Монгол Улсыг олон улсад сурталчлах, дотоодын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй аялах дадлыг бий болгох зорилгоор “Зөв, цэвэр аялъя” аяны хүрээнд “Улаанбаатар” олон улсын явган аяллын фестивалийг дөрөв дэх жилдээ Налайх дүүргийн 6 дугаар хороо, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Фестивальд Бүгд Найрамдах Солонгос Улсын 100, Япон Улсын 10, Монгол Улсын 200 гаруй алхагч, нийт 300 гаруй алхагчид оролцож, Монгол Оллэгийн 3 дугаар маршрутаар нийт 12.8 км замыг туулсан.
“Энэ жилийн олон улсын явган аяллын фестиваль 7 дугаар сарын сүүлээс эхэлсэн бөгөөд долоо хоног бүр Солонгосын 40-50 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Оллэгийн 1, 2, 3 дугаар маршрутаар аялсан.
Фестивалиар дамжуулан нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүн болон хоол хүнсний худалдаа, үйлчилгээг зохион байгуулав.
Мөн фестивалийн үеэр урлагийн тоглолт болон маршрутын дагуу “Clean Olle” үйл ажиллагааг зохион байгуулж, зөв, цэвэр аялахыг уриаллаа.