Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Манай улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд 2023 онд нэг сая жуулчин хүлээж авах зорилтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам(БОАЖЯ)-наас дэвшүүлсэн юм.
Тэгвэл долдугаар сарын 16-ны өдөр 3,151 жуулчин ирсэн болохыг Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс мэдээлэв.
Зорилтын дагуу өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 402,424 жуулчин хүлээн авах тооцоолол гаргажээ. Харин долдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 292,540 жуулчин манай улсыг зорин ирсэн бөгөөд гүйцэтгэл нь 72.69 хувьтай байгаа аж.
График 1. Манай улсад зочилсон жуулчдын ирсэн улс
https://ikon.mn/raw/2023/7/17/15523/visualisation-14461038__1_/index.html?auto=1
Өнөөдрийн байдлаар манай улсыг зорин ирсэн нийт жуулчдын 44 хувь нь ОХУ-аас, 17 хувь нь БНХАУ-аас, 15.8 хувь нь БНСУ-аас тус тус иржээ.
График 2. Манай улсад зочилсон жуулчдын орж ирсэн боомт
https://ikon.mn/raw/2023/7/17/15522/visualisation-14460938/index.html?auto=1
Нийт жуулчны 125,308 буюу 42.8 хувь нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар, 55,429 жуулчин буюу 18.9 хувь Алтанбулаг боомтоор, 40,608 жуулчин Боршоо боомтоор тус тус орж ирсэн байна.