Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.4-т “Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээг боловсруулж, хэрэгжүүлнэ” зорилтыг үндэслэн “Нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Найрсаг Улаанбаатар-2” арга хэмжээний төслийг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/599 дүгээр захирамжаар батлуулав. Арга хэмжээг Алсын хараа-2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон соёл урлаг, спорт, бусад салбарын хөгжлийн бодлого, стратегитай уялдуулсан.
“Найрсаг Улаанбаатар-2” нийслэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх арга хэмжээг 2022-2025 оны хооронд 7 зорилтын 77 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Арга хэмжээний онцлог нь хотын аялал жуулчлалын харилцааг зохицуулах дүрэм, журмыг бий болгох, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор гадаад сурталчилгаа, маркетингийн ажилд инновацийг нэвтрүүлж, цахим аялал жуулчлалыг хөгжүүлэх, албан бизнес болон өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчлалын улирлын хугацааг уртасгах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аялал жуулчлалын томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлсэн болно.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР