НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧИЙН 2014 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН БИЕЛЭЛТ
2015 оны 01 дүгээр сарын 03 /Нийслэлийн Аялал жуулчлалын газар/
№ | НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрийн заалтын нэр | Хэрэгжилтийн явц | Хувь |
3.4. Аялал жуулчлалын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр:
|
|||
3.4.1. | Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээний
нэр төрлийг олшруулахад орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлнэ. |
Аялал жуулчлалын байгууллага болон эрдэмтдийг оролцуулсан өнөөгийн аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудлуудын талаархи хэлэлцүүлэг зохион байгуулна.
Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд “Найрсаг Улаанбаатар” аялал жуулчлал, соёл урлаг, спорт, зочлох үйлчилгээний салбарын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Соёл, спорт аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл болон төр, хувийн хэвшлийн 650 гаруй төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөөний үеэр “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тулгуурлан боловсруулсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг танилцуулж, салбарынхны санал, шүүмжлэлийг хүлээн авах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Зөвлөгөөнд оролцогч 30 хүнээс бичгээр 52 асуулга, хотын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр 148 санал ирснийг үйл ажиллагаандаа тусган, асуулгын хариуг цахимаар хүргүүлэн ажиллаж байна. “Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөний нээлтийн ажиллагааг “ММ” агентлаг, “UBS”, “MN25”, “TV5”, “TV9”, “OLLOO”, “TV8”, “ETV”, ”MNС”, “C1”, “Айст”, “Ийгл”, “TV2” телевизүүд, “Монголын радио”, “МОНЦАМЭ” агентлаг сурвалжиллаа. Мөн зөвлөгөөний талаарх мэдээ мэдээлэл Ulaanbaatar.mn, shuud.mn, news.mn, montsame.mn, mnb.mn, info.mn, mminfo.mn, economy.mn, olloo.mn зэрэг сайт, “Ардчилал”, “Нийслэл таймс”, “Монголын мэдээ”, ”Өнөөдөр” зэрэг өдөр тутмын сонинд нийтлэгдлээ. Жуулчдад үйлчлэх мэдээллийн төвийн байрны асуудлыг шийдвэрлүүлж тохижуулна. Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санхүүжилтээр 2014 оны 7-р сараас эхлэн Улаанбаатар төмөр замын төв буудалд нийслэлийн Аялал жуулчлалын газрын Жуулчны мэдээллийн төвийг шинээр байгуулан ажиллуулж эхлэв. 2014 оны жилийн эцсийн байдлаар 2000 гаруй жуулчин хандан мэдээлэл, туслалцаа авсан байна. Жуулчны мэдээллийн төвөөс аялал жуулчлалын байгууллагууд, аяллууд, аяллын маршрутууд, зохиогдож буй арга хэмжээ, үзвэр үйлчилгээний хуваарь үнэ, тариф, гэх мэт бүхий л мэдээллийг түргэн шуурхай авах боломжтой. Мөн тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын танилцуулга, видео материалыг байрлуулсан. Жуулчдад үйлчилдэг үйлчилгээний байгууллагын удирдах ажилтан, ажиллагсдад жуулчны аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар сургалтын хөтөлбөр боловсруулж, мэргэжлийн байгууллагаар сургалт зохион байгуулна. Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, музей үзвэрийн газрын ажилтан, хөтөч тайлбарлагчдын мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор хэд хэдэн удаагийн мэргэшүүлэх сургалтыг холбогдох сургалтын болон ТББ-тай хамтран зохион байгууллаа. Үүнд:
Зоогийн газрын хангамжийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж бэлэг дурсгал үйлдвэрлэгч, уран бүтээлчдийг зочид буудал, рестораны удирдлагуудтай холбож, бүтээгдэхүүнээ борлуулах боломж, нөхцөлийг олгох ажлыг зохион байгуулна. 1.Нийслэлийн 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд монгол хоолны соёлыг гадаад, дотоодод таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, ард иргэдийн зохистой хооллолтын талаарх ойлголтыг дээшлүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “Taste of Ulaanbaatar 2014” олон үндэсний хоолны өдөрлөгийг 2014 оны 08 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгууллаа. Уг өдөрлөгт нийслэл хотын шилдэг 25 ресторан, төрөл бүрийн хүнс, хоолны үйлчилгээний газрууд оролцон хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор 1000-3000 төгрөгийн хооронд амтлах боломжийг иргэд, жуулчдад олголоо.
