Төрийн албан хаагчийн Эрхэмлэх есөн зүйлийг баримтлан ажиллана.
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Төрийн албаны зөвлөл, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газартай хамтран төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлага, ур чадвар, төрөөс баримтлах аялал жуулчлалын бодлого, үйл ажиллагааг нийслэлд хэрэгжүүлэх асуудлаар сургалт, мэдээлэл, ярилцлагыг мэргэжилтэн, албан хаагчдаа оролцуулан 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад Төрийн албаны зөвлөлийн ахлах референт Д.Баатарсайхан, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн С.Хосхарцага нар уригдан дээрхи асуудлаар сургалт, мэдээлэл хийж, зарим асуудлаар санал солилцлоо.
НАЖГ-ын Ёс зүйн хорооноос төрийн захиргааны шинэ залуу албан хаагчиддаа Төрийн албан хаагчдын эрмэлзэх есөн зүйлийг танилцуулан гардуулж, байгууллагын ёс зүйн дүрмийг баримтлан ажиллахыг зөвлөсөн байна.