“Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн аймаг, хотуудын уулзалт зохион байгуулагдах гэж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Манжуур хотын засаг даргын орлогч Гө Шяофан, ЗДТГ-ын орлогч дарга Гао Цао, Соёл, Спорт, Аялал жуулчлал, Радио телевизийн газрын дарга Янь Мэй, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Гао Жиньрөн нарын албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.