“Дээлтэй Монгол” наадам зохион байгуулна. Монголын нүүдэлчин ард түмний соёл иргэншил, ёс заншлын өв урлагийг гадаад, дотоодын жуулчид болон олон нийтэд сурталчлан таниулах, залуу хойч үедээ үндэсний түүх соёлыг хайрлан дээдлэх, бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2014 оны 437 тоот захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын холбоо хамтран “Дээлтэй Монгол-2014” наадмыг 2014 оны 07 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийт 40,0 сая төгрөгийг зарцуулсан бөгөөд Үндэсний их баяр наадмын төсвөөс, Монголын Аялал жуулчлалын холбоо, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тус тус санхүүжүүлж, ерөнхий ивээн тэтгэгчээр “МАТ” ХХК, ивээн тэтгэгчээр АПУ, мэдээллийн ерөнхий ивээн тэтгэгчээр “UBS” телевиз тус тус ажиллалаа. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, сурталчлах зорилгоор үндэсний дээл хувцас, монгол гэр, бэлэг дурсгал үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдааг Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн ЖДҮ-ийг дэмжих төвүүдтэй хамтран зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, 130 хороод зохион байгуулалт сайтай, идэвхтэй оролцож, Монгол үндэсний хувцсаараа гоёсон гадаад, дотоодын 15000 иргэд оролцсон нь өмнөх жилийнхээс 3000 хүнээр нэмэгдсэн байна. Баярын үндсэн арга хэмжээнүүдийн нэг болох дээлтэй ёслолын жагсаалд нийслэлийн найман дүүрэг, Буриад, Өвөр-Монгол, Тува зэрэг улсуудаас ирж оролцон үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, “Монгол Костюмс” салон, Өвөр тур хамтлагууд уран бүтээлээ толилуулж, ивээн тэтгэгч байгууллагаар оролцсон АПУ ХК нь наадамд оролцож буй оролцогчдыг өөрсдийн бүтээгдэхүүнээр хангаж 100 хүүхдэд гарын бэлгийг тараав. Гар урлал, бэлэг дурсгалын нэр төрөл, чанарыг сайжруулах чиглэлээр сургалт зохион байгуулна. ЖДҮ, бичил бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, тэдэнд туслах, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага, иргэдийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, аялал жуулчлалын салбараас ашиг олох боломжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, дизайн, хаяг, шошго, тайлбар, сав баглаа боодлыг жуулчдын хэрэгцээнд нийцүүлэх, гар урчууд, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төвтэй хамтран “Гар урлал ба борлуулалтын менежмент” сургалтыг 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж гар урлал бэлэг дурсгалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 27 иргэн хамрагдлаа. Сургалтаар бэлэг дурсгалын зүйлсийн өнгө үзэмж, загвар, чанар, төрлийг олшруулах, эрэлт хэрэгцээг хангахуйц гар урлалын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, борлуулалтын шинэ менежментийг нэвтрүүлэх талаар мэргэжлийн байгууллагаас хүмүүс оролцон арга зүйн зөвлөгөө өглөө. Сургалтыг Я.Оюунтунгалаг /ШУТИС, ҮТДС-ийн тэргүүлэх профессор/, Ц.