин хоум стайл” ХХК, Шилдэг санаачлагч байгууллагаар “Бодьбадмаараг” ХХК, Үйлчлүүлэгчийн санаачлагч байгууллагаар  “Гурмэ” ХХК тус тус шалгарлаа.

1.4.8. “Монголын их цам -108” соёлын аялал жуулчлалын арга хэмжээг “Мандала” бурхан шашин, соёлын төв, Монголын үндэсний их сургууль хамтран 02-р сарын 13-ны өдөр Монгол үндэсний Аса циркэд зохион байгуулсан. Соёлын аялал жуулчлалын нэг хэлбэр болох шашны зан үйлийг олон нийтэд таниулсан арга хэмжээг 4000 гаруй үзэгчид үзэж сонирхсон.

1.4.9. Аялал жуулчлалын салбарын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан 2014 оны 03 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбооноос хамтран зохион байгуулсан  “ITM-2014” үзэсгэлэнд нийслэлийн Аялал жуулчлалын газар оролцож, Улаанбаатар хотод хийгдэж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 192 тоот захирамжийн дагуу энэхүү арга хэмжээнд зориулан Нийслэлийн Аялал жуулчлалын газраас сурталчилгааны танилцуулгад 6,6 сая төгрөгийг зарцууллаа. Үүнд:

Улаанбаатар хотын танилцуулга хэвлэл нийт 1500 ширхэг,

“Найрсаг-Улаанбаатар” дууны цуглуулга бүхий CD 250 ширхэг,

Төслүүдийн танилцуулга тус бүр 300 ширхэг,

Улаанбаатар хотын өвлийн аялал жуулчлалын богино хэмжээний 1 минутын кино, төслүүдийн танилцуулга кино, 92*57 хэмжээтэй жуулчны аюулгүй байдлын санамж 300 ширхэг тус тус хэвлүүлэв. Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь иргэд, жуулчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх, хот орчмын ногоон бүсэд аялах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр 27м2 талбайг засаж тохижуулан 3х2 хэмжээтэй 2 ширхэг LED дэлгэц суурилуулан Улаанбаатар хотын аялал жуулчлалын өнөөгийн байдал, бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлог, 2014 онд зохион байгуулах арга хэмжээ, сургалтын хөтөлбөр, Улаанбаатар хот болон хот орчимд хэрэгжиж буй төрийн болон хувийн хэвшлийн аялал жуулчлалын томоохон төслүүд болох “Гандантэгчлэн хийд цогцолбор”, “Монгол наадам цогцолбор”, “Түмэн Хишигтэн”, “Их Майдар”, “Зайсан соёл амралтын цогцолбор”, “Улаанбаатар такси” төслүүдийг, тус газрын хийсэн Улаанбаатар хотын өвлийн аялал жуулчлалын сурталчилгааны киног анх удаа олон нийтэд танилцуулж, “Улаанбаатар чуулга”-ын тоглолтыг толиулж, хотын түүх, соёлын дурсгалт газруудыг хэн сайн мэдэх вэ” асуулт хариултын тэмцээнийг зохион байгууллаа.

      1.4.10. Монголын нүүдэлчин ард түмний соёл иргэншил, ёс заншлын өв урлагийг гадаад, дотоодын жуулчид болон олон нийтэд сурталчлан таниулах, залуу хойч үедээ үндэсний түүх соёлыг хайрлан дээдлэх, бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2014 оны 437 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбоо хамтран “Дээлтэй Монгол-2014” наадмыг 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийт 40,0 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд Үндэсний их баяр наадмын төсвөөс, Монголын Аялал жуулчлалын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тус тус санхүүжүүлж,  ерөнхий ивээн тэтгэгчээр “МАТ” ХХК, ивээн тэтгэгчээр АПУ, мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр “UBS” телевиз тус тус ажиллалаа. “Дээлтэй Монгол-2014” наадмын арга хэмжээний талаарх мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор 1 минут 35 секундийн телевизийн роликийг UBS телевизтэй хамтран бэлтгэж, UBS, UBS1, UBS Global,  МҮОНТ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын мэдээллийн LED дэлгэц болон бусад телевизийн сувгаар, мэдээллийн цахим хуудсууд, телевизийн цагаан зар, FM радиогоор тухайн бүр цацагдаж, хэвлэлийн бага хурлыг 2 удаа зохион байгууллаа. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах зорилгоор үндэсний дээл хувцас, монгол гэр, бэлэг дурсгал үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн ЖДҮ-ийг дэмжих төвүүдтэй хамтран зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Монгол үндэсний хувцсаараа гоёсон гадаад, дотоодын 15000 иргэд оролцсон нь өмнөх жилийнхээс 3000 хүнээр нэмэгдсэн байна. Баярын үндсэн арга хэмжээнүүдийн нэг болох дээлтэй ёслолын жагсаалд нийслэлийн 8 дүүрэг,  Буриад, Өвөр-Монгол, Тува зэрэг улсуудаас ирж оролцон үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Монгол Костюмс” салон, Өвөр тур хамтлагууд уран бүтээлээ толилуулж, ивээн тэтгэгч байгууллагаар оролцсон АПУ ХК нь наадамд оролцож буй оролцогчдыг өөрсдийн бүтээгдэхүүнээр хангаж 100 хүүхдэд гарын бэлгийг тараав. “Дээлтэй Монгол-2014” наадмын шилдгүүдээр дараах байгууллага, иргэд шалгарсан. Үүнд:

– Үндэсний дээлтэй бяцхан оролцогчоор Б.Эрдэнэ-Очир, О.Болор-Уянаа

– Нийтийн бүжгийн шилдэг хосоор С.Лхагвадорж, Д.Сувдаа

– Хамгийн сайхан дээлтэй  хосоор А.Батсайхан, Х.Наранзул

– Хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллагаар Хан-Уул дүүргийн Ардчилсан намын эмэгтэйчүүдийн холбоо-ТББ

– Зохион байгуулалт сайтай, идэвхтэй оролцсон дүүргээр:

I байр-Баянгол дүүрэг

II байр- Баянзүрх дүүрэг

III байр-Хан-Уул дүүргүүд тус тус шалгарч өргөмжлөл хүртлээ.

1.4.11. “Монголын тал нутаг” олон улсын 18 дах марафон гүйлтийг 2014 оны 07 сарын 20-ны өдөр Төв аймагт зохион байгуулж Япон, Хятад, Орос, Солонгос зэрэг орнуудын 550 гаруй тамирчин жуулчид оролцсон. Тэмцээнд сонирхогч, тамирчин жуулчдаас гадна Монгол улсад суугаа гадаад орны Элчин сайдын яам, дипломат консулын ажилтан, албан хаагчид оролцсон нь спорт-аялал жуулчлалыг хөгжүүлэх, сонирхох нөхцөл боломжийг бүрдүүлэхэд ач холбогдолтой болсон. Гүйлтийн 3,5,10,21 км-ийн зайн эрэгтэй эмэгтэй гэсэн төрлөөр зохиогдож, хамгийн холын зайнд түрүүлсэн тамирчдыг урамшуулав. Эмэгтэйчүүдийн 21 км-ийн зайд спортын мастер Б.Мөнхзаяа, эрэгтэйчүүдийн зайнд Ц.Бямбажав түрүүлж Японы баг тамирчид 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

1.4.12. Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд монгол хоолны соёлыг гадаад, дотоодод таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Taste of Ulaanbaatar 2014” олон үндэсний хоолны өдөрлөгийг 2014 оны 08 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгууллаа.  Уг өдөрлөгт нийслэл хотын шилдэг 25 ресторан, төрөл бүрийн хүнс, хоолны үйлчилгээний газрууд оролцон хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор 1000-3000 төгрөгийн  хооронд амтлах боломжийг  иргэд, жуулчдад олголоо.

1.4.13. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Дайчин нөхөрлөлийн замнал” Монгол-Оросын залуучуудын тойрон аялалд нийслэлээс оролцох 75 залуусыг бүртгэн судалж, бэлтгэлийг хангуулах чиглэлээр Батлан хамгаалахын их сургууль, Монголын Залуучуудын холбоотой хамтран ажиллав.

1.4.14. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр “Нийслэлийн өдөр”-өөр хүүхэд залуусыг Улаанбаатар хотын үйлдвэр, аж ахуйн болон түүх соёлын дурсгалт газруудтай танилцуулах аяллыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн аялалд Монголд сурч байгаа гадаад оюутнууд, Сэлбэ голоо цэвэрлэж үе тэнгийнхэндээ үлгэр дуурайл болж буй 117-р сургуулийн 7б ангийн сурагчид мөн нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн ажилтнууд оролцлоо. Оролцогчид Үндэсний түүхийн музей, Богдхан уулын Их тэнгэрийн амны хадны зураг, Ус сувгийн удирдах газрын Усны сургалтын төв зэрэг газруудтай танилцсан юм. Аяллын турш хотын соёл, хотын түүхийн талаар мэргэжлийн хөтөч-тайлбарлагчид танилцуулга хийв.

1.4.15. Дэлхийн аялал жуулчлалын өдрийн хүрээнд Аялал жуулчлалын багш, судлаачдын нийгэмлэгтэй хамтран аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Гранд тур” олимпиадыг 2014 оны 09 дүгээр сарын 20-27-ны өдрүүдэд зохион байгуулж оюутны шилдэг илтгэлийн шалгаруулалт, шилдэг бүтээлийн үзэсгэлэнг Монголын үндэсний музейд гаргав.

1.4.16. Нийслэлийн захиргааны байгууллагууд олон улсын уулзалт, хурал, зөвлөгөөнүүдийг аялал жуулчлалын бус улиралд зохион байгуулж зуны улиралд агаарын тээвэр, зочид буудлын хүрэлцээгүй байдлаас хувийн хэвшлийнхэнд үүсдэг ачааллыг бууруулах алхам хийж байна. Энэ ажлын үргэлжлэл болгож Улаанбаатар хотын 4, 5 одтой дээд зэрэглэлийн 6 зочид буудалтай уулзалт зохион байгуулан 2014 оны 12-р сараас 2015 оны 5-р сарыг дуустал улирлын хөнгөлөлт буюу үндсэн үнийг 50 хүртэл хувиар хөнгөлөх санаачлагыг гаргалаа. Гадаадын зорчигчдын талаас илүү нь зуны саруудад ирдэг төдийгүй тэдгээрийн 17%-ийг албан болон ажил хэргийн зорилгоор ирэгсэд эзэлдэг. Аялал жуулчлал өндөр хөгжсөн улс, хотуудад түгээмэл байдаг энэхүү улирлын хөнгөлөлт нь ор ашиглалтын түвшин буурсан үед авч хэрэгжүүлдэг менежментийн арга юм.

1.4.17. Блю мүүн уран зургийн галерейтэй хамтран Дэлхийн хотуудын төрх сэдэвт уран зургийн үзэсгэлэнг 2014 оны 11-р сарын 01-12-ны өдрүүдэд галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулав.

1.4.18. Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд 2015 онд нийслэлд зохиогдох аялал жуулчлал, спорт, соёл урлагийн арга хэмжээнүүдийг тур операторуудад танилцуулах, санал солилцох уулзалтыг 2014 оны 12-р сарын 17-ны өдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын Мэдээлэл, сурталчилгааны төвд зохион байгуулав.

1.5. Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний талаар:

1.5.1 Гадаад дотоодын иргэд, жуулчдад аялал жуулчлалын чиглэлээр түргэн шуурхай мэдээллийг хүргэх үүднээс Төмөр замын төв буудалд “Мэдээлэл сурталчилгааны төв”-ийг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр байгуулан 7 дугаар сараас эхлэн ажиллуулж байгаа ба гадаад дотоодын иргэд, болон жуулчдад утсаар, цахимаар, болон биечлэн мэдээллүүдийг тогтмол өгч ажиллаж байна. Тус төв нь гадаад, дотоодын иргэд, жуулчдад аялал, жуулчлалын хэрэгцээт мэдээллийг өгөхөөс гадна гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, эрсдэлд орсон нөхцөлд шуурхай тусламж, зөвлөмжийг үзүүлэх юм. Энэ төвд НАЖГ-ын нэг ажилтан, олон нийтийн цагдаагийн ажилтантай хамтран ажиллаж бөгөөд ажлын байрны бүх нөхцөл, утасгүй интернэт, мэдээлэл, гарын авлагаар хангагдан жуулчдад олон талт үйлчилгээг үзүүлж байна.

Тус төвүүдээр 2014 онд нийт 2000 гаруй гадаад, дотоодын жуулчид үйлчлүүлсэн байна.

1.5.2. Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх болон тэдэнд мэдээллийг түргэн шуурхай хүргэх үүднээс мэдээлэл сурталчилгааны цар хүрээгээ өргөжүүлж ulaanbaatour.com нэртэй цахим хуудсыг орос, англи, монгол хэл дээр шинээр нээн ашиглаж эхэллээ. Уг цахим хуудсанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй музей, театр, соёлын байгууллага, ресторан, зочид буудал, шөнийн цэнгээний газар болон жил бүр зохион байгуулдаг арга хэмжээнүүд, наадам, фестивалийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд багтсан. Уг ажлыг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр хийсэн.

1.5.3. Гадаад, дотоодын жуулчдын ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс “Кевико” ХХК-тай хамтран Улаанбаатар хотын түүх, соёлын дурсгал бүхий гудамж талбай, жуулчид олноор зорчдог 28 байршилд төлбөргүй, утасгүй интернет үйлчилгээг оруулахаар ажиллаж байгаа бөгөөд Монгол цэргийн музей, Чойжин ламын сүм музей, Хуульчдын талбай, Улаанбаатар хотын музей зэрэг газруудад утасгүй, үнэгүй интернетийн үйлчилгээ нэвтрүүллээ.

1.5.4. Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах, олон улсын түвшинд хүргэх зорилгоор “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” аяныг зохион байгуулахаар нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Авто замын газар, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Чингис хаан олон улсын нисэх буудал, Улаанбаатар такси транспорт зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал солилцон аяны хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

1.5.5. Монгол улс, ОХУ–ын иргэд харилцан визгүй зорчих болсонтой холбогдуулан ОХУ–ын жуулчид тэднийг хүлээн авч байгаа аялал жуулчлалын ААН-үүдэд тулгарч буй асуудлуудыг тодорхойлох судалгаа явуулав. Судалгаанд Жуулчин ХК, Нью жуулчин турс ХХК, Тэнгэр травел ХХК, Лэтс травел ХХК,  Монгол Аялал ХХК, Женко тур ХХК, Будда тур ХХК зэрэг компаниуд хамрагдав. Нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлуудад Алтанбулагын хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын талаарх мэдээллийн дутмаг байдлыг арилгах, өвлийн улиралд ажилладаг жуулчны баазын тоог нэмэгдүүлэх, үнийг бууруулах, баар цэнгээний газруудын аюулгүй байдлыг сайжруулж ажиллах цагийн хуваарийг  уртасгах саналууд гаргав.

1.5.6.  Тус газарт 2014 оны жилийн эцсийн байдлаар иргэд болон БААН-ээс бичгээр 95 ( 95%), утсаар 5 (5%) нийт 100 өргөдөл, гомдлыг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлсний 83 буюу 83%-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг өгсөн ба хугацаа болоогүй 17 буюу (17%) өргөдөл хүлээгдэж байна.  Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 100%-тай байна.

1.5.7. Тус газрын дарга иргэдийг өдөр бүр хүлээн авч уулзан нийт 20 гаруй иргэнийг хүлээн авч, санал хүсэлтийг нь сонсон асуудлыг нь цаг хугацаанд нь шийдвэрлэж байна.

1.6 Зочид буудал, дэн буудлын удирдлагуудаас ирсэн санал хүсэлт:

1.6.1. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас иргэдэд үзүүлж буй ажил үйчилгээний үр дүнгийн талаар нийслэлийн нутаг дэвсгэрт жуулчны байр сууцын үйлчилгээ эрхэлдэг 56 аж ахуй нэгж болон иргэдээс санал хүсэлтийг бичгээр авч ажилласан. Аж ахуй нэгж байгууллага иргэдээс ирсэн санал хүсэлтээс 100% маш сайн ба Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүртээмжтэй хүргэж, хүсэлтийг цаг тухай бүрт шуурхай шийдвэрлэж, мэргэжлийн зөвлөгөө өгч, найрсаг зөв боловсон харилцаатай хамт олон гэж дүгнэсэн байна.

1.6.2. Тус газраас албан үүргээ гүйцэтгэж буй төрийн албан хаагчийн үүрэг хариуцлага, төрийн үйлчилгээ авч буй иргэн, хуулийн этгээдийн үүрэг хариуцлагын хуудас зочид буудал дэн буудлын стандартын үзлэгийн үер иргэд аж ахуй нэгжээр үнэлгээ авч ажилласан. Үзлэг, шалгалт хийсэн төрийн албан хаагчдын ёс зүй, мэргэжлийн ур чадварын талаар нийт 24 дэн буудал, 52 зочид буудал үнэлгээ өгсөн. Үүнээс 85% нь сайн, 15% нь хангалттай гэсэн үнэлгээ өгсөн байна.

1.6.3. Гадаад болон дотоодын жуулчидад мэдээлэл өгөх зорилгоор 2014 онд тус газрын Жуулчны мэдээлэл сурталчилгааны төвөөр үйлчлүүлсэн гадаадын иргэдээс сэтгэл ханамжийн судалгааг анкетийн аргаар түүвэр байдлаар авч ажилласан. Жуулчны мэдээлэл сурталчилгааны төвөөр үйлчлүүлсэн жуулчдаас Нийслэл Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөв байдлыг тогтоох сэтгэл ханамжийн судалгаанд нийт 155 гадаадын жуулчин хамрагдсан. Судалгаанд Герман, Франц, Америк, Австрали, Канад, Их Британи, Австралийн жуулчид голлон мэдээллийн төвөөр үйлчлүүлсэн ба насны ангилалаар авч үзхэд 20-29 насны жуулчид 60%, 30-39 насны жуулчид 15%, 40-49 насны жуулчид 5%, 50-59 насны жуулчид 10%, 60-с дээш насны жуулчид 10%-ыг эзэлж байна. Хүйсээр нь авч үзвэл 57% нь эрэгтэй, 43% эмэгтэй жуулчид үйлчлүүлсэн байна. Жуулчдын Улаанбаатар хотод хоноглох 52% нь 1-5хоног, 26% нь 6-12 өдөр, 22% нь 30-с дээш хоноглох гэж хариулсан байна.Улаанбаатарт аялсан сэтгэгдэл нь 72% сэтгэл ханамж сайн, 18% сэтгэл ханамж дунд, 10% сэтгэл ханамж муу гэж хариулсан байна. Жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийн үйлчилгээний талаар жуулчдын үлдээсэн сэтгэгдэл нь маш найрсаг, тусч, мэдээллийг үнэн зөв өгдөг, жуулчдад тулгарсан асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэж өгдөг гэсэн санал сэтгэгдэл үлдээсэн байна.

1.6.4. Албан хаагчдын идэвх санаачилга, бүтээлч, ажил хэрэгч байдлыг дээшлүүлж чадваржуулах, тэдний харилцааны соёл, төрийн албан хаагчийн ёс зүйг эрхэмлэн сахиулах, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлэх зорилгоор байгууллагын үйл ажиллагаа, авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаар иргэдийн санал, хүсэлт, шүүмжлэл хүлээн авах санал хүсэлтийн дэвтэр, саналын хайрцаг,  цахим хуудсыг тогтмол ажиллуулж байна. 2014 оны жилийн эцсийн байдлаар тус газарт авлига, ашиг сонирхлын зөрчил, төрийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол иргэдээс ирээгүй байна.

1.7. Жуулчны аюулгүй байдлыг хангах талаар

1.7.1. Нийслэлийн Цагдаагийн газрын бүтцэд Жуулчны олон нийтийн цагдаагийн нэгж ажиллуулах үндэслэл, танилцуулга бүхий хүсэлтийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулгад 2014 оны 3 дугаар сард албан бичгээр хүргүүлсэн. НЦГ-тай хамтран Жуулчны олон нийтийн цагдаагийн дүрмийн төслийг 6 бүлэг, 32 заалттайгаар боловсруулсан. Мөн жуулчны цагдаагийн ажилтны ажлын байрны тодорхойлолт, гэрээний төслийг бэлтгэв. Жуулчны улиралд жуулчид хамгийн ихээр зорчдог  нийслэлийн 7 дүүргийн 37 хорооны 36 байршилд 40 жуулчны цагдаа ажиллуулахаар төлөвлөсөн.  2014 оны 6 дугаар сард  “Олон нийтийн цагдаагийн албаны дүрэм” Хууль зүйн яамнаас  баталсан тул НЦГ-аас энэ дүрэмтэй нийцүүлэн Жуулчны олон нийтийн цагдаагийн нэгж байгуулах ажлыг эхлүүллээ.

1.7.2.  Аялал жуулчлалын үндэсний төвөөс сар бүрийн Монгол улсад ирсэн нийт гадаадын иргэдийн мэдээ авч мэдээллийн сандаа оруулан ажиллаж байна.  2014 оны эхний 11 сарын жуулчдын статистик мэдээллээр манай улсад ирсэн жуулчдын тоо 371590 буюу өмнөх оны мөн үеэс 4,2%-иар буурсан үзүүлэлттэй байна. Жуулчдын голлох зах зээлийн орноор БНХАУ-155391, ОХУ-65498, БНСУ-43958, Япон-17758, АНУ-13689, Казакстан-11410, Герман-8958, Франц-7424, Их Британи-5294, Австрали-4686 улсууд тус тус орсон байна.

1.7.3.  Манай улсын нутаг дэвсгэрт  2014 оны эхний 11-р сарын байдлаар гадаадын 83 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 10 буюу 13.6%-иар өсч, гадаадын 157 иргэн гэмтхэргийн халдлагад өртсөн нь өмнөх оны мөн үеийнхээс 37 буюу 30.8%-иар өссөн байна.

1.7.4. Монгол Улсын төлбөрийн тэнцлийн статистикт аялал жуулчлалын үйлчилгээтэй холбогдох орлого, зарлагыг үйлчилгээний дэд дансанд бүртгэдэг ба тоон мэдээллийн чанарыг сайжруулах ажлын хүрээнд “Гадаадад аялж буй Монгол иргэдийн зардлын түүвэр судалгаа”-г Монгол банк, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын үндэсний төв, Нийслэлийн аялал жуулчлалын газрууд хамтран зохион байгууллаа. Энэхүү судалгаанд гадаадад онгоцоор аялаад ирсэн 697, Замын-Үүд боомтоор дамжин БНХАУ-д аялсан 324, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 7 аж ахуйн нэгжийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамрууллаа. Судалгаанаас үзэхэд Монгол жуулчид гадаад руу аялахдаа ихэвчлэн 30-аас бага хоног аялдаг бөгөөд дунджаар 1,622 ам.доллар зарцуулж байна. Судалгаанд хамрагдсан жуулчдын дийлэнх нь БНХАУ, БНСУ, Япон улсуудад аялсан бөгөөд түүвэрт хамрагдсан зорчигчдын 44% нь амралт, аялал жуулчлалын зорилгоор, 32% нь бизнесийн болон албан томилолтоор, 12% нь эрүүл мэндийн үзлэг, эмчилгээнд хамрагдах зорилгоор аялсан байна.

ХОЁР: НИЙСЛЭЛД  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭ

ЭРХЭЛЖ БУЙ ААНБ-ЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР,

СОЁЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

 

