• Wed. Jul 17th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

“UB Bike Tour” аялал зохион байгуулна

ByAdministrator

May 26, 2023

Дэлхийн унадаг дугуйн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын дугуйн холбоо, Дугуйтай гэр бүл ББН -аас санаачлан “UB Bike Tour” аяллыг 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

🚴🏼‍♀️ Аялал Скай резорт цанын баазаас эхлэх ба Богдхан уулыг нар зөв тойрч, Төв аймгийн Зуунмод хот – Манзушир хийд- Буянт-Ухаа спорт цогцолборт дуусна.

🚴🏼‍♀️ Энэхүү аялалд 16 ба түүнээс дээш насныхан оролцох боломжтой.

Анхаарах зүйлс:

– Техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх

– Аялалд тохирсон хувцас хэрэглэл сонгож өмссөн байх

– Замд хэрэглэх хөнгөн хүнс, ус ундаа бэлтгэж авч явах

🚴🏼‍♀️ Хөтөлбөр

Хаана: Скай резорт цанын бааз

08:00-09:00 – Оролцогчдыг бүртгэж, дугаар олгох

09:00-09:20 – “UB bike tour” аяллын нээлт

Аялал үргэлжлэх хугацаа: 8-10 цаг

Бүртгүүлэх холбоос:https://docs.google.com/…/1FAIpQLSfeaDnKRzn…/viewform…