“Монгол Оллэ” нийгэмлэг нь БЗД- ийн 11-р хороо буюу Хонхор хотхоны хорооны байранд “Кансэ” гар урлалын танхим тохижуулж, өнөөдөр нээлтээ хийлээ. Гар урлалын танхим нь тус хорооны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилголтой бөгөөд суралцах сонирхолтой иргэдэд эсгий урлалын сургалт зохион байгуулах юм.