7,8-р сард Монгол орон даяар 860.1-883.2 мянган дотоодын жуулчин аялана

7,8-р сард Монгол орон даяар 860.1-883.2 мянган дотоодын жуулчин аялана

Улаанбаатар Аялал жуулчлалын холбооноос 7,8-р сард Монгол орон даяар 860.1-883.2 мянган дотоодын жуулчин аялах тухай судалгааг гаргаж танилцуулсан билээ. Зам тээврийн хөгжлийн төвөөс 7-р сарын 7-16-ны хооронд буюу дотоодын аялал жуулчлалын хамгийн идэвхтэй өдрүүдэд

* Эмээлтээр 114,979

* Түргэнээр 39,878

* Хоолтоор 43,744

* Налайхаар 79,584

* Хөшигтөөр 60,142 Тээврийн хэрэгсэл авто машин гарсан байна.

📌 Харин аймаг хооронд 505,089 тээврийн хэрэгсэл зорчжээ.

Баяр наадмын амралтын үе буюу 10 өдрийн хугацаанд нийтдээ 843,416 автомашин хөдөө орон нутагт зорчсоноос 338,327 нь Улаанбаатар хотоос гарсан гэсэн мэдээ нийтэлжээ. Энэ бүгд зорчигч тээврийн мэдээ учир үүнээс жуулчдын тоог гаргах боломжтой.

* Эмээлт, Налайх, Хоолт, Түргэнээр нэвтэрсэн 278,185 тээврийн хэрэгсэлээс Хот хоорондын автобус 1434-ыг хасаад 276,571 машин зорчжээ.

* Энэ манай судалгаанд тооцолсон үзүүлэлтээс 43.9%-иар их юм.

* Эдгээр тээврийн хэрэгсэлээр 1сая 106 мянгаас-1 сая 382 мянган жуулчид аялжээ.

* Энэ нь манай судалгаанд тооцолсон жуулчны тооноос 28.5-56.5%-иар илүү байна.

* Энэ жил товчоогоор нэвтэрсэн тээврийн хэрэгслийн тоог нээлттэй мэдээлж байгаа нь гаргасан тооцооллын алдааны хязгаар, зөрүүг нягтлах боломж олгож байна.

* Дотоодын аялал жуулчлал жил ирэх тусам идэвхжиж, тооцоолсоноос илүү их хүн аялаж байна. Дотоодын аялал жуулчлал Монгол Улсын эдийн засгийн эргэлтийн чухал салбарын нэг болсоныг үүнээс харж болохоор байна.

* Тус Хообооноос энэ чиглэлээр судалгаануудыг тогтмол хийх болно.

Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо / Ulaanbaatar Tourism Association