Цэнд-Аюуш / “Цагаан алт-ноосон эдлэлийн гар урлалыг дэмжих төв”, МҮХАҮТ-ын гар урлалын зөвлөлийн гишүүн/ хөтлөн явууллаа. ЖДҮ эрхлэгчдийг ажлын байраар хангаж ажиллана. Аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой оюутан залуус, идэвхтэй ажил хайгч иргэдийг эзэмшсэн мэргэжлийн дагуу түр болон байнгын ажлын байртай болох нөхцөлийг хангах, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ эрхэлж буй ААНБ-уудад шаардлагатай байгаа мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтан олоход нь дэмжлэг үзүүлэх, ажил олгогч хөдөлмөр эрхлэгчдийг холбох зэрэг зорилго, зорилтыг хэрэгжүүлэхээр 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран “Аялал жуулчлал ба ажил эрхлэлт-2014” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулав. Аялал жуулчлалын чиглэлээр бэлтгэгдсэн мэргэжилтэн, ажилтнуудын эрэлт хэрэгцээ, ур чадвар, аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдалд үнэлгээ хийх, цаашдын чиг хандлагыг тодорхойлж болохуйц ажил болсныг яармагт хамтран оролцсон Нийслэлийн Хөдөлмөрийн газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэгийн ажилтан, эрдэмтэн судлаачид, байгууллагууд өндрөөр үнэлэн цаашид шат дараатайгаар уг ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрлээ.Тус яармагт Жэнко тур бюро, Сайхан халиун ХХК, Цолмон трэвел, Луноба, Дисковер Монголия трэвел, Чингисийн хүрээ АЖЦ, Ашихай ХХК зэрэг аялал жуулчлалын тур оператор, жуулчны бааз, зочид буудал бүхий 23 ААН оролцон, 580 гаруй оюутан залуучууд, ажил хайгч иргэдээс судалгаа авч ажил хайгч иргэдийг шууд ажлын байранд зуучлан 150 гаруй ажлын байр эзэнтэй болов. Улаанбаатар хотод төрөлжсөн аялал жуулчлал бий болгох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, тэдгээр үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ. 1.Гадаад дотоодын иргэд, жуулчдын аялах тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Налайх дүүргийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт аялах явган аяллын замыг тогтоох ажлыг Горхи-Тэрэлжийн хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагч нартай хамтран дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд: а/ Явган аяллын 7, мориор аялах 5, дугуйгаар аялах 3 нийт 15 чиглэлийн явган аяллын замыг тогтоолоо. Горхи-Тэрэлжид майхантай аялагчид ихээр аялдаг газруудын судалгааг хийж отоглох цэг байгуулах боломжтой гурван цэгийг сонгож тус бүр 9 отоглох цэгүүдийг байгууллаа. б/ “Үүрийн-Од” ХХК-тай хамтран “Хаадын хаан-Чингис хаан” урлаг, спортын арга хэмжээг 2014 оны 06 дугаар сарын 22-ний өдөр 2 удаа тоглуулан, нээлтийн ажиллагааг зохион байгуулав. Энэхүү үйл ажиллагаа нь жуулчид, иргэдэд зориулан жуулчны улирлын хугацаанд тогтмол явагдаж байх юм.
|
100
100
100
100
100
100
100
100
|
3.4.2. | Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах ажлуудыг эхлүүлнэ. | Туул голын сав газрыг түшиглэн усан парк, амьтны хүрээлэн байгуулах ажлын даалгаврыгболовсруулан нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан. Тендерт “Арт констракшн” ХХК шалгарч зураг, төслийн ажлыг гүйцэтгэсэн. Тус газрын зүгээс хамаарах ажил бүрэн хийгдсэн. | 100 |
Дундаж оноо | 100
|
ХЯНАЖ ТАНИЛЦСАН:
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН
ГАЗРЫН ДАРГА Э.БАТТУЛГА
ТАЙЛАН ГАРГАСАН:
ТӨЛӨВЛӨЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН Б.АМАРЗАЯА
ОГНОО………………………………