ЦАЙНЫ ЗАМЫН ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ХОТУУДЫН УУЛЗАЛТ БОЛНО

ЦАЙНЫ ЗАМЫН ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБООНЫ ГИШҮҮН ХОТУУДЫН УУЛЗАЛТ БОЛНО

♻️ Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 2023 оны 05 дугаар сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Мишээл экспо төвд 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

♻️ Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улс дамнасан Цайны зам аялал жуулчлалын брэндийг хөгжүүлэх хүрээнд 2016 оны 7 дугаар сард БНХАУ-ын Хөх хотноо Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын анхдугаар хуралдаан болж, Цайны замын олон улсын холбоо байгуулагдан, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Цайны замын холбооны Монгол дахь нарийн бичгээр ажиллах батламжаа гардан авсан юм.

♻️ “Улаанбаатар травэл экспо-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн үеэр Цайны замын олон улсын аялал жуулчлалын холбооны гишүүн аймаг, хотуудын уулзалт зохион байгуулагдана. Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Дорнод, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий, Төв зэрэг гишүүн аймгийн удирдлагууд болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Аялал жуулчлалын сайд Д.А.Жангарович, ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын танхимын орлогч дарга Жан Вэнь Жүнь, Манжуур хотын засаг даргын орлогч Гө Шяофан тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцож, цар тахлын дараа гурван орны аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцоно.

♻️ Мөн цайны замын гишүүн хотуудтай хамтран хэрэгжүүлэх ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон маршрутаар “Авто, мото болон хүүхдийн аялал” зохион байгуулах, аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн бий болгох, хамтын ажиллагааны санал солилцох уулзалт болох юм.

Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо / Ulaanbaatar Tourism Association

@”УЛААНБААТАР ТРАВЭЛ ЭКСПО-2023″ “ULAANBAATAR TRAVEL EXPO-2023”