2.1.1. Нийслэлийн Налайх дүүргийн 6-р хороо буюу Горхи, Тэрэлжийн бүсийг нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн аялал жуулчлал болгон хөгжүүлэх ажлыг эхлүүлэв. 2014 оны 02-р сарын 21-ны өдөр  Налайх дүүргийн 6-р хорооны иргэд болон аялал жуулчлал эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга “Нийслэлд аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилт, хэрэгжүүлж буй арга хэмжээ, Налайх дүүргийн 6 дугаар хороог аялал жуулчлалын жишиг суурин болгон хөгжүүлэх боломж”-ийн талаар, Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Б.Батбаяр “Хамгаалалтын захиргаанаас тус бүс нутагт аялал жуулчлалын талаар төлөвлөж буй ажлын тухай”, НҮБ-ын Хөгжилийн хөтөлбөрийн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслийн ахлах мэргэжилтэн П.Сувд “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын менежмент, туршлага, анхаарах асуудлууд” сэдвээр 6-р хорооны иргэдэд тус тус мэдээлэл хийлээ. Уулзалтад Горхи-Тэрэлжийн Хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн Засаг даргын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Цогоо, мэргэжилтэн Назангүль, Налайх дүүргийн 6-р  хорооны Засаг дарга И.Энхбаатар, Налайх дүүргийн 6-р хорооны  иргэд, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид нийт 95 төлөөлөгч оролцлоо.  Уулзалтаас гарсан шийдвэр, санал хүсэлтийг  Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн ЗДТГ, Налайх дүүргийн 6-р хороо, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын цаашдын үйл ажиллагаанд тусгаж шийдвэрлүүлэх, хэрэгжүүлж ажиллахаар тохиролцсон. Хурлаас гарсан санал, шийдвэрийг ажил хэрэг болгох үүднээс Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа , 6-р хороонд аялал жуулчлал хөгжүүлэхэд зөвлөх үүрэг гүйцэтгэх  11 хүний бүрэлдэхүүнтэй “ Ажлын зөвлөл” байгуулав. Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулж байгаа  69 жуулчны бааз, амралтын газраас авсан  судалгаанаас үзэхэд нийт ажиллагчдын 33%-ийг орон нутгаас, үлдсэнийг нийслэлээс ирж ажиллуулдаг байна. Мөн хүнсний ногооны 87%-ийг нийлэл, хотоос хангадаг бөгөөд орон нутгаас хүнсний бүтээгдэхүүн авах боломжгүй байдаг. Иргэдийг ЖДҮ эрхлэх боломжоор хангах,  хоол хүнс болон ажиллах хүчийг орон нутгаас хангах зэрэг ажлыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байна. Үүний дагуу 2014 оны 05 дугаар сарын 22-23-ний өдрүүдэд Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи Тэрэлжийн бүс нутгийн иргэдийн дунд “Аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” сургалтыг нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төв, “Дэмжлэг хуримтлал” ТББ, Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын  Тохижилт, худалдаа, үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Сургалтаар аялал жуулчлалын гол бүс Горхи-Тэрэлжид үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, амралтын газрууд тэдгээрийн үйлчлүүлэгчид, аялагч, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хүнс, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг иргэд үйлдвэрлэж, нийлүүлэх боломж бүрдүүлэхэд нь арга зүйн зөвлөгөө өгч, ЖДҮ болон бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор сургалтад хамрагдсан 36 иргэнд нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээлд хамрагдах 30.000 төгрөгийн гэрчилгээг үнэ төлбөргүй олголоо. Ингэснээр нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих сангаас хэрэгцээт төслийн зээл авах мэдлэг, мэдээлэлтэй болсноор аялал жуулчлалын салбарыг дэмжсэн ЖДҮ өсч, бүс нутгийн иргэдэд эдийн засгийн өгөөжөө өгөх юм. Налайх дүүргийн 6 дугаар хороог “Аялал жуулчлалын жишиг суурин” болгох ажлыг идэвхжүүлэх зорилтот ажлын хүрээнд жуулчид, аялагчид, амрагчдын ая тухыг хангах, тус сууринд аялал жуулчлалын үйлчилгээг төлөвшүүлэх, хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хүлээн авах, хариу өгөх аялал, жуулчлалын мэдээллийн фэйсбүүк хуудсыг ажиллуулж аялал жуулчлалтай холбоотой мэдээ мэдээллээр хангаж ажиллан түүгээр дамжуулж иргэд, үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг хүлээн авч эхэллээ. Фэйсбүүк хуудас ажиллуулсан эхний долоо хоногт хандалтын тоо 135 хүрсэн нь хэрэгцээт мэдээллийг түргэн хүргэх боломж бүрдсэнийг харуулж байна.

2.1.2. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аюулгүй, амгалан Улаанбаатар” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Монголын зочид буудлуудын холбоо, “Эн Ар Ай” ХХК-ийн “Корпорейт зочид буудал “Конвэйшн центр” зочид буудалтай хамтран гамшиг, аюулт үзэгдэл, техникийн  ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургалтыг зохион байгуулж одны зэрэглэлтэй, томоохон 33 зочид буудлын удирдлагууд болон инженер техникийн 76 ажилтан хамрагдав. Нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай зочид буудлын барилга байгууламжийн аюулгүй дүрмийн бүрэн гүйцэтгэлийг хангуулах, гадаад, дотоодын иргэд, жуулчдын эрүүл аюулгүй орчинд амрах нөхцөл, учирч болзошгүй эрсдэл, гэмт хэргийг бууруулах, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэлтийг сайжруулж, ажилчдад гамшгийн нөхцөл байдал үүссэн үед бусдыг болон өөрийгөө авран хамгаалах ажилбарын дадлагажилт өгөх, хариуцлага, ур чадварыг нь дээшлүүлэхэд сургалтын агуулга, арга зүйг чиглүүлэв. “Корпорейт хотел энд Конвэйшн центр” зочид буудлын барилга, объектыг түшиглэн Онцгой байдал, гал түймрийн үед ажиллах горим, эрсдэл тохиолдсон үед аврах, хамгаалах, анхны тусламжийг хэрхэн үзүүлж болох зэрэг гамшгийн үеийн үзүүлэх сургуулийг Хан-уул дүүрэг, Чингэлтэй дүүргийн онцгой байдлын ангийн бие бүрэлдэхүүн, техник, Яаралтай тусламжийн төвийн эмч, ажилтнуудтай хамтран үзүүлэх сургуулийг хийлээ.

2.1.3. Аялал жуулчлалын улирал эхлэхтэй холбогдуулан нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй жуулчны бааз, зочид буудал, музейн ажилтан, хөтөч тайлбарлагчдын  мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төвтэй хамтран “Япон хэлний хөтчийн ур чадварыг сайжруулах” сургалтыг 2014 оны 04 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 25 хөтөч, тайлбарлагч, оюутнууд хамрагдав. Сургалтыг япон хэл дээр “Target consulting ХХК” –ийн багш Kishimoto Sayaka хөтлөн удирдаж Япон жуулчдын онцлог, тэднийг угтах, зочлох, хооллох үеийн тайлбар, үг хэллэг, анхаарах ёс заншлын тухай тайлбарт хичээлийг заав. Монгол үндэстний ахуйн соёл, зан харьцаа, уламжлалт ёс заншил, соёлын биет болон биет бус өвийн тухай танин мэдэхүйн хичээлийг тусгай хөтөлбөрийн дагуу зааж, хөтөч тайлбарлагчдад гэрчилгээ олгов. Мөн Монголын Аяллын хөтөч тайлбарлагчдын холбоотой хамтран “Аяллын хөтөч тайлбарлагчийн мэргэжлийн ур чадвар олгох” 154 цагийн ээлжит цуврал сургалтыг 2014 оны 03 дугаар сараас эхлэн 150 гаруй суралцагчдыг хамруулан гэрчилгээ олгон, шинэ ажлын байранд бэлтгэлээ.

2.1.4. Нийслэл хотын зочид буудал, дэн буудлуудын үйлчилгээний чанар, ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор 2014 оны 06 дугаар сарын 10,12,13-ны өдрүүдэд зочид буудал, дэн буудлын захирал, менежер, ажилтнуудад сургалт зохион байгууллаа. Үзүүлэх хичээлийн сургалтаар өглөөний хоолны иж бүрдэл, зочны өрөөний ор засалт, нийтийн талбайн цэвэрлэгээ, зочныг бүртгэх, мэдээлэл өгөх, зочны хувцас угаалга индүүдлэг, өдрийн хоолоор зочинд үйлчлэх, ширээ засах дадлага, арга зүйн зөвлөгөө өгөв. Танхимын сургалтаар зочид, дэн буудлуудын стандартын талаарх ойлголт, үйлчилгээний ажилтны харилцаа, ёс зүйн хандлага, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  талаар мэргэжлийн байгууллагуудын холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ. Нийслэлийн аялал жуулчлалын газрын даргын санаачлагаар нийслэлийн төвийн хэсгээр ажилладаг хэв журам, олон нийтийн цагдаа нарыг Цагдаагийн ерөнхий газрын сургалт, дадлагын төвөөс зохион байгуулж буй англи хэлний сургалтад 5 цагдааг хамруулаад байна.

