ӨМӨЗО-ны Соёл аялал жуулчлалын танхимын орлогч дарга Жан Вэнь Жүнь нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа

“Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн аймаг, хотуудын уулзалт зохион байгуулагдах гэж байна.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө ӨМӨЗО-ны Соёл аялал жуулчлалын танхимын орлогч дарга Жан Вэнь Жүнь, Хамтын ажиллагааны газрын дарга Дүн Ли Жүнь, Хөрөнгө оруулалтын групп компанийн үйл ажиллагаа хариуцсан менежер Ма Лиюүнь нарыг хүлээн авч уулзлаа.

Tags:

Comments are closed