“ХИЙМОРЬ” МОРЬТ ХАРВААНЫ ОЛОН УЛСЫН НААДАМ 2022 ОНЫ 9-Р САРЫН 10, 11-НИЙ ӨДРҮҮДЭД “ЧИНГИС ХААНЫ ХҮРЭЭ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОРТ БОЛНО.

Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын морьт харваачдын холбоотой хамтран “Хийморь” морьт харвааны олон улсын наадмыг 2022 оны 09 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт 4 дэх жилдээ зохион байгуулна.

Тус наадамд морьт харвааны Монгол бөмбөг намнаа, Унгар харваа, Турк харваа,  Үндсэн 5 бай, Багийн харваа  гэсэн 5 төрөлтийн тэмцээн, шагайн харвааны тэмцээн зохион байгуулагдана. Морьт харвааны наадамд Өмнөд Африк, Америк, Орос, Малайз, Израиль гэх 11 орны баг тамирчид ирж оролцоно.