Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас энэ оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс зам тээврийн осол, хэргийн улмаас хүний амь нас, эд хөрөнгө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх зорилгоор улсын хэмжээнд “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” нөлөөллийн аяныг эхлүүлсэн билээ.
Энэхүү аянд Нийслэлийн Аялал жуулчлалын газар нэгдэн аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуй нэгж байгууллага болон нийт жолооч нартаа “НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” аянаар дамжуулан зам тээврийн ослыг бууруулах, замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг нэмэгдүүлэх, дүрмийн талаарх ойлголт мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, бусдын амь нас, эд хөрөнгөнд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, зөв соёлтойгоор замын хөдөлгөөнд оролцохыг УРИАЛЖ байна.
НЭГ ЗАМ-НЭГ СОЁЛ” аян нь 8 дугаар сарыг дуустал үргэлжилнэ.