Дэлхийн аялал жуулчлалын өдрийг зохион байгуулах орнууд тодорлоо.
Замби, Зимбабве улсуудад болж байгаа НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий ассамблейн хурлаас жил бүрийн 9-р сарын 27-нд болдог Дэлхийн аялал жуулчлалын өдрийг зохион байгуулагч орнуудыг тодруулсан байна. 2014 оны Дэлхийн аялал жуулчлалын өдөр “Аялал жуулчлал ба нийгмийн бүлгийн хөгжил” уриан дор Мексикт болох бол 2015 оных Буркино Фасо улсад “Нэг тэрбум жуулчин, нэг тэрбум боломж” уриатайгаар зохиогдох аж.