ОУХБ-ын ААНБ-ын бүтээмж, өрсөлдөх чадвар, засаглалыг бэхжүүлэх SCORE хөтөлбөрийн үндэсний сургагч багш сонгон шалгаруулж байна.

📍 Зочлох үйлчилгээ/зочид буудлын салбарт залуучуудад ээлтэй ажлын байрны соёлыг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах сонирхолтой мэргэжилтнүүдийг үндэсний сургагч багшийн сонгон шалгаруулалтад урьж байна.

🇰🇷 БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр ОУХБ-аас хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEPP) төслийн хүрээнд SCORE хөтөлбөрийг тус салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байна.

📩 Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл өөрийн танилцуулга (CV)-г mishka@ilo.org хаяг руу 5 сарын 18-ны дотор илгээнэ үү.

Tags:

Comments are closed