                 2.1.5. Монгол орны түүх соёлыг сурталчлах түүнийг түгээн дэлгэрүүлэх үүднээс тур оператор компанийн мэргэжлийн хөтөч тайлбарлагч нарт зориулан “Музейд тайлбар хийх ур чадвар” сэдэвт сургалтыг 2014 оны 03 дугаар сарын 29-31-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 20 гаруй аялал жуулчлалын компанийн  23 хөтөч тайлбарлагч хамрагдсан. Сургалтаар “Улаанбаатар хотын музей үзвэрийн газрууд нь хотын аяллын чухал бүтээгдэхүүн болох нь”, “Аялал жуулчлалд музейн гүйцэтгэх үүрэг”, “Музейн тайлбар хийх ур чадвар” сэдвээр “Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийн захирал Ч.Буянбадрах хичээлийг зааж УБ хотод байрлах Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монголын Үндэсний музей, Монгол Цэргийн музей, Улаанбаатар хотын музей, Богд хааны ордон музей болон Чойжин ламын сүм музейгээр аялан музей тус бүрийн онцлог брэнд үзмэр, танхим хийгээд барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалттай танилцсан.

2.1.6. Соёл Спорт Аялал Жуулчлалын сайдын тушаалаар зочид буудал, жуулчны баазад “од” зэрэглэл тогтоох улсын комиссыг шинэчлэн байгуулсан бөгөөд энэхүү комисст НАЖГ-ын төлөөлөгч гишүүнээр оролцож, 2013, 2014 онуудад “од” зэрэглэл тогтоолгох, шалгуур, стандартыг хангасан 20 ААН-д үнэлгээ өгөв. Дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох комисс 20 ААН-ээс 16 зочид буудалд “Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага” MNS 5927:2008 стандартын дагуу үнэлгээ өгсөн. Эдгээрээс  “Кемпински хаан палас” зочид буудал – “5” од, “Корпорейт хотел” зочид буудал – “4”од, “Парк” зочид буудал – “4” од, “Нью вэст” зочид буудал – “3” од, “Эрдэнэт инн” зочид буудал – “3” од, “Нарны өртөө” зочид буудал – “3” одны зэрэглэл авлаа.

2.2 Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих чиглэлээр:

                 2.2.1 ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэдэнд туслах, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага, иргэдийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, аялал жуулчлалын салбараас ашиг олох боломжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, дизайн, хаяг, шошго, тайлбар, сав баглаа боодлыг жуулчдын хэрэгцээнд нийцүүлэх, гар урчууд, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн ЖДҮ-ийг  дэмжих төвтэй хамтран “Гар урлал ба борлуулалтын менежмент” сургалтыг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж гар урлал бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 27 иргэн хамрагдлаа. Сургалтаар бэлэг дурсгалын зүйлсийн өнгө үзэмж, загвар, чанар, төрлийг олшруулах, эрэлт хэрэгцээг хангахуйц гар урлалын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, борлуулалтын шинэ менежментийг нэвтрүүлэх талаар мэргэжлийн байгууллагаас хүмүүс оролцон арга зүйн зөвлөгөө өглөө.

2.2.2. Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийн дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ эрхэлж буй ААНБ-уудад шаардлагатай байгаа мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох зэрэг зорилго, зорилтыг хэрэгжүүлэхээр 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2014” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулав. Аялал жуулчлалын чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтэн, ажилтнуудын эрэлт хэрэгцээ, ур чадвар, аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдалд үнэлгээ хийх, цаашдын чиг хандлагыг тодорхойлж болохуйц ажил болсныг  яармагт хамтран оролцсон Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн ажилтан, эрдэмтэн судлаачид, байгууллагууд өндрөөр үнэлэн цаашид шат дараатайгаар  уг ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ. Тус яармагт Жэнко тур бюро, Сайхан халиун ХХК, Цолмон трэвел, Луноба, Дисковер Монголия трэвел, Чингисийн хүрээ АЖЦ, Ашихай ХХК зэрэг аялал жуулчлалын тур оператор, жуулчны бааз, зочид буудал бүхий 23 ААН оролцон, 580 гаруй оюутан залуучууд, ажил хайгч иргэдээс судалгаа авч ажил хайгч иргэдийг шууд ажлын байранд зуучлан 150 гаруй ажлын байр эзэнтэй болов.

2.3. Аялал жуулчлалын мэргэшүүлэх сургалт, судалгаа, сурталчилгааны чиглэлээр

2.3.1. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын зочид буудлуудын холбоо хамтран “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын үйлчилгээний технологи, стандарт” сургалтыг 2 дахь жилдээ нийслэлийн Налайх дүүргийн 6-р хороо буюу Горхи-Тэрэлжийн бүс нутагт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдэд зохион байгууллаа. Бизнес эрхлэгчдийн хүсэлтээр ажлын ачаалал нь харьцангуй бага байдаг үед сургалтыг хийж “Тусгай хамгаалалттай газар нутагт эко аялал жуулчлалын зориулалттай байр сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013”, аялал жуулчлалын байгууллагуудын тогтвортой хөгжил, бизнесийн төлөв, үйлчилгээний чанар, үйлчилгээний ажилтны харилцаа, ёс зүй, эмнэлгийн анхан шатны тусламж, галын аюулгүй байдал, гэнэтийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, зочинд үйлчлэх үйлчилгээний технологи, өглөөний хоолны иж бүрдэл, төрөл, ширээ засалт, ор засалт зэрэг чиглэлээр практик дадлага явуулав.

2.3.2.  Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтран “Зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний мэргэшүүлэх сургалт”-ыг  2014 оны 11 дүгээр сарын 07-17-ны өдрүүдэд зохион байгуулж Баянгол дүүргийн ААН-үүдээс үйлчлэгч, угаалгын ажилтны сургалтад 10, зөөгч, тогоочийн сургалтад 5 хүн хамрагдав. Тус сургалтыг гурван одтой “Эдельвайс” зочид буудалд Недерланд улсын экспертүүдийн боловсруулсан хөтөлбөрөөр явуулав.

2.3.3. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын хөтөч-тайлбарлагчдын холбоо хамтран орос хэлтэй хөтөч, тайлбарлагчдыг мэргэшүүлэх сургалтыг 2014 оны 11-р сарын 17-30-ны өдрүүдэд зохион байгуулав. 20 гаруй хөтөч-тайлбарлагчдын орос хэлний түвшинг тодорхойлж, тэнцсэн 10 хүнийг сургалтад хамруулав.

2.3.4.  Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтран зохион байгуулж байгаа “Зочид буудал, зоогийн газар, зочлох үйлчилгээний мэргэшүүлэх сургалт”-нд Чингэлтэй дүүргийн ААН-үүдийг хамрууллаа. 12-р сарын 08-12 өдрүүдэд зочин хүлээн авагчийн сургалтад 10 хүн, 12-р сарын 15-20-ны өдрийн үйлчлэгч, угаалгын ажилтны сургалтад 5 хүн хамрагдав. Тус сургалтыггурван одтой “Эдельвайс” зочид буудлыг түшиглэн Недерланд улсын экспертүүдийн боловсруулсан хөтөлбөрөөр буюу дадлага, онол хослуулан зохион байгуулав.

ГУРАВ. ГАДААД ХАМТЫН ХАРИЛЦААГ

ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

3.1.1. Турк, Монгол улсын дипломат харилцаа тогтоосоны 45 жилийн ойн арга хэмжээг  тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Турк улсаас Монгол улсад суугаа өргөмжит консул ноён Мурат КАРАГОЗ, НАЖГ-ын удирдлага ажил хэргийн уулзалт зохион байгуулан хоёр орны соёлыг харилцан түгээх, агаарын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх зэргээр санал солилцов.  2014 оны 06 дугаар сарын 22-ний өдөр “Турк хоолны өдөр”-ийг Чингис хааны талбайд зохиож, Турк- Монголын соёл, өнө эртний түүхийг олон нийтэд харуулсан урлагийн тоглолт, Турк улсын  Pop, Folk хамтлагийн тоглолтыг зохион байгуулж Турк-Монгол орны сурталчилгааны өдөрлөг явуулж ах дүүгийн харилцааг улам өргөжүүлэх үүд хаалгыг нээлээ.

                 3.1.2. ОХУ-ын харилцаат хотуудтай холбоо тогтоох, боломжит үзэсгэлэн яармагийг зохион байгуулах үүднээс ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын захиргаа, ОХУ-ын Зочлох үйлчилгээний салбарын Нэгдсэн холбооны урилгаар 2014 оны 06 дугаар сарын 02-09-ний өдрүүдэд “Хорека ба Аялал жуулчлал” сэдвээр “Байкал-Хоспиталити” олон улсын 3 дах удаагийн чуулган Улаан-Үд хотод зохион байгуулагдлаа. Тус чуулганд Улаанбаатар хотыг төлөөлж, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, хувийн хэвшлийг төлөөлж Монголын Зочид буудлуудын холбооны тэргүүн С.Мөнхбат, Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн тэргүүн Д.Гансүх, Монголын Тогооч нарын нэгдсэн холбооны тэргүүн Ж.Октябр тэргүүтэй албаны төлөөлөгчид оролцлоо.

