• Wed. Jul 17th, 2024

Нийслэлийн Аялал жуулчлалын газар

Монгол улс, Улаанбаатар хот, Бага тойруу, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Нийслэлийн засаг захиргааны 4-р байр, 502 тоот

“ТЭНГЭР” ОЛОН УЛСЫН БӨӨ МӨРГӨЛИЙН ФЕСТИВАЛЬ МОНГОЛ УЛСАД АНХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

ByAdministrator

May 26, 2023

📣 Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” НҮТББ-тай хамтран 5 –р сарын 28-нд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт “Тэнгэр” олон улсын бөөгийн фестиваль зохион байгуулах гэж байна.

📣 Фестивальд БНСУ, Франц, Польш, АНУ, Канадын уугуул индиан, ӨМӨЗО, ОХУ-ын Буриад зэрэг улсаас 40 гаруй бөө ирж, тухайн улсын бөө мөргөлийн онцлог, уламжлал, ёс заншлыг үзүүлэх юм. Энэ үеэр Нарны тахилга, Бөөгийн туг сүлд залах ёслол, Тэнгэрийн дуудлага зан үйл, Галын тахилга болон Гадаад улсуудаас хүрэлцэн ирсэн бөө нар өөр өөрийн орны бөөгийн зан үйл үзүүлнэ. Мөн морин циркийн үзүүлбэр, уран нугаралтын үзүүлбэр үзүүлэхээс гадна рок попын оддын тоглолт болох юм.

Tenger international shaman festival 2023