Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Налайх Дүүргийн ЗДТГ”, “Цолмон Трэйвел” компанийн хамтран санаачилсан “Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд тарьж буй “ЖУУЛЧИН ТӨГӨЛ” аянд нэгдэж мод тарихыг уриалж байна.
“ЖУУЛЧИН ТӨГӨЛ – аяны хүрээнд Горхи- Тэрэлжийнх байгалийн цогцолбор газарт 15 төрлийн мод бут, хамгаалалтын зурвасын хайлаас мод тарих бөгөөд байгууллага бүрт олгогдсон тоо ширхэг, дугаар номерын дагуу мод суулгах юм.
Мөн “Улаанбаатар травел экспо” олон улсын аялал жуулчалын үзэсгэлэнгийн оролцогчид болон Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн аймаг, хотуудын төлөөлөгчид аянд нэгдэж, мод тарихаар төлөвлөөд байна.
Мод нь экологийн тэнцвэрийг хадгалах, агаарын бохирдолтой тэмцэх, биологийн олон янз байдлыг хадгалах, тоо томшгүй олон зүйлийн амьдрах орчинг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мод тарьснаар бид ойг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулж, хойч үедээ тогтвортой ногоон ирээдүйг үлдээж чадна.
Эх орон, байгаль дэлхийгээ хамгаалах, Монгол орны ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх энэ сайхан үйлсэд хамтран оролцохыг хүссэн та бүхэн 5 сарын 18-аас өмнө хандивын мөнгөө доорх дансанд илгээнэ үү.
Голомт банк: 1102098620 МАЖхолбоо ТББ
Мод тарих үйл ажиллагаа 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр
Хандивын хэмжээнээс үл хамааран таны оруулсан хувь нэмэр та бидний хамтын хүчин чармайлтад мэдэгдэхүйц өөрчлөлт авчрах болно. Бид хамтдаа эерэг өөрчлөлтийн давалгааг бий болгож чадна.
Хэрэв та өөр хэлбэрээр хувь нэмрээ оруулахыг хүсч байвал эсвэл “Жуулчин төгөл” аяны талаар асуух зүйл байвал бидэнтэй 70128687, 99109816 утсаар холбогдоно уу.
Бидний зорилгыг анхаарч, эх дэлхийгээ ногоон болгохын төлөө тууштай зүтгэж байгаад баярлалаа. Бид таны дэмжлэгт чин сэтгэлээсээ талархаж байна.
Монголын Аялал Жуулчлалын Холбоо