3.1.3. НАЖГ, Манжуур хотын Аялал жуулчлалын газар хамтын ажлын хүрээнд Улаанбаатар хотод БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын Аялал жуулчлалын газрын орлогч дарга ноён Хуан Го Цин-ээр ахлуулсан 16 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаанбаатар хотод 06-р сарын 16-20-ны өдрүүдэд хоёр хотын аялал жуулчлалын ажил хэргийн уулзалт, бизнес форумыг амжилттай зохион байгуулав. Дээрх бизнес форумыг зохион байгуулсанаар шууд нислэг бүхий хоёр хот, бүс нутгийн жуулчны урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах, БНХАУ-аас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, жуулчлалын виз мэдүүлэхэд тулгарах бэрхшээлийг арилгах, харьяа яамдад хандан консулын газар нээх, төлөөлөгч томилуулах ажлуудыг холбож өгөх зэрэг ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтанд монгол талаас нийт зэрэглэлтэй болон зэрэглэлгүй 47 зочид буудал, 25  тур оператор хүрэлцэн ирж оролцлоо.

3.1.4. Турк улсаас Монгол улсад суугаа өргөмжит консул ноён Мурат КАРАГОЗ, НАЖГ-ын удирдлага ажил хэргийн уулзалт зохион байгуулан хоёр орны соёлыг харилцан түгээх, агаарын тээврийн урсгалыг нэмэгдүүлэх зэргээр санал солилцов. 2014 оны 6 дугаар сарын 22-ний өдөр “Турк хоолны өдөр”-ийг Чингис хааны талбайд зохиож, Монгол ард иргэдэд сурталчилан мэргэжлийн баг хоолны амталгаа хийх, Турк- Монгол соёл, өнө эртний түүхийг олон нийтэд харуулсан урлагийн тоглолт, Турк улсаас нэртэй Pop, Folk хамтлагийн тоглолт зохион байгуулах, Турк-Монгол орны сурталчилгааны өдөрлөг явуулж ах дүүгийн харилцааг улам өргөжүүлэх үүд хаалгыг нээлээ.  “AYAD” олон улсын байгууллагын Монгол дах төлөөлөгчийн газартай холбоо тогтоон сайн дурын ажилтаны ирэх хугацааг тодруулж, 2014 оны 09-р сард ирэх сайн дурын ажилтныг хүлээн авахын тулд 06-р сард ахин аппликейшн дээрх олон улсын байгууллагын цахим хуудсанд байршуулахаар Улаанбаатар дахь төлөөлөгчийн газарт  хүсэлтээ өгөөд байна.

3.1.5. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол улсад хийсэн айлчлалын хүрээнд “Иргэд харилцан зорчих нөхцлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Ингэснээр хоёр орны иргэд 30 хоногийн дотор харилцан визгүй зорчих боломжтой болсон. Тус газрын зүгээс 2014 оны 5-р сард  “Оросын Холбооны Улсын аялал жуулчлалын зах зээлийн өнөөгийн байдал болон ОХУ-ын жуулчдад визийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх боломж, шаардлага”  судалгааны тайланг боловсруулан Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн юм. Европын Аялал жуулчлалын комиссын тооцоолсноор 2017 он хүртэл ОХУ-ын гадагш жуулчлагсдын тоо дунджаар 7,5%-ийн өсөлттэй байгаа бөгөөд олон зорих газрын хувьд ОХУ нь аялал жуулчлалын тэргүүлэх зах зээл болоод байна.  “Найрсаг УБ” хөтөлбөрийн хүрээнд ОХУ-аас хүлээн авах жуулчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр цөөнгүй ажлууд тусгагдсан.

3.1.6. Тайвань улсын “Олон Улсын Залуу Элч” хөтөлбөрийн хүрээнд 2014 оны 09 дүгээр сарын 18–ны өдөр 20 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авч мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцууллаа. “Олон улсын залуу элч” солилцооны хөтөлбөр нь 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Тайваний их, дээд сургуулиудаас сонгогдсон шилдэг 128 залуус 8 баг болон хуваагдаж Африк, Ази, Европ, Өмнөд Америк, Хойд Америк, Номхон далайн, Карибын тэнгисийн болон Ойрхи Дорнодын бүсийн 32 орны 36 хотуудаар аялан, тухайн орныхоо ахуй соёлтой танилцаж, мөн өөрийн соёлын онцлогийг сурталчлан таниулдаг уламжлалтай.

3.1.7. БНХАУ-ын Манжуур хотод Улаанбаатар-Манжуур хотуудын аялал жуулчлалын уулзалт 2014 оны 10 сарын 17-20-ны өдрүүдэд боллоо. Энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Монгол-БНХАУ-ын аялал жуулчлалын форум”-ын үргэлжлэл болсон энэ удаагийн уулзалтаар БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллагуудад Улаанбаатар хотын үзмэр, бүтээгдэхүүнийг танилцууллаа. Манжуур нь ОХУ-тай хиллэдэг хуурай газрын хамгийн том боомт, дэд бүтцийн зангилаа төдийгүй сүүлийн жилүүдэд БНХАУ-ын засаг захиргаанаас амралт, аялал жуулчлалын онцгой бүс болгон хөгжүүлж буй хот юм. Тус хотод жилд 4,6 сая жуулчин ирж, аялал жуулчлалаас 6,9 тэрбум юанийн орлого олдог байна. 2013 оны 10-р сараас “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Чойбалсан-Манжуурын чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэх болсноор хоёр бүс нутгийн хооронд иргэд зорчих нөхцөл бүрдсэн бол ОХУ-ын иргэд манай улсад 11-р сараас эхлэн визгүй жуулчлах болсонтой холбогдуулан ОХУ-Манжуур-Улаанбаатар-ОХУ гэсэн хил дамнасан аяллыг зохион байгуулах боломж бий болж байгаа юм.

3.1.8. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/979 дүгээр захирамжийн дагуу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан “Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын уулзалт”-д нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд оролцов. Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын аялал жуулчлалын уулзалтад 2014 оноос эхлэн Улаанбаатар хот, ОХУ-ын Өвөрбайгалын хязгаар нэмэгдэв. Уг хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

– 2015 онд Хөх хот-Улаанбаатар-Улаан-Үд-Эрхүү-Улаанбаатар- Хөх хот чиглэлийн хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг нээх, Манжуур – Чита – Улаан-Үд – Эрхүү – Улаанбаатар – Архашаат чиглэлд автомашины аяллыг явуулж эхлэх,

– 2015 онд БНХАУ-ын талаас “Талын од” нэртэй Хөх хот-Улаанбаатар-Чита чиглэлийн тусгай аяллын галт тэргийг үргэлжлүүлэн явуулах, ОХУ-ын талаас тусгай аяллын зорчигчдод визийн хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх,

– ӨМӨЗО, ОХУ-ын Өвөрбайгалын хязгаарын орон нутгийн залуучуудын аяллыг Улаанбаатар хүртэл өргөжүүлэн явуулах,

– БНХАУ, Монгол хоёр улсын 2005 онд байгуулсан “БНХАУ-ын жуулчдыг бүлгээр аялахыг хөнгөвчлөн дэмжих тухай” хэлэлцээрийн дагуу 2015 оны аялал жуулчлалын жилд БНХАУ-ын бүлэг жуулчдыг визийн хялбарчилсан нөхцөлөөр Монгол улсад аялуулах явдлыг эхлүүлэх,

– БНХАУ-ын ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын төлөөлөгчдийг 2015 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод аялуулж, хоёр талын гадаад сурталчилгааг идэвхжүүлэх,

– 2015 онд гурван талын санаачлагаар явагдаж байгаа “Цайны зам” аяллын маршрутыг үргэлжлүүлэх, хамтарсан сурталчилгаа явуулах зэрэг болно.

