Монгол хоолны соёлыг гадаад, дотоодод таниулах, бусад улс орнуудын хоолны соёлыг эх орондоо сурталчлах, зочлох үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “UB FOOD FESTIVAL-2023” арга хэмжээг 2023 оны 08 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.
Тус арга хэмжээнд ресторан, зоогийн газруудыг хамтран ажиллахыг урьж байна.
БҮРТГЭЛ:
2023 оны 08 дугаар сарын 10-ны дотор ubtourism@gmail.com цахим хаягаар байгууллагын танилцуулага, холбогдох утасны дугаараа илгээх болон эсвэл QR кодын аль нэгээр бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг тус газрын мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ (Утас:70148687, 88087730)-ээс авна уу.