Аялал жуулчлалын салбарын “Улисс”-ийн шагналтан илтгэл тавилаа

0046340bb2ebee426379811388f026a5_x3

 

Аялал жуулчлалын салбартаа Нобелийн шагнал хэмээн нэрлэгддэг “Үлисс”-ийн шагналт судлаач, Хонгконгийн Политехникийн их сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, профессор Кайе Чон Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, “Нийтийн үйлчилгээний чанар ба соёл” сургалтыг зохион байгуулсан байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохиогдсон тус сургалтад аялал жуулчлалын яам, агентлагууд, жуулчидтай шууд харилцдаг төрийн бусад байгууллагын удирдах албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцов. Сургалтын агуулга нь нийтийн албаны үйлчилгээний стандарт, шаардлагуудаас гадна ажилтны сайхан харилцаа, найрсаг байдлын үндэс болсон  байгууллагын уур амьсгал, соёлыг бий болгох, олон янзын улс, үндэстний өөр өөр нийгмийн төлөв, соёлтой хүмүүсийн ялгааг мэдэрч ойлгон, зөв харилцах арга замуудын талаар байв. Профессор Кайе Чон нь Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагын Боловсролын зөвлөлийн дэд тэргүүн, Конрад Хилтоны коллежийн захирлаар ажиллаж байсан бөгөөд одоо “Аялал жуулчлалын маркетинг” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр давхар ажилладаг. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатар хотын зочид буудлуудын захирал, менежерүүдэд зориулсан уулзалт, семинарт зочин илтгэгчээр оролцлоо гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.  

IMG_0682