“ARCASIA-2022” ЗӨВЛӨГӨӨНД 22 УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОХООР ИРЛЭЭ

“ARCASIA-2022” ЗӨВЛӨГӨӨНД 22 УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОХООР ИРЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн архитекторуудын “ARCASIA-2022” зөвлөгөөнд 22 улсын төлөөлөл оролцохоор Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус зөвлөгөөнд Архитекторуудын байгууллагын удирдлага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн архитекторууд, эрдэмтэн судлаач, төлөөлөгчид оролцох бөгөөд Нийслэлийн Аялал жуучлалын газраас албан болон бизнесийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зөвлөгөөний туршид #Citytourbus -аар үйлчлэх юм.