Дэлхийн аялал жуулчлалын өдрийн эрдэм шинжилгээний хуралд “Хүчит эрсийн тэмээн жингийн аялал” илтгэл тэргүүлэв.

Дэлхийн аялал жуулчлалын өдрийн эрдэм шинжилгээний хуралд “Хүчит эрсийн тэмээн жингийн аялал” илтгэл тэргүүлэв.

DSC_0577

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Аялал жуулчлалын багш судлаачдын нийгэмлэг, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын үндэсний төв хамтран их, дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн оюутнуудын дунд “GRAND TOUR-2013” аялал жуулчлалын улсын олимпиад, эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 09 дүгээр сарын 26-ний өдөр зохион байгууллаа. Энэ жилийн уралдаан нь “Дотоодын аялал жуулчлалын хөгжлийн асуудал” сэдвийн хүрээнд явагдаж МУБИС, ШУТИС, СУИС, ХААИС, ХИС, МҮИС, Газарчин ДС, ИЗОУИС, Их Монгол ДС, УБИС зэрэг 14 их, дээд сургуулийн 16 оюутан, багш нарын  “Дотоодын аялал жуулчлалын статистик үзүүлэлтийг тооцох арга”, “Монгол оронд эрсдэлтэй аялалын зарим төрлүүдийг хөгжүүлэх асуудал”, “Харьшгүй хүчит эрсийн замаар буюу тэмээн жингийн адал явдалт аялал”, “Монголчуудын овоо тахилгын ёсыг аялал жуулчлалд идэвхжүүлэх нь”, “”Сүйх тэргээр аялах аялалыг дотооддоо хөгжүүлэх боломж, түүнд хийсэн дүн шижилгээ” зэрэг илтгэлийг хэлэлцлээ. Эрдэм шинжилгээний хуралд Их Монгол дээд сургуулийн оюутан М.Болорцогтын “Харьшгүй хүчит эрсийн замаар буюу тэмээн жингийн адал явдалт аялал” илтгэл тэргүүн байр, ИЗОУИС-ийн оюутан Ц.Адъяагийн ”Сүйх тэргээр аялах аялалыг дотооддоо хөгжүүлэх боломж, түүнд хийсэн дүн шинжилгээ” илтгэл хоёрдугаар байранд тус тус шалгарсан байна. Уралдааны шүүгчээр Аялал жуулчлалын үндэсний төвийн ахлах мэргэжилтэн Б.Саруулмаа, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Баасандорж, Соёл Эрдэм дээд сургуулийн багш Н.Алтанбагана нар ажилласан байна.