ХЯТАД ХЭЛНИЙ ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ

ХЯТАД ХЭЛНИЙ ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ

Хятад хэлний хөтөч бэлтгэх бие даасан сургалт 13/IY – 26/IY-ны хооронд Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, МАЖХ-ын дэргэдэх “Хятад зөвлөл”, Аялал жуулчлалын Guide боловсролын төвөөс хамтран зохион байгуулахаар боллоо. Монгол хэл дээрх хичээлийг Монголиан гайд тур ХХК-ны захирал Ч.Буянбадрах, МАЖХ-ны дэргэдэх “Хятад зөвлөл”-ийн менежер Э.Цэрэнбат , хятад хэл дээрх хичээлийг И Ти Ай ХХК-ны менежер Э.Оргил, Жуулчин ХХК-ны менежер Ууганцэцэг, Нью жуулчин тур ХХК-ны менежер Саруул нар заана. Сургалт Нийслэлийн Аялал Жуулчлалын Газрын “Сургалтын танхим”-д явагдах бөгөөд өдөр бүр 17:30-аас хичээллэнэ.
Сургалтын үеэр монгол хэл дээр заах техник, ур чадварын хичээлийн сэдэв (Guide төвийн үндсэн хичээлүүдээс авсан болно)
• Хятад жуулчдын аялдаг газрууд буюу Хустайн нуруу, Тэрэлж, Хархорин Эрдэнэзуу, Гандантэгчэнлин хийд, Богд хааны ордон музей, Монголын үндэсний музей зэргийг тайлбарлах ур чадвар.
• Хятад жуулчдын онцлог ба хятад хэлний хөтөчийн анхаарах зүйл
• Аяллын хөтөч хувийн бэлтгэл хангах, тухайн хөтөлбөртэйгөө холбоотой мэдээлэл цуглуулах.
• Жуулчинг угтах ба үдэхэд анхаарах зүйл
• Зочид буудалд буулгах ба буудлаас гарах үед анхааруулах зүйл
• Орон нутаг ба олон улсын нислэгийн үед анхаарах зүйл
• Алсын аялалд гарахад анхаарах зүйл
• Жуулчны баазад буух ба гарахад анхаарах зүйл
• Жуулчдын хооллох үед анхаарах зүйл
• Музей, ардын урлагийн тоглолт, сүм хийд, наадам, бусад үзвэр үзүүлэхэд анхаарах зүйл
• Номин их дэлгүүр, ноолуурын дэлгүүр, хүнсний зар, хар зах зэрэг худалдааны төвүүдэд газарчлахад анхаарах зүйл
• Жуулчин гомдол гаргах, жуулчин хувийн эд зүйлсээ хулгайд алдсан бол тухайн үед авах арга хэмжээ

Хятад хэл дээр заах хичээлийн сэдэв
• Улаанбаатар хотын үүсэл хөгжил
• Чингисийн талбай, Зайсан толгой
• Монголын буддын шашин
• Гандантэгчилэн хийд
• Богд хааны музейн тайлбар
• Монголын говь, Палеонтологийн олдвор
• Монгол гэр ба гэрт зочлох
• Монголын уламжлалт цагаан идээ
• Бөөгийн тахилга ёсон
• Овооны утга бэлгэдэл
• Чингис хаан, Хархорин хотын түүх
• Эрдэнэзуу хийдийн тайлбар
• Чулуун ба хүрэл зэвсгийн үе, Хүннү, Түрэг, Уйгар, Киданы үеийн Монгол орон ба холбогдох олдворууд
• Монгол наадам
• Морь, тэмээ унах техник
Жич: Түүхийн музей, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газруудад дадлага хичээл явагдана. 5-р сарын 2-нд төгсөгчдийн дунд шалгалт зохион байгуулж сертификат олгоно.

Сургалтын төлбөр: 100 000 төгрөг
Холбоо барих утас: 99089730 (Э.Цэрэнбат)