3.1.9. Монгол улс ХБНГУ-ын Берлин хотод зохиогдох “ITB Berlin 2015” үзэсгэлэнд түнш орноор оролцохтой холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар Улаанбаатар хотын жуулчны үйлчилгээний байгууллагуудыг нэгдсэн байдлаар сурталчлах танилцуулга бэлтгэж байна. Тус үзэсгэлэнд оролцох талбайн төлбөрийг Засгийн газраас, талбайн төвд байрлах Улаанбаатар хотын хэсгийн тохижилтын зардлыг нийслэл хотын захиргаанаас хариуцах бөгөөд Улаанбаатар хотыг анх удаа жуулчдын зорих газар хэлбэрээр олон улсад сурталчилж, бизнес эрхлэгчдээ дэмжиж байна. Энэхүү ажилтай холбогдуулан аялал жуулчлалын байгууллагуудтай хийх уулзалтыг 11-р сарын18-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

3.1.20. Азийн хотуудын нөөцийн цогц менежмент, хот байгуулалтын “Nexus” төслийн дөрөвдэх удаагийн олон улсын бага хурал Улаанбаатар хотод 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Хуралд оролцсон 100 гаруй гадаадын төлөөлөгчдийг угтах, үдэх, хот дотор болон хотын орчимд аялуулах, танилцуулах ажлыг хариуцан ажиллав.

3.1.21. Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлагаас зохион байгуулж байгаа “Үндэсний өв болон соёлын нөөцөд тулгуурласан эко аялал жуулчлал” сэдэвт тэтгэлэгт сургалтад 1 албан хаагч Япон улсад хамрагдав.

3.1.22. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод 2014 оны 12-р сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын уулзалт, өвлийн аялал жуулчлалын арга хэмжээ”-нд нийслэлийн Аялал жуулчлалын газрыг төлөөлж Жуулчны аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн М.Баасандорж оролцов.

 

ДӨРӨВ.  ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ, АЖИЛЛАХ НӨХЦӨЛ, НИЙГМИЙН АСУУДЛЫН ТАЛААР

 

4.1. Боловсон хүчний мэдлэг чадварыг дээшлүүлэх талаар

4.1.1. Боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлж, хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх зорилгоор  байгууллага дотроо 72 ажилтан, байгууллагын гадна талд НЗДТГ, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, Үндэсний Статистикийн хороо, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Архивын газар, нийслэлийн Мэдээлэл, технологийн газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын үндэсний төв, Олимпийн хороо зэрэг байгууллагуудаас зохион байгуулсан сургалт семинарт давхардсан тоогоор 28 хүн хамрагдав. Нийслэлийн Архивын газраас тус газарт явуулсан үзлэг шалгалт, улсын байцаагчийн дүгнэлт саналын дагуу НАЖГ-ын архив, албан хэрэг хөтлөлтийг сайжруулах талаар авах арга хэмжээний жилийн төлөвлөгөө гарган биелэлтийг ханган ажиллалаа. 2014 оны Сургалтын төлөвлөгөөний дагуу газрын ажилтнуудад Монгол хэл бичгийн зөв бичгийн дүрэм, найруулга зүй, Зочид буудлын захиалга өрөөний удирдлагын онлайн систем, 5S-ын зарчим, Цагийн менежмент, Албан хэрэг хөтлөлт, архивын чиглэлээр сургалт зохион байгуулж, төрийн албан хаагч ёс зүй, авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг сурталчилж, сургалт, мэдээлэл хийсэн. НАЖГ-ын Ёс зүйн хорооноос төрийн захиргааны шинэ залуу албан хаагчиддаа Төрийн албан хаагчдын эрмэлзэх есөн зүйл, Ёс зүйн дүрмийг танилцуулан, байгууллагын болон төрийн албаны холбогдох хууль, дүрэм, журмуудыг танилцуулав. Talk Talk English англи хэлний сургалтын төвтэй байгуулсан гэрээний дагуу тогтоосон түвшингээр ажилтнуудын сургалтын хуваарийг хийж 15 ажилтан, Үндэсний Статистикийн хорооны сургалтад 1 ажилтан, Худалдан авах ажиллагааны чиглэлээр 2 ажилтан, CBI Голландын засгийн газрын агентлагаас зохион байгууллсан цахим хуудас хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр 1 ажилтан, Япон улсад Япон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулсан эко аялал жуулчлал сэдвээр сургалтад 1 ажилтан тустус хамрагдаж гэрчилгээ авлаа. Гадаадад зохион байгуулагч талын зардлаар БНХАУ-д соёлын аялал жуулчлалын чиглэлээр туршлага судлахаар 2 ажилтан, ОХУ-ын Улан-Үүд хотод аялал жуулчлалын үзэсгэлэнд 1 ажилтан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод Хөгжил инноваци, хамтын ажиллагаа үзэсгэлэн, Орос, Хятад 3 улсын уулзалтад 1 ажилтан,  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотод 14 ажилтан аялал жуулчлалын уулзалтад оролцож, туршлага судлан,  нийт давхардсан тоогоор 21 ажилтан гадаадад туршлага судалж, сургалтад  хамрагдлаа.

4.2 ТАХ-ын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах талаар

4.2.1. Ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах зорилгоор Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу 250 төгрөгийн тэтгэмж 1  ажилтанд, 9 ажилтанд 544.000 төгрөгийн шагнал зарцуулсан байна. Ажилтнуудыг бүх нийтийн арга хэмжээ Өвлийн олим-2014 цасны баярт 17 ажилтан, ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд ажилчдын 17 хүүхэд, нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн шавь тавьсан газар тойрон аялалд 2 ажилтан, УБ-Ширээт цагаан нуур тойрон аялалд 1 ажилтан, Горхи-Тэрэлжийн бүст судалгаа хийх ажилд 14 ажилтан, Багануурын бүс орчимд аялал жуулчлалын нөөц тогтоох судалгааны ажилд 9 ажилтанг тус тус хамруулж 3.110.500 төгрөг зарцуулав. Мөн ажилтнуудын үр дүнгийн гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэн 1.588.000 төгрөгийн нэмэгдэл урамшуулал олгосон. 1 ажилтан төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт медалиар, 1 ажилтан Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын жуух бичгээр, 4 ажилтан МЗХ-ны шагналаар тус тус шагнагдлаа. Хамтран ажилладаг байгууллагаас ССАЖ-ын Тэргүүний ажилтан цол тэмдгээр 2, Жуух бичгээр 1, нийслэлийн Хүндэт тэмдгээр 1, тус газрын Өргөмжлөлөөр 2 хүнийг нийт 6 хүнийг шагналд хамруулав.  Ажилтнуудын 2014 оны ээлжийн амралтын хуваарийг газрын даргын тушаалаар баталж, хуваарийн дагуу амралтыг биеэр эдлүүлсэн. МУ-ын Засгийн газрын ЗГ-ын 147 дугаар тогтоолын дагуу Төсвийн хэмнэлтийн төлөвлөгөө гарган хэрэгжилтийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/120 дугаар захирамжийг үндэслэн 4 ажилтанд зэрэг дэвийн нэмэгдэл шинээр олгож, 4 ажилтны зэрэг дэвийн нэмэгдлийг шинэчлэн тогтоож, 3 ажилтанд ур чадварын нэмэгдэл олгов. ЗГ-ын 2014 оны 332 дугаар тогтоолын дагуу тус газрын ажилтнуудын цалинг шинэчлэн тогтоон олгож байна. Мөн байгууллагын ил тод байдлыг хангах ажлын төлөвлөгөө, авлигын эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, архив, албан хэрэг хөтлөлтийг сайжруулах ажлын жилийн төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

4.3 Дотоод ажил үйлчилгээний талаар

4.3.1. Байгууллагын шуурхай зөвлөлгөөнийг 22 удаа хийж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг улирлаар дүгнэн, дутуу гүйцэтгэлтэй байгаа ажлуудын жагсаалт гаргаж, холбогдох ажилтнаар гүйцэтгэлийг хангуулах арга хэмжээ авч ажиллалаа.

4.3.2. Тус газарт дээд газраас ирсэн бичиг 110, үүнээс хариутай бичиг 96, бусад газраас ирсэн бичиг 574, үүнээс хариутай бичиг 500, нийт 684 бичиг хүлээн авч, удирдлагад танилцуулан бүртгэн, хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн, тухай бүр цаг хугацаанд нь гүйцэтгэлийг хангуулж ажилласан.

