7 сарын 10-ны (Да) өдрөөс цахимаар виз мэдүүлэх (Одоогийн байдлаар зөвхөн аялал жуулчлалын зорилгоор мэдүүлэх боломжтой) тохиолдолд визний хураамжийг цахимаар (кредит/дебит картаар) төлөх боломжийг бүрдүүллээ.
Япон Улсын Элчин сайдын яам Монгол Улсын Төрийн далбааны өдөр болон Үндэсний их баяр наадмын өдрүүдэд (2023.07.10-2023.07.14) ажиллахгүй тул 7 сарын 19-ний (Лха) өдрөөс хойш “Визний хураамжийг төлөх тухай” и-мэйл хүлээн авсан виз мэдүүлэгч хураамжаа цахимаар төлөх боломжтой.
Визний хураамжийг цахимаар төлөхийн тулд тус ЭСЯ-нд ирэх шаардлагагүй. Хураамжаа төлсний дараа цахим виз олгогдох болно.
Цахим виз (аялал жуулчлалын зорилго)-нээс бусад төрлийн визний хураамжийг урьдын адил бэлэн мөнгөөр төлөх бөгөөд цахимаар төлбөр хийх боломжгүй болохыг хатуу анхаарна уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорхи холбоосуудаар орж танилцана уу.
(1) Япон Улсын Гадаад хэргийн яамны цахим хуудас:
(Япон хэлээр) https://www.mofa.go.jp/mofaj/toko/page22_004053.html
(Англи хэлээр) https://www.mofa.go.jp/ca/cp/page22e_001033.html
(2) eVISA буюу цахим виз олгох системд холбогдон виз мэдүүлэх аргачлалын талаар танилцуулсан YouTube сувгийн бичлэг:
(Япон хэлээр) https://www.youtube.com/watch?v=MVzJXdyYPRE
(Англи хэлээр) https://www.youtube.com/watch?v=bvDpFIrgDEo
(3) JAPAN eVISA цахим хуудас:
(Англи хэлээр) https://www.evisa.mofa.go.jp/index