4.3.3. Архив, бичиг хэргийн стандартын баримтлан байнга хадгалах, түр хадгалах, 70 жил хадгалах, тусгай төрлийн баримт, байгууллагад байнга хадгалах баримт гэсэн ангиллаар архивт нөхөн бүрдүүлэлт хийв.

 

ЗУРГАА. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ

ЧИГЛЭЛЭЭР

6.1. Аялал жуулчлалын гадаад маркетинг, хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны ажлын цар хүрээг өргөтгөхөөр “МОНЦАМЭ” агентлагтай хамтран ажиллах гэрээг байгуулж,  энэ асуудлаар  “ММ” агентлаг,  “UBS”, “MN25”, “TV5”, “NBS”, “TV9”, “UBS”, “OLLOO”, “TV8”, “ETV”, “SBN”, “TM, “ZA”,”MNС”, “C1”, “Шинэ дэлхий”, “Айст”, “Ийгл”, TV10  телевиз, “Монголын радио”, “МОНЦАМЭ”, shuud.mn, news.mn, montsame.mn, mnb.mn, info.mn, mminfo.mn, Ulaanbaatar.mn, economy.mn, olloo.mn зэрэг сайт, “Ардчилал”,“Нийслэл таймс”, “Монголын мэдээ”, ”Өнөөдөр” зэрэг өдөр тутмын үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй уулзалт ярилцлага хийсэн.  “Asia’s next hUB” маркетингийн компанит ажлаар Улаанбаатар хоттой танилцах танин мэдэхүйн аялалуудыг багтаасан А5-н хэмжээтэй нийт 28 нүүр бүхий  хэрэгцээт мэдээлэл, аялалын маршрутыг бүрэн багтаасан брошюрын эх загварыг гаргаж,  МОНЦАМЭ агентлагтай хамтран ажиллах гэрээний дагуу тус брошюрын англи, орос, хятад, япон, солонгос зэрэг таван хэлний орчуулгын ажлыг хийж дуусгав.

6.2. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, гадаадын жуулчин, нутгийн иргэдийн оролцоо, аялах жуулчлах эрэлт хэрэгцээг идэвхжүүлэхээр Нийтийн эзэмшлийн гудамж талбайн орчинд мэдээ, сурталчилгааг шуурхай  хүргэх 40 самбарын эскиз, зураглалыг шинэчлэн,  үзвэр, үйчилгээ, мэдээ, мэдээллийн боловсруулалт, жагсаалтыг гаргаж, англи хэл дээр хөрвүүлэн бэлтгэлээ.

6.3. Улаанбаатар хотын тухай гадаад эерэг сурталчилгааг өргөжүүлэх, зорих газрын менежментийн бодлого, маркетингийн стратегийг хэрэгжүүлэх ажлыг идэвхжүүлэхээр: Интернет, олон нийтийн сүлжээ, мэдээллийн технологийн ололтыг түшиглэн маркетинг сурталчилгааг тогтмол хийж хэвшүүлээд байна. Тухайлбал: Social site болох facebook, twitter-г ашиглан тус газраас зохион байгуулсан арга хэмжээ, хийж гүйцэтгэсэн ажлуудын мэдээ, мэдээллийг цаг тухайд нь  нийтэлсэн. Өнөөдрийн байдлаар НАЖГ-ын facebook page 1914 like-тандалт танилцуулга хийгджээ.

6.4. Энэ оны 5,7,9,11 саруудад хэвлэгдэн гарах  “Mongolia+Ulaanbaatar аялал жуулчлалын газрын зургийн эхийг бэлтгэж, нэмэлт материал, жуулчны үйлчилгээний байгууллагуудын мэдээллийг цуглуулан нэгтгэлийг бэлдэж байна. Мөн “Эдлайн” ХХК-аас эрхлэн гаргадаг англи, япон хэл дээрх “Ворлд волкер” сэтгүүл нь 5,7 дугаар сард хэвлэгдэн гарах тул уг сэтгүүлд байршуулах мэдээ, мэдээллийн эхийг  бэлтгэв.

6.5. 2014 оны 1-р сарын 16-нд “ASSA Медиа Групп”-тэй  Нийслэл хотод аялал жуулчлалын чиглэлээр хийгдэж буй ажил, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар “Агаарын анд-ASSA”сэтгүүлийн 2014 оны дугааруудад арилжааны бус агуулгатай ярилцлага, нийтлэл, мэдээлэл байрлуулаар хамтран ажиллах гэрээ байгуулсан. “Агаарын анд-ASSA”сэтгүүлийн 2014 оны эхний дугаарт Аялал жуулчлалын газраас 2 нүүр мэдээллийг бэлтгэн гаргасан. Сурталчигаа, танилцуулагад зориулан Нийслэлийн Засаг даргын А/192 тоот захирамжаар  6 659 500 /Зургаан сая зургаан зуун тавин есөн сая таван зуун/ төгрөгийн төсөвийг  батлуулав. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотын танилцуулга хэвлэл нийт 1500 ширхэг, “Найрсаг- Улаанбаатар “дууны цуглуулга бүхий CD 250 ширхэг, төслүүдийн танилцуулга тус бүр 300 ширхэг, Улааанбаатар хотын өвлийн аялал жуулчлалын богино хэмжээний 1 минутын кино, төслүүдийн танилцуулга кино, 92*57 хэмжээтэй жуулчны аюулгүй байдлын санамж 300 ширхэгийг бэлтгэн сурталчилгаанд ашиглаж байна.

6.6. НАЖГ-аас зохион байгуулсан “Гар урлал ба борлуулалтын менежмент”, “Гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зочид буудлын үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан хамтарсан үзүүлэх сургалт”, “Аж ахуй эрхлэх ур чадварыг дээшлүүлэх”  сургалт, Монголын үндэсний их сургуультай хамтран Гандантэгчинлэн хийдийн хог цэвэрлэгээ, тохижилтын ажлын тухай мэдээ мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд түгээлээ. Тухайлбал, “UBS”, “TV2”, “Айст”, “Ийгл”, “Монголын радио”, “МОНЦАМЭ”, shuud.mn, news.mn, montsame.mn, mnb.mn, info.mn, Ulaanbaatar.mn, olloo.mn зэрэг сайт, “Ардчилал”,“Нийслэл таймс”, “Монголын мэдээ”,”Өнөөдөр” зэрэг өдөр тутмын сонинд дээрхи мэдээллийг түгээж, МҮОНРадиогийн өдрийн  шуурхай  мэдээгээр жуулчны улирал эхлэхтэй холбогдуулан зарим асуудлаар НАЖГ-аас шууд ярилцлага өглөө

6.7. “Модерн Номадс” ресторанаас 10,000%-иар хэвлэгдэн үнэгүй тараагддаг “That’s UB” сэтгүүлд НАЖГ-ын Жуулчны мэдээлэл сурталчилгааны төв, Төмөр замын төв буудал, Сөүлийн гудамж дахь жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийн мэдээлэл, гадаад дотоодын жуулчдад зориулсан Улаанбаатар хотын мэдээлэл бүхий андройд, iOS үйлдлийн системд зориулагдсан гар утасны аппликейшны мэдээлэл, 2014 оны 6-12 дугаар сард зохион байгуулах арга хэмжээний мэдээллийг нийтлэхээр болов.

6.8. Монгол, ОХУ-ын жуулчид харилцан визгүй зорчих болсонтой холбогдуулан 2014 оны 11-р сарын 14-нөөс эхлэн орос хэлтэй жуулчдад зориулсан цахим хуудас, аяллын хөтөлбөр бүхий товхимол, үйлчилгээний ажилтнуудад зориулсан орос-монгол ярианы дэвтэр гаргаж, орос хэлтэй хөтчүүдийг тусгай хөтөлбөрөөр бэлтгэх ажлуудыг эхлээд байна. Мөн ОХУ-ын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулсан танилцах аяллыг 2015 оны 3-р сард, Улаанбаатар хотын онцлогийг харуулсан цуврал нэвтрүүлгийг Айст Монголиа телевизтэй хамтран бэлтгэж ОХУ-ын Эрхүү, Улаан-Үд, Читийн телевизүүдээр 12-р сараас эхлэн цацах юм.

 

 

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

ГАЗРЫН ДАРГА                                            Э.БАТТУЛГА

 

 

 

ОГНОО…………………………………

 

ТАЙЛАН ГАРГАСАН:

ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН

МЭРГЭЖИЛТЭН                                          Б.АМАРЗАЯА

 

 

ОГНОО………………………………